Аймгийн Алдарт уяач, хүлэгч Г.Сонинбал: Манай суманд Өндөрийнхний адуу их хурдалсан


Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач, хүлэгч Г.Сонинбалтай ярилцлаа. Таалан болгооно уу.
-Хурдан морьтой холбогдсон үеийн түүхээс яриагаа эхэлье. Танд уяаны эрдийн А үсэг заасан багш тань хэн бэ?
-Манай нутгийн “жаахан” Готов гэж сайн уяач байлаа. Эхэн үедээ тэр хүнийг дагаж уядаг байсан. Би багадаа нэг их хурдан морь унаж байгаагүй хүн. Морь уная гээд очихоор томчууд өргөж үзчихээд “ өө хүнд байна” гээд больчихдог.Тэгээд яахав моринд дуртай юм болохоороо эмнэг догшныг нь унаад л явдаг байснаа 1968 оноос эхлэн морь уяж, 1971 онд “жаахан” Готов ахтайгаа хамт сумынхаа наадамд очиж уралдаад хязаалан, шүдлэн хоёроо түрүүлгэж байлаа. Тэр бол миний уяачийнхаа хувьд авсан анхны түрүү.Нэг дор хоёр түрүү хүртчихээд түүндээ урамшаад аймгийн наадамд явсан, суманд манай хоёрын ар дээр ирсэн Цэдэвсүрэн гэдэг хүний хоёр хонгор үрээ хоёулаа түрүүлээд миний шүдлэн аман хүзүүдэж, хязаалан нь таваар давхисан. Ингэж л АХ-ын 50 жилийн ойгоор уяачийнхаа гарааг эхэлж, аймаг, сумын наадмаас хоёр түрүү, хоёр айраг хүртэн урамшиж байлаа даа. Цэрэгт очсон хойноо ч гэсэн адуутай ойр байж Галшарын нэрт уяач Донойн Цэгмидийн хүү Минжүүртэй хамт морь уяад айрагдуулж л байлаа. Залуу хүний хийморь өөр байдаг байхаа. Уясан болгон маань шахуу айрагддаг байсан.
-Уяачдад нэг тийм оргил үе байдаг?
-Миний хувьд хамгийн оргил үе гэвэл 2006 оны аймгийн баяр наадам юм уу даа. Тэр жил хоёр нас нь түрүүлж бусад дөрвөн насны морь айрагдсан юм. Манай сум аймагтайгаа харьцангуй ойр учраас манай уяачдад зуншлага сайхан жил хоёр дамжаад уралдах боломж гардаг юм. Миний хувьд ч гэсэн тэгж л наадаж явлаа. Өнгөрсөн хугацаанд хүний өөрийн нийлсэн нэлээд хэдэн их морь түрүүлгэсэн. Харин аймгийн наадамд азарга түрүүлгээгүй байж байгаад 2011 онд болсон “Хонгорын хурд-2011” аймгийн чанартай уралдаанд түрүүлгэсэн. Тэр уралдаанд миний хоёр соёолон нэг нь түрүүлж, нөгөө нь айрагдсан.
-Их морь уяачийн жинхэнэ эрдэм ухааныг шалгадаг гэдэг. Тийнхүү дүгнэвэл Алдарт шаггүй үнэлгээ авах нь ээ?
-Үнэлж байгаад баярлалаа. Их морины уяанд намар, өвлийн эдэлгээ дээр нь тэжээл арчилгаа маш чухал.
-Зүүн зүгийн адуу арай өөр уяатай байна уу?
-2005 оноос өмнө нутгийн адуугаа л уядаг байсан. Манай суманд Өндөрийнхний адуу их хурдалсан. 1941онд Баянхонгор аймаг байгуулагдаад 1942 онд анхны наадмаа зохион байгуулахад “Өндөр Шууман” Гомбосүрэнгийн ягаан морь түрүүлсэн байдаг юм.Тэрнээс хойш аймагт түрүүлж, айрагдсан морьдын ихэнх нь тэдний адууны угшилтай байсан гэдэг. Ер нь тэр Өндөрийнхний угшилтай адуу манай аймагт их ч тарж, сайн ч давхисан шүү. Харин сүүлийн үед буюу 2005 оноос хойш зүүн талын авмал адуугаар давамгай наадаж байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Түмэнцогт болон Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас голдуу адуу авчраад байх шиг. Түүнийгээ Өндөрийнхний адуутай сүлэхээр гайгүй юм төрөх янзтай байна шүү.
-Сонинбал Алдартын нэртэй ямар ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
-Сүхбаатар аймгийн Асгат сумын Дамдинжав гэдэг хүнээс хүрэн үрээ аваад аймгийн наадамд нэг түрүүлгэж, аман хүзүүдүүлээд уурхайгаас зохион байгуулсан бооцоот уралдаанд нэг түрүүлгэсэн. Мөн Асгат сумын Лхамсүрэнгийн харын угшилтай хамар цагаан хээр үрээ даагандаа аймагт айрагдаад, хязааландаа түрүүлсэн. Хязаалан жилээ Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд өнгөлж явсаар байгаад үзүүр дээрээ сууж зургаалсан. Сүүлд нь би уурхайд ажилладаг нэг хүнд зарчихсан чинь Лүн сумын ойгоор түрүүлсэн байна лээ. Энэ мэтчилэн түрүүлж, айрагдсан адуугаа яривал олоон. Би чинь нэлээд эртний аймгийн Алдарт уяач шүү дээ. Дараа нь 2007 онд МУ-ын Хүлэгч цолыг МУ-ын Алдарт уяач Хорлоодой агсантай хамт авч байлаа. Ах нь өөрийнхөө морьдоос гадна Дүгэрсүрэн, Золбоот нарын морийг уядаг байсан. 2008 оны Ховдын даншигт хар морио дөрвөөр давхиулсан Цэрэндашийн морийг ч гэсэн уядаг байсан. Ховд руу хамт явж байсан юм.
-Хамгийн сайхан сэтгэлд хоногшсон наадмын дурсамжаас хуваалцаач гэвэл?
-2011 оны аймгийн 70 жилийн ойн баяр наадам байна даа. Их морь, азарга хоёр аман хүзүүдэж, соёолон зургаалсан. Тэр жил би ер нь их сайхан наадсан. Түүнээс хойш тэр бүр адуу малтай ноцолдож, урьдынхаа шигээ уяж чадахаа байсан. Одоо хүүхдүүд уях байлгүй. Би гурван хүүтэй. Том хүү аймгийн Алдарт, дунд хүү сумын Алдарт, бага хүү аймгийн Алдарт уяач цолтой. Морь мал гэж явсан он жилүүддээ өөрийгөө гайгүй адуу цуглуулсан гэж боддог. Энэ хавийнхан манай даагыг ер тэсгээхгүй шүү.
-Худалдаад авчих уу?
-Тэгнэ. Уржнан Эрдэнэцогтын нэг банди даага аваад явсан. Өнгөрдөг жил шүдлэн болоод гурван наадамд түрүүлсэн гэнэ лээ. Тэгээд энэ намар хүрч ирээд дүүг нь авна гэсээр байгаад аваад явсан.Удалгүй есөн сард болсон дааганы уралдаанд түрүүлчихлээ л гэсэн. Одоо дахиад дүүг нь авна. Охин ч хамаагүй гээд л байгаа. Энэ мэтчилэн моринд дуртай залуучуудын авсан үрээ дааганууд очсон хойноо давхиад л байгаа дуулддаг юм.
-Хурдан хүлгийн хийморьт адислагдсан таны цаашдын ажил үйлсэд ажилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Б.Долзодмаа



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна