Он дараалан төрсөн олны мэдэх Арслангууд-2

2014 оны 11-р сарын 05 -нд

"Он дараалан төрсөн олны мэдэх Арслангууд" цувралаар харьшгүй хүчит Хадбаатарын Мөнхбаатар, дундаршгүй иртэй Доржпаламын Ганхуяг нарын талаар хүргэхээр бэлтгэлээ.
Хадбаатарын Мөнхбаатар
2000 оны Хөвсгөл аймгийн наадамд 128 бөх барилдахад Шинэ-Идэрийн Хадбаатарын Мөнхбаатар түрүүлж аймгийн арслан болжээ. Түүнийхээ хойтон улсын их баяр наадмын 1024 бөхийн тоонд багтаж улмаар хоёр давжээ. Гурвын даваанд цолтнууд амлаж авсангүй, “онжав” арслан Өвөрхангайн Р.Ганхуягтай тунаж давсан байна. Дөрвийн даваанд аварга арслан заанууд, ахмад начингууд амаа авсаар дөрвөн бөх үлджээ. Энэ үед нэг багшийн шавь, аливаа бүхэнд нь нөмөр нөөлөг болдог Хэнтийн Одхүү начин “Ахын дүү хэнтэй барилдах вэ?” гэж асуухад огт эргэлзэлгүй “Үүдээтэй” гэсэн бөгөөд Одхүү начин Булганы Ц.Цогтжаргалыг амлаж, Хөвсгөлийн Х.Мөнхбаатар, Архангайн Л.Үйтүмэн нар тунасан байна. Энэ тухайгаа арслан “Одхүү ах маань намайг бодоод хэнтэй нь барилдах вэ гэж асуусан. Би ч Цогоо ахаас эмээгээд Үүдээтэйгээ л барилдъя гэсэн дээ. Нэг ёсондоо би л ам авчихсан юм л даа” гэсэн бөгөөд “амлаж авсан” Үйтүмэнгээ давж, анх зодоглосон наадамдаа начны даваанд шалгарах нь тэр. Тавын даваанд нэг нутгийн ах, улсын начин Б.Бадрал амлаж Хадбаатарын Мөнхбаатар арван есөн нас, есөн сартайдаа Монгол улсын начин цол хүртлээ. Начин болсныхоо дараахан хөлийн шагайгаа бэртээж, бэртлээ эдгээлгүй барилдаж байгаад БНСУ-д болсон жүдо бөхийн нэгэн тэмцээнд хөлийн шөрмөсөө таслан гурван жил гаруй барилдсангүй. Гэсэн ч бэртэлтэй байсан жилүүдээ нөхөж бэлтгэл сургуулилтаа сайн хийснээр ардын хувьсгалын 84 жилийн ойгоор өөрийн багш дархан аварга Б.Бат-Эрдэнээр долоо давж Монгол улсын заан цолд хүрсэн билээ.
Улмаар 2007 оны улсын баяр наадмын дөрвийн даваанд цэргийн арслан А.Бямбажавтай таарч бярдаж мушгиад давжээ. Тавын даваанд ид бяр хүч нь жагсаж буй, улсын начин Д.Лхагвадоржийг амлаж хөмрөөд давсан бол зургаагийн даваанд урд жил оноолт таарч давж байсан, шинэхэн начин А.Цацабширыг амлаж баруун талдаа давхар ачих дархан мэхээрээ давж мөн л зааны даваанд барилдах болжээ. Зааны даваанд шинээр харцага цолны болзол хангаад байсан Говь-Алтайн Н.Ганбаатартай тунасан байна. Заан зоримог барилдаж баруун талдаа татаж хавираад давснаар улсын заан цолоо батлаж ямар ч гэсэн багшийнхаа итгэлийг алдсангүйдээ хэмээн ихэд баярлажээ. Наймын даваанд олон шилдэг бөхчүүдийг шороодуулж шуугиулсан, “онжав” Б.Сайнбаяр начинтай тунаж, мэхээ дутуу хийхэд нь дагуулж мушгиад давснаар төрийн наадмын үзүүрт шалгарчээ. Үзүүр түрүүнд өөрийг нь начин болсон жил заан цолд хүрч байсан, уран дайчин барилдаанд Доржсамбуу заантай барилдав. Ах заан сэнжигний барьц авахаар дайрах хоромд барьцгүй хавсартал дөрвөн хөллөсөн тэр мөчийг залуу заан алдалгүй тумбарайдаж дараад тун ч хөдлөлгүй бярдсаар ес давж, 26 насандаа төрийн наадмын түрүү бөхөөр тодорч “Монгол улсын арслан” цол хүртлээ. Арслан цол хүртсэнээс хойш гурван удаа их шөвөгт, мөн гурван удаа дунд шөвөгт, нэг удаа бага шөвөгт шалгарсан үлдэж хэр зэрэг бөх гэдгээ ард олондоо таниулсаар байна. Түүнээс ард түмэн дахин түрүүлж аварга болохыг хүссээр хүлээсээр байна. Түүнд төрийн наадамд хорь шөвгөрөх боломж бий, хоёр байтугай түрүүлэх авьяас ч бий.
ДОРЖПАЛАМЫН ГАНХУЯГ
Чөлөөт, самбо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, кураш бөхийн дэлхийн аварга гээд эхлэхэд хэн бүхэн улсын арслан Доржпаламын Ганхуяг хэмээн мэднэ. Арван долоохон насандаа улсын хүчит аварга Д.Хадбаатар, улсын манлай заан Д.Долгорсүрэн нараар гурав давж бөхийн ертөнцөд орж ирсэн тэрээр арван есөн насандаа аймгийнхаа баяр наадамд түрүүлжээ. Мөн сагсан бөмбөгийн шигшээгийн тамирчин байсан бөгөөд лигийн аваргаас хоёр ч удаа мөнгөн медаль хүртэж байсан гэдэг. 1990-ээд оны ороо бусгаа цаг үед спортдоо үнэнч байж аль ч төрлөөр амжилт гаргахыг хичээж явсан тэрээр аймгийн арслан цолтой таван жил зодоглосон байна. Улсын наадмын хоёр, гурав дөрвийн давааны хатууг биеэрээ мэдэрч явсаар ардын хувьсгалын 79 жилийн ой буюу шинэ зууны эхний наадамд нутгийн бөх, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохоор тав давж начин цолд хүрсэн байна. Улмаар улсын баяр наадамд гурван ч удаа тав даван шөвгөрч начин цолоо баталжээ. Заал танхимын барилдаанд тогтмол амжилттай барилдаж байсан бөгөөд 2008 оны сар шинийн барилдаанд сайхан барилдаж зургаа даван их шөвөгт үлдээд улсын гарьд И.Доржсамбууд унасан байна. Тэр зунаа улсын наадмын сорилго барилдаанд а.а Ө.Даваабаатарт унаж үзүүрлэсэн байна. Олон жил шударга сайхан барилдсан начныг цолоо ахиулаасай хэмээсэн бөх сонирхогчдын хүсэл тэр жилийн наадмаар дүүрэн сайхан биелэв. Тавын даваанд у.н Ж.Бат-Эрдэнийг давж тав дахь удаагаа шөвгөрөөд зургаагийн даваанд сар шинээр шороодсон у.г И.Доржсамбууд амлуулан барилдаж давснаар давдаггүй даваагаа гэтлэж улсын харцага болжээ. Долоогийн даваанд наадмын сорилгоор үзүүр үдээд унасан аймгийн арслан Ө.Даваабаатартай туналаа. Ёстой л “давахгүй гэсэн даваагаар гурав давж, уулзахгүй гэсэн хүнтэй гурав уулзана” гэгчээр унасан хүмүүстэйгээ даваа бүрт таарч байлаа. Хөмрөхөд нь үлдэж дараад давснаар олон жил мөрөөдсөн заан цолдоо хүрэв. Наймын даваанд шинэ заан Б.Соронзонболдтой мөн тунан барилдаж хутгаанд нь бараг унаж яваад олон жил их спортоор хичээллэсний шидийг үзүүлж гарын үзүүрээр ганцхан мушгиад давчихав. Үзүүрт урд өмнө олон удаа таарч байсан, улсын наадмын тавын даваанд ч барилдаж байсан харцага Н.Ганбаатартай барилдаж шахаж татахад нь сөрж дараад төвөггүй давж төрийн их баяр наадмын түрүү магнай болсон билээ. Давчихаад хоёр гараа дэлгэн гүйж буй арслангийн дүр одоо ч бөх сонирхогч түмний сэтгэлд буй биз ээ.
Хойтон жилийн наадмаар мөн л сайхан барилдаж, арслан цолны буурийг үзүүлж у.н Ц.Лхагвасүрэн, Б.Чинзориг, у.х Ө.Бат-Орших, у.з М.Өсөхбаяр нарыг дараалан давж ахин үзүүрт шалгараад д.ав Г.Өсөхбаярт барьц сонгуулан унаж “үлэмж бадрах” чимэг нэмсэн юм. Мөн 2010, 2011 онуудын баяр наадамд тав даван шөвгөрснөөр төрийнхөө их баяр наадамд наймантаа шөвгөрсөн билээ. Хүчит арслан маань бөхийн олон төрлөөр жигд амжилт гаргасан бөгөөд мөн сагсан бөмбөг, регбигээр ч хичээллэж амжилтад хүрсэн юм. Тун удахгүй Монгол улсын гавьяат тамирчин цолоо гардах болов уу.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна