НМСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан: Улсын наадмын морьд уралддаг байсан газрыг тусгай хэрэгцээнд авахаар хөөцөлдөж байна
-Морьтон монголчууд дэлхийн дээд амжилтанд хоёр номинациар бүртгүүлсний нэг жилийн ойн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Өөрт чинь ч гэсэн баярын мэнд хүргэе. Одоогоос нэг жилийн өмнө дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх “Морьтон монгол-10000” жагсаал, “Монгол морь-3000” их уралдааныг зохион байгуулан, Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хот, дүүргүүдийн төлөөлөл уяачид, морьтнууд Хүйн долоон худагт хүрэлцэн ирж хоёр төрлөөр дээд амжилт тогтоож байлаа. Аливаа зүйлийг санаачилж хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Тэр тусмаа биелэхэд амаргүй санаачилга хэрэгжсэний дараа сайхан л байдаг юм билээ. Монгол адуугаа дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх энэхүү түүхэн үйл хэргийг ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар анх санаачилж, тэргүүлэгчид нь дэмжиж, комисс байгуулан ажилласан. Миний хувьд “Морьтон монгол-10000” жагсаал, уралдааныг зохион байгуулах комиссын даргаар ажилласныг та бүхэн мэдэх байх. Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ хуудас нээх түүхэн үйл явдлыг хэрэгжүүлэхэд ММСУХ-ны тэргүүлэгчид дор бүрнээ идэвхи санаачилгатай оролцож, 1-2 салбар холбоодыг хариуцан авч аймгийн ЗДТГ, орон нутгийн удирдлагуудад хүсэлт илгээн захирамж гаргуулсны үр дүнд зорилго маань биелсэн хэмээн би хувьдаа дүгнэдэг.
-Монгол Улс адууны орон ч гэлээ зорьж байсан хэмжээнд цуглахааргүй байх магадлалтай байсан шүү дээ?
-Бидний санаа зовж байсан хамгийн гол асуудал наадах чинь. Тэр ч утгаараа наймдугаар сарын 8-ны шөнө 24.00 цаг болж байхад зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Яндагийн Болдбаатар бид хоёр 20-иод аймгийн галаар орж, ерөнхий бүртгэл хийсэн. Бүртгэлийн явцаас харахад маргааш өглөө 10.000 морьтон бүрэлдэх нь ойлгомжтой болсон л доо. Тэр болтол бүгд л дор бүрнээ түгшиж байсан байх.
-Зохион байгуулалтын ажилд хичнээн хүн оролцсон юм бэ?
-Зохион байгуулах комисст 2000-гаад хүн ажилласан шүү дээ. Улсын наадмыг зохион байгуулахад оролцдог комиссынхон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан.
-10.000 морьтны жагсаал үнэхээр бахдалтай санагдсан шүү?
-Сайхан байлгүй яахав. Монголын бүх газар нутгаас ирж оролцсон гэхээр бүр ч бахдалтай. Жагсаалын гол цөмөө бид Улаанбаатар хот орчим буюу Төв аймгийн уяачдын холбоон дээр түшиглэж бүрдүүлсэн. Тус аймгийн 27 сумын төлөөлөл 3400-3500-гаад морьтон ирсэн шүү дээ. Үүний дараа Булган аймгаас ирсэн морьтонгуудыг нэрлэж болно. Манлай уяач Хишигжаргал зохион байгуулаад Булган аймгийн МСУХ үндсэндээ мянгаад хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж оролцсон шүү дээ. Мөн Налайх дүүрэг 1000 гаруй морьтон жагссан. Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар захирамж гарган уяачдаа хамруулсан бол Дорноговь аймгийн Засаг дарга Ганхуяг уяачдынхаа хамтаар хүрэлцэн ирсэн. Дорноговийнхныг өргөн бүрэлдэхүүнтэй хамруулахад манай холбооны тэргүүлэгч Цагаандалайгийн үүрэг ихээхэн байсныг мөн хэлэх нь зүйтэй байх. Холын аймгуудаас гэвэл Говь-Алтайчууд сайн оролцсон. Сэлэнгэ аймаг ч ялгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. “Морьтон Монгол-10.000” жагсаал бол монголчууд юмыг хийе гэвэл хийдэг. Нэгдье гэвэл нэгдэж чаддаг гэдгийн илэрхийлэл юм.
-НМСУХ удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийсэн. Ямартаа ч салбар холбоодоо бэхжүүлэх аяныг эхлүүлж байгаа гэж байсан. Тэр ажил ямар шатанд яваа вэ?
-Холбооны тэргүүлэгчид маань “юм хийе, бүтээе” гэсэн оргилуун сэтгэлтэй залуучууд бий. Хамтдаа олон зүйлийг хийж хэрэгжүүлнэ хэмээн итгэж байгаа. Хийж байгаа ажлуудаас товчхон танилцуулахад, эхний ээлжинд дүүргүүдийн уяачдын холбоодоо идэвхжүүлэх, Улаанбаатар хотод амьдарч байгаа уяачдаа бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн “Хангарьд-2014” бага гурван насны морьдын хаврын уралдааныг зохион байгуулсан.
-Тантай уулзсаных нэг зүйлийг тодруулж асуумаар байна. “Хангарьд-2014” уралдааны үеэр олон морь хасагдсан. Тухайн үед комиссын даргаас учрыг лавлахад “орон нутгийн уяачдынхаа эрх ашгийг хамгаалж ийм шийдвэр гаргалаа” гэж байсан. Минийхээр НМСУХ орон нутгийн бус, нийслэлийн уяачдынхаа эрх ашгийг хамгаалах учиртай. Тэгээд ч төв тойрсон уяачдын адуу нилэнхүйдээ цус холилдсон. Тэр тусмаа бага насны адуу эрлийз давамгай байдаг шүү дээ. Энэ мэт нөхцөл байдлаа харгалзан үзээд “Хангарьд-2014” уралдаан ялгадаггүй байвал яасан юм бэ гэж бодогдсон.
-Асуулт зөв байна. Хариулахыг хүсч явдаг асуулт байна /инээв/. Үндэсний баяр наадамд бид эрлийз, монголоор нь ялгаж уралдуулдаг. “Хангарьд-2014” уралдаанд монгол даага, шүдлэн, хязаалан, дээрээс нь эрлийз даага уралдсан. Эхнээсээ эрлийз, монголоор нь ялгаж уралдана гэсэн комиссын шийдвэр гарчихсан учраас тэрхүү дүрэм журмаа баримталж ажиллахаас аргагүй шүү дээ. Уралдааны журам тэгээд гарчихсан байхад эрлийз хязаалан уралдуулах гээд авчирч байгаа уяачийн ёс суртахуун дорой байна гэсэн үг. ММСУХ-ны VI их хурлаас гадны хэв шинжийг нь харгалзахгүйгээр сэрвээний өндрийг гол үзүүлэлт болгон уралдуулахаар шийдвэрлэсэн шүү дээ. НМСУХ бол ММСУХ-ны салбар. Тийм ч учраас төв холбооны бодлого шийдвэрийг дэмжиж, тэр хүрээнд ажиллах болно. Тэгэхээр дараа жилийн “Хангарьд” уралдаанд монгол адуу нь монголдоо, эрлийз нь эрлийздээ уралдах боломжоор л хангаж өгье. Ер нь бол уралдаан зохион байгуулах гэдэг уяачдын холбооны ажлын нэг л хэсэг. Өөр олон чухал зүйл байна шүү дээ.
-Жишээлбэл?
-Хуучин улсын наадмын морьд уралддаг байсан далангийн газрыг Хан-Уул дүүргийн тусгай хэрэгцээнд авахаар хөөцөлдөж байна. Энэ асуудлыг дүүргийнхэн, ИТХ-ын төлөөлөгчид 100 хувь дэмжсэн. Би өөрөө иргэдийн нийтийн хуралд нь орж танилцуулсан юм. Тусгай хэрэгцээнд авахдаа эхний ээлжинд ногоон байгууламж болгож, аялал жуулчлалын чиглэлээр ашиглах зорилготой байгаагаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж ногоон байгууламжтай болгонгоо мориныхоо бэлтгэлийг хийх уралдааны зам болгох юм. Яваандаа хотожсон нийгмийн иргэдээ морь унуулж сургадаг, морин сургалтын төвтэй болох юм. Цаашлаад тэнд амьдарч байгаа малчид дээрээ тулгуурлаад гадны жуулчдыг ирэхэд цагаан идээ, хүнсний ногоогоор үйлчлэх гэх мэт олон зүйлийг төлөвлөж байна.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна