Д.Жаргалсайхан:Бор азарга маань “Их хурд” болон бүсийн наадмуудад нэг түрүүлж, дөрөв айрагдаад байна


Баян-Овоо сумын хийморилог хөвгүүдийн төлөөлөл болгон аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Жаргалсайхантай ярилцлаа. Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд айргийн тавд хурдлан моринд хайртай монгол түмнээ огшоосон хурдан бор азарганы эзний яриа та бүхэнд таалагдах бизээ.
-Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд бор азаргаа аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ойн баяр наадмын хүрээнд говийн бүсийн уралдаан манай аймагт амжилттай зохион байгуулагдлаа.Энэхүү баярт Монгол улсын өнцөг булан бүрт суугаа бурхны шашныг түгээн дэлгэрүүлэгч лам, хуваргууд болон сүсэгтэн олон хүрэлцэн ирсэн байснаас гадна олон аймаг сумын уяачид хурдан хүлгүүдийнхээ хамтаар ирж, хонгор нутгийн түмнийг минь баясгалаа. Есөн насанд нийтдээ мянга гаруй хурдан хүлгүүд тоосоо өргөж, хүүхэд морь мэнд сайхан наадацгаасан. Энэхүү уралдааныг зохион байгуулахад Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ-ны удирдлага, тэргүүлэгчид маш сайн ажилласныг зориуд хэлэх нь зүйтэй байх.
-Говийн бүсийн уралдаанд Баян-Овоочууд илүүтэй сайхан наадсан.Тэрхүү хийморилог эрхмүүдийн төлөөлөл болгож тантай ярилцаж байгаа?
-Миний бор азаргыг моринд хайртай монгол түмэн андахгүй байлгүй дээ. Их хурд болон бүсийн наадмуудад нэг түрүүлж, дөрөв айрагдаад байгаа адуу шүү дээ. Угшил гарвалын тухайд Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат “Өндөр” Отгоо гэдэг хүний адуу. Сарваа ээжтэйгээ ирж байсан юм. Ирсэн жилээсээ эхлээд л түрүүлсэн. Дараа жил нь шүдлэндээ Ховд аймагт болсон “Алтайн унага-2008” баруун бүсийн уралдаанд түрүүлж, хязааландаа Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой хангайн бүсийн уралдаанд гурвалж, соёолондоо Говь-Алтай аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ой баруун бүсийн наадамд дөрвөлсөн. Өнгөрсөн жил буюу 2013 онд шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд таваар давхиж, энэ жил говийн бүсэд аман хүзүүнд хурдалж байгаа нь энэ. Засгийн газрын тогтоолт бүсийн наадмаас гадна аймгийнхаа 2008, 2009,2012, 2013 оны баяр наадмуудад түрүүлсэн.
-Жаргалсайхан Алдартын нэрийг өргөсөн өөр ямар ямар хурдан буянгууд бий вэ?
-Бор азарганаас өөр бүсийн наадамд орсон адуу байхгүй. Төрсөн дүү нь бага насандаа аймгийн наадамд айрагдаж байсан. Одоогоор хөл нь муудчихаад уяж чадахгүй байна.
-Бор азарганы эзэн хурдан хүлгийн хийморьт сүслэх болсон нь хэзээнийх вэ?
-Миний аав аймгийн Арслан Дамдинсүрэн гэж хүн бий. Олон жил жолооч хийж байгаад өмч хувьчлалаар ирсэн малаа маллах гээд хөдөө гарсан. Хурдан морь, хүчит бөх гээд үндэсний спортод их элэгтэй хүн. Тэр нь ах, дүү бид гуравт нөлөөлж хурдан моринд сэтгэл зүрхээ зориулж яваа байх. Манай ах Дүгэрсүрэнг морь сонирхогчид мэдэх байхаа.
-Хурдан шар цоохор морьтой байсан уу?
-Тиймээ. Мөн манай дүү Баярсайханы зээрд соёолон сая говийн бүсэд түрүүлсэн.
-Тэгэхээр ах дүү гурван Алдарт уяачид байх нь ээ?
-Тиймээ, хурдан хүлгийн буянаар гурвуулаа аймгийн Алдарт уяач цолны эзэд болцгоосон. Миний хувьд хүүхэд байхдаа хурдан морь унадаг байгаад 1999 оноос бие дааж морь уяж эхэлсэн. Манай ах Дүгэрсүрэн Баянхонгор аймгийн адууг сайжруулахад нэлээд хувь нэмэр оруулсан хүн. Аймгийнхаа уяачдыг манлайлан Сүхбаатараас олон адуу авчирсан.Ахын авчирсан адуунууд аргагүй хурдан байсан болохоор дара нь Баянхонгорын уяачид зүүн зүгээс олон адуу авчирч, тэр хэрээр манай аймгийн адуу чанаржсан. Гурван бүсийн наадамд түрүүлсэн Баттулга сайдын хондон азаргыг Дүгэрээ ах Сүхбаатар аймгаас авчирч өгч байсан.
-Үндэсний өв соёлоо дээдлэн эрхэмлэгч та бүхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж явах болтугай.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна