“Тэргүүн сүрэг” ХХК-ийн Ерөнхий захирал М.Мөнхбат: Импортыг орлох эх орны бүтээгдэхүүнийг бий болголоо
“Барсын Мөнхбат” хэмээх нэрийг уншигчид нэг бус удаа дуулсан байх. Хурдан хүлэгт гар татдаггүй хэмээгддэг “Барс констракшн”, “Барс Менежмент” ХХК-ийн захирал Мандахын Мөнхбат хэдхэн хоногийн өмнө “Тэргүүн сүрэг” хэмээх шинэхэн компаниар “бүл нэмж”, малын ээмэг, чип, нэг удаагийн тариур, байршил тодруулах GPS төхөөрөмж зэргийг үйлдвэрлэхээр болоод байгаа юм. Бид хэвлэл мэдээлэлтэй төдийлөн ойр байдаггүй ажил хэрэгч эрхэмтэй үйлдвэрийнх нь нээлтийн үеэр уулзаж, ажил хэргийн болоод, аргамаг хүлгүүдийнх нь талаар яриа дэлгэлээ.
-Цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн шинэхэн үйлдвэр нээлтээ хийлээ. Нийгэм, нийтийн эрх ашигт нийцсэн үйлдвэр байгуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. 2013 онд үүсгэн байгуулагдсан “Тэргүүн сүрэг” компани маань Солонгосын “Wool Powertech” компанийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд малын ээмэг, чип, нэг удаагийн тариур зэргийг үйлдвэрлэж байна. Мөн дээр нь уяачид, малчдад хэрэгтэй 10-15, цаашлаад 30-40 километр зайд байршил тогтоох боломжтой GPS төхөөрөмжийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.Энэхүү төхөөрөмжийг ашигласнаар малын хулгай, тэр дундаа хурдан морины хулгайн гэмт хэргийг таслан зогсоох боломжтой. Азарган дахь хүзүүвчээр адуу нь хаана байгааг гэрээсээ хянаад байх боломжтой болж байгаа юм.
-Хурдан хүлгээ алдчихаад яахаа мэдэхгүй сандарч явдаг уяачдад үнэхээр хэрэгтэй төхөөрөмж байна?
-Тийм шүү. Манайх мөн чип үйлдвэрлэж байгаа. Дахин давтагдахгүй тусгай код бүхий бичил төхөөрөмжийг малын хүзүүнд арьсны дор суулгаснаар хэний ямар мал болохыг хялбар мэдэх боломжтой болж байгаа юм.
-Жил бүр улсын төсвөөс нэлээд их хөрөнгийг мал ээмэгжүүлэхэд зарцуулдаг. Энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор тэрхүү мөнгө ямартаа ч дотооддоо шингэх боломжтой болж байна?
-Монгол Улс жилдээ 1-2 тэрбум төгрөгийг мал ээмэгжүүлэхэд зарцуулдаг.Харамсалтай нь тэрхүү мөнгөөр Хятад улсаас хамгийн хямд, чанар муутай бүтээгдэхүүн авчран малчдад шахдаг байсан шахааны бизнес эрхлэгчид хөлждөг байсан юм. Харин өнөөдөр бид импортыг орлох эх орны бүтээгдэхүүн бий болгож, малчдаа дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр бүрэн хангах боломжтой болоод байна.
-Нэг ээмэг дунджаар ямархуу ханштай байдаг юм бэ?
-Хятадаас оруулж ирдэг чанаргүй ээмэг 700-900 төгрөг байдаг юм билээ. Харин манай -45хэмд хугарахгүй, хөдөлгөөний саадгүй, өндөр чанарт ээмэг 1200 төгрөгөөр хэрэглэгчдийн гар дээр хүрч байгаа. Үнийн хувьд бага зэргийн ялгаатай ч дэлхийн стандартад нийцсэн хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг би нүүр бардам хэлэх байна. Товчхондоо бол чихтэйгээ л унана. Түүнчлэн ээмэг бүр ХХААХҮЯ-наас өгсөн дахин давтагдахгүй тусгай дугаартай, түүгээр нь таны малыг хаана ч байсан тогтоох боломжтой. Мөн аймаг, сум бүр өөр өөр кодтой ялгаатай учраас ээмгийг нь хараад аль аймгийн, аль сумын, цаашлаад хэний мал вэ гэдгийг хялбархан мэдэх боломжтой болж буй юм.Энэ бол зөвхөн малчдад холбогдолтой ач тус.Харин суурин газрын иргэдэд эрүүл ахуйн баталгаатай мах махан бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэх, улсад хилийн чанадад мах махан бүтээгдэхүүн экспортлоход тавигдах нэн тэргүүний шаардлагыг хангах зэрэг олон талын ач тустай.
-Үйлдвэр нээсэн даруйд анхны захиалгаа авч, эрэлт ихтэй байгаа дуулдсан?
-Тиймээ. Эхний захиалга Говьсүмбэр аймгийн цөм малын сүргээс ээмэгжүүлж байна. Дараагийн захиалга маань Баянхонгор аймаг байгаа.
-Эдийн засаг хүндэрсэн энэ үед үндэсний эрх ашигт нийцсэн шинэ үйлдвэр үүд хаалга нээж буй нь сайшаалтай юм. Нууц биш бол ямар хэмжээний хөрөнгөөр байгуулагдаж, хичнээн хүнийг ажлын байраар хангаад байгаа вэ?
-Би өөрөө уяач хүн.Адуу малаа эргээд хөдөөгүүр уяачид,малчидтайгаа уулзаж явахдаа энэ чиглэлийн үйлдвэр байгуулах гарцаагүй шаардлагатайг мэдэрсэн.Тэгээд өнгөрсөн 2013 онд 900 м2 талбай бүхий үйлдвэрийн байраа барьж, орчин үеийн шаардлагад нийцсэн шинэ тоног төхөөрөмжүүдээр тоноглон, 30-аад хүнийг ажлын байраар хангасан бүрэн хэмжээний үйлдвэрээ ашиглалтанд оруулаад байна. Үйлдвэр байгуулах нийт зардал гурван тэрбум төгрөг болсон. Мэдээж эдийн засгийн хямрал ямар нэг хэлбэрээр хүндрэл учруулсан ч бид зорьсондоо хүрч чадсаан. Улсаас ямар нэгэн зээл тусламж аваагүй өөрийн хөрөнгөөр бүтээн байгууллаа.
-Их ажлын дараа амсхийж, хурдан хүлгүүдийнхээ талаар хуучлахад татгалзахгүй биз дээ. “Барс”-ын Мөнхбатын нэртэй хүлгүүд бүсийн наадамд айрагдаж байсан удаатай?
-Бололгүй яахав. Манай аав, ээж Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хүмүүс. Би Бүрд суманд төрж, Дархан хотод өссөн. Монголчууд аавынхаа нутгаар овоглодог шүү дээ. Тэр жишгээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул гэж явдаг. Энэ жил сумын маань 90 жилийн ой тохиож, би томоохон хэмжээний хандив өргөсөн. Суурин газрын /Дархан хотын/ хүүхэд учраас багадаа морь малаас жаахан хөндий өссөн. Сүүл үеэс найзуудаа дагаад морь сонирхон уяж байгаа юм.
-Моринд урвуулсан найзууд нь хэн байхав?
-Улс, бүс, “Их хурд” уралдаануудад уясан морьд нь түрүүлж, айрагдсан МУ-ын Манлай уяач Д.Хишигжаргал, улсын Начин Дашцэрэн нар байна.Эхэндээ хөгжөөн дэмжигчийн хувьд хамт явдаг байсан бол яваандаа өөрийн нэртэй морь мордуулах болж, найзууд маань ч дэмжин адуу бэлэглэсэн. Ингээд л уяач болсон доо.
-Хурдан адуунд үнэ хайрладаггүй гэгддэг?
-Хурдан адуу авсаан авсан.Онон ахын Аварга хээр морийг зарсан хүнээс нэг сайн хээр азарга авсан. Энэ нь анхны худалдан авсан морь маань юм. “Сайн азарга байна, авах хүн мэдэж байгаарай” гэж Онон ахад захисан байсан юм билээ.Надад санал болгохоор нь аваад Баян-Өндөр сумандаа болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд өнгөнд давхиулж байлаа. Уг нь түрүүлж явсан юм. Газар нэлээд дөхчихсөн байсан, хамт явсан уяач маань “татуул” гээд байхаар нь татуулчихаж байсан юм. Тэр үед морь мал сайн мэддэггүй байж дээ. Тэр наадмаас манай Баян-Өндөрийнхөн ганц ч айраг, түрүү аваагүй. Бараг эхний аравт ч давхисан адуу байгаагүй байх.Тэгэхээр нь сумын Алдарт уяач Төрбат гэдэг ахад “сум орон нутгаа сайхан хурдтай болгоорой” гэж хэлээд хээр азаргаа бэлэглэсэн. Сураг дуулах нь ээ, дараа жил нь сумынхаа наадамд түрүүлчихээд,аймагтаа бас түрүүлсэн гэнэ лээ.Хээр азарганаасаа хойш 2-3 жил бага наадмуудаас айраг, түрүү олныг авсаан.Тэгээд 2011 онд улсын наадамд орох сайн адуу олж авъя гээд Сүхбаатар аймаг руу явсан юм. Явахаасаа өмнө Хишгээ найзаасаа “хэнийд гайгүй адуу бий бол, сураг дуулсан уу” гээд асуусан чинь“Халзангийн Мөнгөөлэйд л нэг даалуу азарга бий дээ.Их үнэтэй хэлээд өгөхгүй байгаа гэнэ лээ.Чи авч чадах болов уу даа” гэж байна. Тэгэхээр нь шууд л Мөнгөөлэйнх рүү явсан. Гэрт нь ортол харваас ах дүү бололтой хоёр хүн орон дээрээ зэрэгцээд сууж байна. Хөдөөний хүмүүс гэхэд дээлгүй пиджак өмсчихсөн байх юм. Тамхилчихаад “Мөнгөөлэй нь хаана байна. Би уулзах гэсэн юм” гэтэл “би байна” гэж байна.Тэгж л анх танилцаж байлаа.
-Шарга азаргаа нэлээдгүй өндөр үнээр авсан гэгддэг?
-Шинэ Ланд-200-гаар л авч байсан.АХ-ын 90 жилийн ойн сунгаануудад шарга азарга их хурдан байсан ш дээ. Би азгүйнх юмуу, нэг өглөө азаргатай ноцолдоод хөлөө гэмтээчихсэн. Тэгээд л ерөөсөө уралдаагүй дээ.
-Олны нүд орсон хурдан адуу эмзэг гэдэг. Энэ жил говийн бүсэд айрагддаг халзан үрээ чинь хаанахын адуу вэ?
-Мөнгөөлэйгийн адуу. Гэхдээ яг өөрөөс нь аваагүй, Мөнхөө гэдэг залуугаас даага авангуутаа Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлан шарга” уралдаанд түрүүлгэсэн юм. Тэр жилээ улсын наадамд их зарлуулсан ш дээ. “Барс”-ын Мөнхбатын цавьдар халзан” гээд лхэсэг зарлуулж байгаад барианд орохоос км гаруй дутуу байхадэрлийз даагануудад гүйцэгдээд 12, 13-аар орсон. Эрлийз дааганууд их байсандаа. Миний халзан даага чинь цэвэр монгол адуу шүү дээ. Тэгээд энэ жил шүдлэн үрээ Баянхонгорт болсон говийн бүсийн уралдаанд дөрвөөр давхисан.
-Өнгөрсөн жил зүүн бүсийн наадамд бас нэг шүдлэн айрагдсан байхаа?
-Тэгсээн. Хэнтий аймаг үүсч байгуулагдсаны 90 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд миний хар шүдлэн аман хүзүүнд хурдалсан.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадмаас хоёр айрагтай болоод байгаа юм байна?
-Тийм. Аймаг, сумын чанартай наадмуудаас олон айраг, түрүү авсаан. Энэ жил улсын наадамд хязаалан, шүдлэн мордуулж, хязаалан нь 17-д, шүдлэн нь 14-15-аар ирсэн. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын 90 жилийн ойн баяр наадамд хоёр морь аман хүзүүнд хурдалсан. Мөн Хишгээгийнхээ Манлай цолны мялаалга наадамд очижбас нэг аман хүзүүү, нэг айраг авсан. Ер нь энэ жил олон газар уралдаж, айраг түрүү нэлээд авсан шүү.
-Адуу сэтгэл зүрхээ зориулсан хүнийг заавал баярлуулдаг гэдэг юм билээ?
-Ёстой үнэн юм билээ. Урьд нь би морь уядаг нэртэй, уяачдаа аваачиж өгчихөөд утсаар л ярьж асуудаг байсан. Ноднингоос эхлээд адуун дээрээ байнга очиж, наадамд өөрөө авч явдаг болсноос хойш морьд маань сайн хурдалж байгаа.
-Танай адуу хаагуур нутаглаж байгаа вэ?
-Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хөдөө аралд байдаг. Энэ жил адуунуудаа оруулж ирээд Өлзийт хороололд тэжээж байна.
-Шинэ цагийн адуунд шимтэгсэд нэмэгдэж байна. Таны хувьд..?
-Нийтийнхээ жишгийг дагаад ганц нэг адуу авч л байна.Уржнан жилийн “Макс”-ын дуудлага худалдаанаас Онон Тод манлайн адуунаас авсан. Максынхаас авсан. Бандгаа Ганхуягийн адуунаас ч авсан. Ерөнхийдөө шинэ цагийн адууцуглуулж л байна.
-Уяаны нарийн ширийнийг хэн тааруулдаг вэ?
-Онон Тод манлай.
-Тэр шүүгээн дээрх танай адууны тамга уу?
-Тиймээ. Манай өвөөгийн тамга байгаа юм. Надаас дээш тав, зургаа дахь үеийн хүмүүс хэрэглэж байсан гэхээр хоёр, гурван зуун жилийн түүхтэй эд байгаа биз.
-Тийм болж таарах байх?
-Морь мал сонирхдоггүй байхдаа анзаардаггүй байж. Морь уядаг болсноосоо хойш сураглаж байгаад ээжийнхээ дүүгээс олж авсан юм. Тэгээд энэ загварыг нь алдагдуулахгүйгээр азотын хийгээр даран шинийг хийлгэсэн.
-Морь мал сонирхон уяж байгаа хүмүүс дээл хувцас тэргүүтнээс эхлээд олон зүйл дээр анхаарч эхэлдэг?
-Монгол хүн монгол ахуйтайгаа ойр байх ёстой. Ялангуяа уяач хүн хамгаас ойр байж үндэсний өв соёлоо тээж явдаг байх. Би гэхэд дээл бараг өмсч байгаагүй хүн. Харин морь уядаг болсноосоо хойш дээл өмсөж,хөөрөг барьдаг болсон. Сүүлдээ ач холбогдлыг ойлгоод нэлээд хэдэн ээлжийн хөөрөгтэй болсон.Энэ мэтчилэн яриад байвал миний амьдралд морь дагасан олон өөрчлөлт гарч байна.
-Ярилцлагаа хамгийн их сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжаар өндөрлөе хэмээн бодож байна?
-Хамгийн сайхан наадмын дурсамж гэвэл миний хувьд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 80 жилийн ойгоор соёолон хол түрүүлгэсэн маань л байна даа. Төрсөн нутгийнхаа ойд зорьж очоод соёолон хол түрүүлгэхдээ их баярласан. Тэгээд ч анхны маань наадмын түрүү байсан юм.
-Уясан хүлгэд нь улс, бүсийн наадамд цахиур хагалан хурдлах болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
У.Энхмаа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.161.34
малд суулгах чип байгаа юу хаанаас олох бэ өөрийн малдаа суулгамаар санагдлаа
Reply