Хурдан морины гадаад шинжээс...

2014 оны 10-р сарын 28 -нд

Усны шинж. Усыг таслалгүй ганц удаа уух муу. Эхэлж нэлээд уугаад бага зэрэг амраад дахиж уугаад, мөн бага амраа дахин уувал сайн. Үүнээс олон тасалж уувал бүр сайн.
Шөрмөсний шинж. Шөрмөс нь ончит нумын хөвч мэт чанга атлаа уян хатан байвал сайн. Гэхдээ хамгийн гол нь сиймхий юм. Сиймхийг нь барьж үзэхэд хоёр хурууны өндөг нийлэх шахаж байвал эрхэм сайн шөрмөстэй адуу тэр мөн. Ийм шөрмөстэй адууг хичнээн ажил ч уяж уралдсан хөл нь мууддаггүй. Хурд ихтэй адуу шөрмөс муутай бол урд хоёр хөл нь харайлтынхаа хүч, хурдыг тогтоож чадахгүй учраас хөлгүй болдог. Хэнтий аймгийн Галшарын Магнай, Бөгөн зэрэг хурдан азарга сиймхий багатай /үхэр шөрмөстэй/ байсан учраас сүүлдээ хөл муухантай болцгоосон юм. Мөн ямар ч адууны сагаг нь огт сул юм шиг хөнгөн хөдөлгөөнтэй байвал сайн.
Шүдний шинж. Шинжний сударт адууны шүдийг хол шүд, тэмээн шүд, хонин шүд, буудай шүд, гахай шүд, тахай шүд гэх зэргээр найм хуваагаад цааш нь хол шүдийг дотор нь матааст хол, бүүр хол, нууц хол гэх зэргээр 13 хуваажээ. Үүнчлэн ангилсан нь нэн олон, нэн сонин. Бүгдийг уншин ажиглаж үзвэл пэмбэгэр буйлтай давчхан хомбогор шүд онцгүй, хатингар буйлтай хонхорт нь арвай эргэм зайтай зууван гүнзгий цөгцтэй, хоорондоо зайтай, гадагшаа сарвагархан богино шүд сайн байдаг. Бас соёо нь буурын мэт том байх бөгөөд гадагшаа байх нь сайн. АХ-ын 47 жилийн ойгоор айргийн тавд давхисан Төв аймгийн Сэргэлэн сумын Падын Цэдэвийн Үүлэн гэдэг бор морины шүдэнд энэ шинж бараг бүрдсэн юм. Харин бага насны адууны шүд том бол алсдаа сайнгүй.
Бүх биеийн шинж. Толгой нь хандгайн толгой мэт, дөрвөн шилбэ нь бугын чац мэт, аргалан бэрэвхийтэй, тайган борвитой, угалзан биетэй, өвөөлжин овоотой, хүхээ буюу цагаан мөгөөрс нь том, аман хүзүү бүдүүн, хүзүү урт, мундаа нь тэмээний бөх мэт, бүдэрхий маш товгор /Хэнтий аймгийн Галшар сумын Д.Цэгмидийн улсын наадамд нэг түрүүлсэн саарал азарга, Төв аймгийн Баянбараат сумын Даймийн улсад гурав айрагдаж, аймгийн наадамд нэг жилд хоёр түрүүлсэн бор азарга, мөн аймгийн Сэргэлэн сумын Доржийн улсын наадамд шүдлэн, хязааландаа түрүүлсэн, нас гүйцсэн хойноо нэг айрагдсан шар хээр алаг морь зэрэг хурдан хүлгүүдийн бүдэрхий маш товгор байлаа/ мөр дал нь ташуу урт, бөгтрөг их, хавирга нь өргөн, урт, матаас ихтэй хоорондоо зайгүй, гэдэс их буюу сүврэгдэс доор, богино хавирга ташаан толгой хоёрын хооронд зай тун бага, урт налуу хондлойтой, агуу том салтаатай, умдаг багатай морь хурдан байна. Мөн дээд гурван оноо тэгш, хаа гуяны хөх мах, булчин их товгор, шилбэ хатингар хавтгай, бүх биеийн арьс сул, нимгэн цавь их, суганы арьс олон нугаларсан, дөрвөн хөл нь бадриун гадагшаа тэлгэр маягтай, үүнтэй холбогдож давхихад дөрвөн хөлийн нь хаялга гадагш самарсан янзтай, үенүүд нь бөөрөнхий том, толгой дээр биш, омруунаас урд хөлийн туурай хүртэлх зай, урд хөлийн сагагнаас хойд хөлийн туурай хүртэлх зай, бүдэрхийнээс мундаа хүртэлх зай их, сүврэгдэс нь гуя ташаанаасаа наана шахуу /төмбөгөр/ байвал их сайн. Төв аймгийн Борнуур сумын Сэдэдийн Жамбалын соёолон насандаа улсын наадамд түрүүлсэн улаан бор моринд энэхүү бүх биеийн шинж бараг бүрэлдэж чадсан юм.
Дээр толгойтой, өндөр цээжтэй, бөгс муухантай адуу өөд газар уул харж давхихдаа муу, толгой, цээж доортой, бөгс цээж сайтай адуу хөнтөргүү газар муу. Цээж бөгс тэнцүү нь сайн. Шув шулуухан нуруу муу. Ялангуяа бага насны адуу бөгтрөг муутай байвал хойд хөлийн түлхэлтийн хүчийг урагш нь муу дамжуулна. Даага, шүдлэн насандаа хурдлах адууны нүд нь хулганы нүд мэт бүлтгэр байна. Жишээ нь, Төв аймгийн Баян сумын Дулаан-Дамдинзавын Бүлтэн хул гэдэг бүлтгэр нүдтэй хул азарга бага насандаа маш хурдан байжээ. Хурдан даага бол доорх долоон зүйлээр тодорхойлогдоно. Үүнд:
1. Дээд уруул нь доод уруулаасаа давуухан
2. Хойд хоёр туурай нь урд хоёроосоо ихээхэн
3. Чих нь дэлэндээ үл далдлагдах
4. Гөхөл нь нүдэндээ үл хүрэх
5. Гэдэс нь бумба мэт дугараг
6. Дээд гурван овоо тэгш
7. Зан ааль хөнгөн, сэргэлэн
Үсэнд хичнээн олон эргүүлэг байвал төдий чинээ сайн. Тэр дундаа нэвт эргүүлэг бүр сайн. Шинжийн судруудад “Үс нь эрчимт ёнхор утас мэт” хэмээсэн байдаг. Ёнхор утас гэж тусгай боловсруулсан мяндсан ширхгээр нийтгэж хийсэн утсыг нэрлэдэг. Иймээс үс нь нэг нэгээрээ сөрийсөн биш, хоёр, гурваараа нийлж нийтгэсэн юм шиг мушгирсан байвал сайн. Хурдан адууны сүүлний үс арьснаас ургасан уг нь нэг атлаа сул унжсан үзүүр нь хоёр, гурван салаа болсон байх явдал олонтоо тохиолддог. Төв аймгийн Бор-Өндөр сумын уяач С.Адъяагийн Шарын бор гэдэг азарганы сүүл ийм байсан. Эдгээр 10 хэсэгт гарч буй шинжүүд нь О.Намнандоржийн “Монголын хурдан морины тухай” гэдэг номонд дурдсан 51 шинжтэй үндсэндээ тохирч байгаа юм. Үргэлжлэл бий...
Доктор А.Баярмагнай

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
192.82.87.121
Дотоод шинж чанар
Reply