Залуу хүчтэнүүд түрүү үзүүрт шалгарлаа
Монгол улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг “Их Засаг” их сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулав. Барилдаанд улсын залуу арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, А.Цацабшир, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Э.Оюунболд нараар манлайлуулсан хүчит 224 бөх зодоглон барилдав. Бүрэлдэхүүний хувьд улсын цолтой 31, аймгийн арслан 50, аймаг цэргийн заан 13, аймаг цэргийн харцага 25, аймаг цэргийн начин 65, сумын цолтой болон залуу бөх 40 оролцон барилдлаа.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Сэлэнгэ аймгийн Сант сумын заан Б.Баатарболд у.н У.Балжиннямыг, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Кардеш” компаний бөх, сумын заан Б.Түмэндэмбэрэл а.а Б.Дэлгэрсайханыг тус тус шороодуулав. Мөн энэ даваанд а.а Б.Хаш-Эрдэнэ а.н Б.Даваа-Очиртой, а.а М.Еркебулан а.н У.Берекетэй гэх мэт нэг нутгийн бөхчүүд оноолт таарсан бол уран хурц барилдаантай а.х Б.Төмөрбаатар, Н.Хүрэлсүх нар оноолт таарч Навааны Хүрэлсүх даваа авав.
Энэ даваанд а.х М.Мэндсайхан а.х Ц.Батжаргалын хөлд оронгуут тулгуур хөлд хавсраад, а.з Ж.Дагва-Очир а.н Го.Ганзоригийг мухар тонгороод, а.н.н Б.Даваадорж а.х Ц.Цогт-Эрдэнийг уран гоё дунгуйлдаад, а.х М.Ганзориг а.н Э.Элбэгбаярыг тойруулж татаад/өмнөх барилдаанд а.а С.Ерөөлтийг давсан мэхээрээ/ тус тус давлаа. Нэгийн давааны сүүл мушгин барилдсан а.х Ш.Мөнх-Од, ц.н А.Мөнхболд нарын барилдаан маргаантай болж ахин барилдахад харцага мордоод түрсэн боловч ц.н уран сайхан хөмрөх мэхээр давж үзэгчдийг шуугиулав. Энэ даваанд учраа таарсан жүдо бөхийн ОУХМ, сумын заан Д.Төмөрхүлэг у.н Д.Цогзолдорж нарын барилдаан мөн үзэгчдийг шуугиулсан барилдаан байлаа.
Хоёрын даваанд у.а П.Бүрэнтөгс с.з Б.Баатарболдыг сугадаж тахимдаад, у.з Б.Батмөнх с.з Б.Түмэндэмбэрэлийг баруун тахимдаад, у.х Ө.Бат-Орших а.н Ч.Мөнхбатыг барьцгүй тахимдаад давсан бөгөөд ахлах цолтнуудын тахимдах мэх аргагүй ялгарч байлаа. Энэ даваанд а.н З.Хангалбаатар у.х А.Цацабширыг этээд, а.х Ш.Алтангэрэл у.н Б.Баянжаргалыг мушгиад, а.х Б.Энх-Очирхуяг у.н Б.Заяамандахыг гуд татаад, а.х Б.Доржсүрэн у.н Б.Амарзаяагийн баруун хөлд орж цацаад, а.а Н.Эрдэнэчулуун а.а П.Мөнхбатыг сугадаж тахимдаад, а.а Б.Эрдэнэхүү а.а М.Еркебуланыг зүтгэж мордоод, а.а Ц.Чимэддорж а.а У.Батгэрэлийг шахаж хөндий татаад, а.а Б.Мөнх-Эрдэнэ а.а Ш.Пүрэвгарьдыг мэхээ дутуу хийхэд зөрүүлж татаад, а.а Д.Амаржаргал а.з Б.Эрдэнэбаярын баруун хөлд ороод, а.а Л.Шинэбаатар а.з Л.Цээсүрэнг шахаж татаад, а.а Б.Баатарцол а.а Б.Чимэдванданг толгой уургалан дараад буцааж тахимдаад, а.а М.Бадарч а.з Д.Буянтыг суйлаад, а.х.а Ё.Эрдэнэжаргал а.х Х.Батбаярыг дагаж мордоод, у.н Ч.Батчулуун а.х А.Отгонбаатарт барьц сонгуулсан ч мордоод, у.н Ц.Одбаяр а.х Ц.Мөнхбаярыг таллаж татангуут тахимдаад, у.ө.и.н Р.Пүрэвдагва а.н П.Даваадоржийг элэг бүсдсэн барьцнаас дунгуйлдаж татаад давсан бол өмнөх барилдаанд мөн учраа таарсан а.а Бо.Батжаргал а.а Д.Анар нар ахин таарч залуу арслан давав. Хоёрын давааны хамгийн сонирхолтой барилдааныг а.а Ч.Ганзориг үзүүлсэн бөгөөд а.а Б.Уугандаваагийн зүүн хөлд орж ард нь гараад дөрвөн хөллүүлсэн бөгөөд Уугандавааг барьц алдуулахаар туйлахад зүүн гарыг татаад тохойлдуулчихав. Мөн энэ даваанд өнөө жилийн улсын баяр наадмын гурвын даваанд у.г И.Доржсамбууг шороодуулсан а.н Ц.Отгонбат у.х Ө.Даваабаатарыг дагуулж хөмрөөд өвдөг шороодууллаа. Харин хоёрын оноолтод учраа таарсан а.а Г.Батням, а.а Б.Баянмөнх нарын барилдаан хэлтгий шийдэгдэв үү гэмээр харагдав. Баянмөнх давуулж бариад давхар тохсон бөгөөд илт сүүлд унасан ч Батням арсланг давуулчихав.
Бөхийн барилдааны гурвын даваанд у.х Ө.Бат-Орших а.х Б.Энх-Очирхуягийг тахимдаад, у.х Б.Пүрэвсайхан а.а Н.Эрдэнэчулууныг хонгодож цацаад, у.ө.и.н Р.Пүрэвдагва а.а Г.Батнямыг босоо өмсөөд, у.н Д.Цогзолдорж а.х Б.Доржсүрэнг зүүн хөлийг нь авангуут сөрж өшиглөөд, у.н Ч.Баянмөнх а.а Б.Мөнх-Эрдэнийг шахаж их дээр өргөөд, у.н Ч.Батчулуун а.а Э.Дашийг урдуураа гүйлгэж татаад, а.х.а Б.Одгэрэл өмнөх даваанд хурц арслан А.Алтанхуягийг давсан а.з Л.Отгонбаатарын баруун хөлд орж цацаад, а.а С.Ерөөлт а.а Ц.Чимэддоржийг сугадаж мушгиад, а.а Б.Эрдэнэхүү а.а Ч.Ганзоригийг давуулж гуядаад, а.а Н.Золбоо а.а Б.Бат-Өлзийг дагаж зүүн талдаа мордоод, Сүхбаатар аймгийн заан М.Баасанбат у.ө.и.н И.Ёндонсамбууг тахимдаж хөөхөд үлдээд тус тус давлаа. Энэ даваанд Увс аймгийн харьяат у.н Ж.Алтансүх а.х.а Н.Жаргалбаярыг амлаж тахимаа өгсөн бөгөөд Жаргалбаяр арслан давааны идээнээсээ өөрийн аав у.н Д.Нэгдэлд хамгийн түрүүнд амсуулж харагдлаа.
Оноолтын даваанд у.а П.Бүрэнтөгс өмнөх даваанд у.н П.Ганхүү, М.Эрдэнэбат нарыг өвдөг шороодуулсан Сэлэнгийн Н.Энхжаргалыг хутгахад мордоо болгож хавчиж эргээд давав. Мөн у.з Б.Батмөнх а.з М.Баасанбатыг тахимдаад, у.з Б.Соронзонболд а.а Д.Анарыг зүүн талдаа давхар ачаад, у.х Ө.Бат-Орших а.а Ж.Алтаншагайг тахимдаж дайраад, у.х Э.Оюунболд а.а Н.Золбоог этээд, у.ө.и.н Ш.Уламбаяр а.а С.Ерөөлтийг баруун хутгаад, у.н Л.Лха-Очир у.н Д.Цогзолдоржийг зүүн талдаа хавираад, у.н Б.Бадамсүрэн у.н Н.Батзаяад барьц сонгуулж баруун талдаа давхар ачаад, у.н Ч.Батчулуун у.н Ч.Баянмөнхийг баруун мордоод, у.н Ч.Цогбаяр у.н Ц.Одбаярыг дутуу хавирахад үлдээд, а.х.а Б.Одгэрэл у.ө.и.н Ц.Цогтжаргалыг хөнтрөөд, а.х.а Н.Жаргалбаяр у.ө.и.н Р.Пүрэвдагвыг шахаж татаад тус тус давав.
Тавын даваанд у.а П.Бүрэнтөгс у.ө.и.н Ш.Уламбаярыг амлаж баруун мордоод, у.з Б.Батмөнх а.х.а Н.Жаргалбаярыг тахимдаад, у.з Б.Соронзонболд у.н Б.Бадамсүрэнг мушгиад, у.н Ч.Цогбаяр у.х Ө.Бат-Оршихыг дагуулж мушгиад, у.х Б.Пүрэвсайхан у.н Л.Лха-Очирыг бусгахад дагаж мордоод, у.х Э.Оюунболд у.н Ч.Батчулууныг хутгаж зүтгээд, а.а Б.Одгэрэл у.н Л.Цэрэнтогтохыг этээд угсруулж зүүн хөлд орж дэрлээд давлаа.
Бөхийн барилдааны зургаагийн даваанд арслан гоц мөргөж даваа авсан бол тунаж хүч үзсэн залуу харцагуудын барилдаан өрсөлдөөнтэй болж Э.Оюунболд Б.Пүрэвсайханаас барьц сонгож дагаж мордоод давав. Мөн у.н Ч.Цогбаяр у.з Б.Соронзонболдыг сугадаж дайраад, а.х.а Б.Одгэрэл у.з Б.Батмөнхийг тахимдаад давхар мордоход тогтонгуут сөрж зүүн талдаа хутгаад давав. Хурц арслан заан хоёрын барилдааныг ойролцоо унасан гэх үзэгчид байсан бөгөөд заанаас асуухад “Тэврээд шидтэл арай түрүүлээд уначихлаа. Гарцаагүй би унасан” гэсэн юм.
Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс а.х.а Б.Одгэрэлийг амлаж баруун талдаа хашиж мордоод давсан бол тунасан хоёрын барилдаанд начин татаж мордоод дайрахад сунгаж татаад харцага давав.
Үзүүрт арслан харцагын мэхийг дагуулж сугадсан барьцнаас хөнтөрч гүйлгээд давснаар начин цолтны хүндэтгэлийн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ. Тэрээр өнгөрсөн жилийн барилдаанд мөн түрүүлж байсан билээ. Залуу харцага Энхтөгсийн Оюунболд харцага цол хүртсэнээс хойш том барилдаанд анх удаа үзүүрлэлээ.
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна