Төв аймгийн МСУХ-ны тэргүүн С.Батболд: Бооцоот морин уралдааныг хууль эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөх цаг нь болсон

2014 оны 9-р сарын 24 -нд

Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсэний нэг жилийн ойд зориулсан уяачдын баяр өдөрлөгийн үеэр салбар холбоодын тэргүүнүүдтэй уулзаж ярилцсанаа цувралаар хүргэж буй. Энэ удаа эрхэм уншигч та бүхэндээ Төв аймгийн МСУХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Сундуйн Батболдын сэтгэгдлийг хүргэж байна.
-Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх “Монгол морь-3000” арга хэмжээнд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон хамт олон бол Төв аймгийнхан. Өнөөдрийн арга хэмжээнд ч гэсэн нэлээд ач холбогдол өгсөн бололтой?
-Монгол хүн, Монголын төрийг морьгүйгээр төсөөлшгүй юм. Бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзлэн их эзэнт гүрэн байгуулахдаа монгол морьтойгоо явж байсан. Дэлхийн хоёрдугаар дайнд ч гэсэн монгол морины гүйцэтгэсэн үүрэг их. Тэр ч утгаараа бид монгол морио магтан дуулдаг шүү дээ. Ийнхүү монголчуудын бахархал болсон морио, өв соёлоо дэлхийд мөнхлөх түүхэн арга хэмжээ өнгөрсөн жил болж, бид дэлхийн дээд амжилтанд хоёр номинациар бүртгүүлсэн явдал бол дэлхийн адууны соёлд оруулсан томоохон хувь нэмэр юм. Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой байсан том ажил. Үүнийг манай аймгийн МСУХ-ны зүгээс ихэд үнэлж байгаа. Тэрхүү түүхэн үйл явдал зөвхөн морин уралдаан, морин парадаар хязгаарлагдахгүй монголчуудын адуутайгаа хэрхэн харилцдаг хийгээд яаж арчилж хамгаалан, өөрсдийнхөө амьдрал ахуйд ашигладгийг дэлхий нийтэд харуулсан. Харин өнөөдөр нэг жилийн дараа гурван чухал үйл явдлыг эхлүүллээ. Нэгдүгээрт Монголын уяачид өөрсдийн өдөртэй болж байна. Хоёрдугаарт, Монголын уяачдын алдар, адууны соёлыг харуулсан цогцолбортой болохоор суурь нь тавигдлаа. Харин гуравдугаарт уяачийн тангарагтай боллоо шүү дээ.
-Сүүлийн үед морин уралдааныг тойрсон олон асуудал хөвөрч байгаа. Удам дамжсан уяач, улс төрчийн хувьд энэ бүхнийг хэрхэн хардаг вэ?
-Жилдээ ганц болдог үндэсний их баяр наадам бол монголчуудын амьдралын чухал хэсэг. Эрийн гурван наадамгүйгээр монголчуудын өв соёлыг төсөөлөхийн аргагүй юм л даа. Шүүмжлэлтэй ханддаг хэсэг бий. Гэхдээ энэ бол үндэсний уламжлалаа хадгалах гол хэлбэр юм. УИХ-ын зарим гишүүд улсын баяр наадмыг хуульчилсан нь буруу гэсэн байр суурьтай байдаг. Харин миний хувьд эрх зүйт төр байгуулж байгаа бол хуульчилж, тодорхой дэг журмын дагуу явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Түүнчлэн үндэсний их баяр наадмыг хэтэрхий мэргэжлийн болгож болохгүй. Яагаад гэвэл бүх ард түмнээрээ нааддаг наадам цэнгэл шүү дээ. Ганц морьтой хүн ч түүнийгээ уралдуулж л байдаг. Өөрийн хүч бяраа сорьё гэсэн хэн ч улс, аймаг, сумын наадамд зодоглож болдог нээлттэй баяр. Энэхүү давуу эрхийг нь хэзээд нээлттэй хэвээр үлдээх ёстой. Энэ утгаараа хэтэрхий мэргэжлийн спортын хэв маяг руу оруулж болохгүй байгаа юм.
-Олон улсын стандартад нийсэн уралдааны төрлийг бий болгоход хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй хэмээдэг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн үед хурдан морь сонирхогч бизнесменүүдийн хүрээ нэлээд тэлж байна.Тэдгээр хүмүүс адууныхаа хурдлах чадварыг нэмэгдүүлэх үүднээс гадны улс орнуудаас 3-4 зуун жилийн турш сайжруулан үржүүлсэн адуунуудыг оруулж ирж байна. Эдгээр хүмүүсийн хичээл зүтгэлийг талаар болголгүй, үндэсний морин уралдаанаа хэвээр нь хадгалж авч үлдэхийн тулд мэргэжлийн морин спорт буюу олон улсын хэмжээний морин уралдааныг хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм.Өөрөөр хэлбэл төр засгийн зүгээс бодлогоор зохицуулж, их хурлын гишүүд маань бооцоот морин уралдааныг хууль эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөх цаг нь болсон. Казино буюу мөрийтэй тоглоомын сөрөг талуудаас болоод бооцоот уралдаан, тоглоомыг хорьчихсон байгаа. Харин одоо нийгэм цаг үеийн шаардлагаа дагаж бооцоот морин уралдааныг бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаадлагатай болж байна.
-Санал нэг байна. Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна