О.Батбилэг: Сэрвээнийхээ өндрийг бариад ялгалгүй уралдуулдаг болчихвол тохиромжтой санагддаг

2014 оны 10-р сарын 16 -нд

-Аав хүү гурав улсын наадмаас гэхэд л хүний өөрийн нийлсэн найман айраг авчихлаа. Ер нь зургаан насанд хичнээн адуу уясан юм бэ?
-30-40-өөд л адуу уясан байх. Урьд жилүүдийнхээ бодвол харьцангуй цөөхөн л дөө.
-Нэг үе ч олон адуу уядаг байсан байх шүү?
-Тиймээ. Хүний морийг гэсээр өөрсдийнхөө хэдийг орхигдуулчихдаг байсан. Сүүлийн 2-3 жилээс өөрийнхөө унаган бага адуунуудыг сургаж, уяж байна. Ер нь даагандаа уягдаагүй адуу уягдсан адуунаасаа ямагт дутуу байдаг. Түрүүлж айрагдаад сүйд болохгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр жаахан ч оролдож байх хэрэгтэй юм билээ.
-Тод манлайн унаган бага адуунууд хаа ч очсон “дүүрэн” айрагтай уралддаг болсон юм билээ?
-Аавын минь 20-30 жилийн хөдөлмөрийн үр шим одоо гарч байна даа. Энэ жил улс, бүсийн наадмаас манайхан хоёр түрүү 16 айраг авсан байна лээ. Улсын наадмаас найм, Дорнодоос хоёр түрүү, таван айраг, Хөвсгөлөөс гурван айраг авсан шүү дээ. Үүний цаана олон хүний хөлс хөдөлмөр шингэсэн байгаа. Морь уяна гэдэг хамтын хөдөлмөр. Туслах уяач, унаач, морь тавиач гээд 20-иод хүний хөдөлмөрийн үр шим шүү дээ.
-Хул азаргыг айрагдчих болов уу хэмээн таамаглаж байлаа. Сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж байгаа шүү дээ?
-Энэ жил уг нь хурдан байсан. Хүү маань гараа алдаж гараад шахаа муутай цээжний адуунаас хол уралдсаар байгаад зургаалуулчихсан. Түүнээс биш Даваахүү гуайн хонгор азарганы ар дээр л ирэхээр байсан. Улсын наадмын дараа Дорнодын зүүн бүсийн наадамд очиж түрүүлсэн шүү дээ.
-Хишгээ Манлайн шарга үрээ ямархуу байсан бэ?
-Энэ жил би уяагүй ээ.
-Улсын баяр наадамд уралдаж байгаа бага насны морьдыг харахад ангилалд эрлийз адуу давамгайлах хандлагатай байна. Цаашид ялгах хэрэг байна уу гэж ярих уяачтай цөөн бус таарлаа. Харин та ямар бодолтой байна?
-Сэрвээнийхээ өндрийг бариад эрлийз, монгол гэж ялгалгүй уралдуулдаг болчихвол хамгийн тохиромжтой юм шиг санагддаг. Ер нь хүн болгон шахуу адуугаа чанаржуулж, эрлийз үрээнүүдтэй болчихсон байгаа шүү дээ. Улсын наадамд мордож байгаа даагануудыг харахад цөөн хэдхэн монгол үрээ, бусад нь дан эрлийз байх жишээтэй. Тиймээс цаашдаа сэрвээний өндрөө гол үзүүлэлт болгоод уралдуулж байсан нь зөв байх. Нэг тэгж тогтсон шийдвэр гаргахгүй бол өөрсдийн үзэмжээр монгол үрээг эрлийз гээд хасаад хаячих жишээтэй. Ялангуяа орон нутагт жалга довны үзэл их. Өөрийнх нь нутгийнх биш бол эрлийз гээд л хасчих жишээтэй.
-Зарим нэг уралдаан дээр тийм тал ажиглагддаг шүү.
-ММСУХ-ныхоо гаргасан тогтоол шийдвэрийг аймаг, сумдын уяачдын холбоо нь баримталж, уяачдын эрх ашгийг эрхэмлэдэг байх хэрэгтэй.
-Уяачдыг өөрийнхөө хүүхдээр морь унуулсангүй хэмээн шүүмжлэх нь элбэг. Таны хувьд тэрхүү зэмлэлээс хол байдаг байх?
-Хүү маань сүүлийн гурван жил улсын наадамд морь унаж байна. Энэ жил нэг түрүү, таван айраг авсан байх. Манай уяаны унаач Чогдонгийн Бямбажав энэ жил улс, бүсийн наадмаас нэг түрүү, долоон айраг авсан. Манайхны хүүхдүүд ер нь чадвартай шүү. Бага хүү маань энэ жил таван настай. Унаа морь унаж сурч байна. Яваандаа уралдааны морь унах байх. Би хүний хүүхдээр морь унууллаа гээд шүүмжлээд байгааг ойлгодоггүй юм. Ямар ч хүн хүүхдээ ойчно гэж бодож морь унуулахгүй шүү дээ. Уяачид ер хүүхдээ хүний өөрийн гэж ялгаад байдаг ч үгүй байх. Тэгээд ч морь унасан хүүхэд ерөнхийдөө хэрсүү, амьдрах чадвар сайтай болдог байж магадгүй юм. Одоо сайн уж байгаа залуучууд чинь багадаа бүгд л морь унаж байсан хүмүүс. Өнөөдөр бүгд л унах унаатай, орон байртай хүнээс дутахгүй амьдарч байна.
-Өөрийн чинь хувьд хэдтэйгээсээ морь унасан гэдэг билээ?
-Унаа морь унаж сурахдаа гурван настай байсан гэдэг юм.Тэр үеэ мэддэггүй. Харин хурдан морийг зургаан настайгаас эхлээд 14 хүртлээ унасан. Өөрөөрөө үлгэрлээд бодоход морь уналаа гээд муудсан юм алга.
-Морин жилийн босгон дээр Манлай уяачид тодорхойлогдлоо хэмээн дуулдаж байсан. Өөо хүний дээр цоллогдсон гэдгээрээ хасагдаад байна уу?
-Нийт амжилтаараа Тод манлай уяачийн болзлыг ч давуулан биелүүлсэн байх. Түүнээс яг өөрийн нэртэй гэхээр дээд насны амжилт нь дутаад байх шиг байгаа юм.
-Аавынхаа цолонд хүрч адуугаа дээдэлдэг түмэн олноо цэнгүүлээрэй.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №56

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна