Б.Бүрэнтөр: Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд өөрийн нэртэй хоёр азарга түрүүлгээд байна
А.Тэлмэн 2014 оны 12-р сарын 11 -нд
Гурван бүсийн уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүрэн азаргыг морь сонирхогчид эчнээ мэдэх биз ээ. Тэрхүү хурдан хүлгийг олж танин, уяа сойлгыг тааруулж хурдлуулдаг аймгийн Алдарт уяач Б.Бүрэнтөр 2014 оны говийн бүсийн уралдаанд өөрийн хүрэн халзан азаргаа түрүүлгэн Баян-Овоочуудын хийморийг өргөсөн билээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Говийн бүсийн уралдаанд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Өргөн дэлгэр сайхан наадам болж, хүрэн халзан азарга маань түрүүллээ.
-Хурдан хүлгийнхээ удам угшлыг манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Төв аймгийн Баянцогт сумын харьяат Адъяа гэдэг хүний унаган адуу. Найман настай азарга энэ зун аваад, Заг сумын 90 жилийн ойд аман хүзүүдээд, говийн бүсэд уралдуулсан юм. Өмнө нь бага насандаа сумын ой болон орон нутгийн чанартай наадмуудад хэд хэд айрагдсан юм билээ. Над дээр гурван мөнгө, хоёр хүрэл нийтдээ таван медальтай ирсэн.
-Гурван бүсийн түрүү Х.Баттулга гишүүний хүрэн азарганы уяа сойлгыг тааруулдаг. Хүрэн азарга говийн бүсийн уралдаанд мордсон уу?
-Мордоогүй ээ, 2010 оноос хойш төдийлөн сайн давхихгүй байгаа.
-Ингэхэд яаж яваад гишүүний хүрэн азаргыг уях болсон юм бэ?
-Хүрэн азарга Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Энхбаатар гэдэг хүний адуу. Би 2006 онд хязаалан үрээ авчраад энэ хавиараа хэд хэд оруулсан. Тэгээд 2007 онд соёолонд нь Завхан аймгийн Яруу суманд болсон Нагааранзын хүрэн халзан морины нэрэмжит уралдаанд азарганд уралдуулж гурваар давхиулаад, 2008 онд аймагтаа түрүүлчихээд Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд очиж зургаан настай азарга түрүүлж байсан. Дараа жил нь Ламын Гэгээний 370 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд мөн түрүүлсэн. Тэр үеэс л Баттулга гишүүний нэр дээр цоллогдох болсон доо.
-Нутгийн ахын нэр дээр уралдуулдаг юм уу. Эсвэл үнэхээр наймаа арилжаа хийгдсэн юм уу?
-Ламын Гэгээний даншгаас өмнө наймаа хийгдсэн.
-Нууц биш бол ханшийг нь хэлээч?
-50 сая төгрөгөөр зарагдсан. Тухайн үедээ манай аймагтаа хамгийн өндөр ханштай адуунд тооцогдож байсан. Дараа жил нь улсын наадамд арваар давхиад, Говь-Алтайн даншигт түрүүлсэн.
-Эцгийн шийрийг хатаах хурд төрж байна уу. Үр төлүүд нь хэр хурдалж байна?
-Төл бий. Гэхдээ эцгийнхээ хэмжээнд хүрэхгүй л байна. Сая говийн бүсийн уралдаанд шүдлэн үрээ 11-ээр ирсэн.
-Говийн бүсийн уралдаанд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Зургаан насны морь мордуулж, манай уяанаас азарга түрүүлж, их морь аман хүзүүлэн, хязаалан дөрвөөр давхисан.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-2008 онд аймгийн Алдарт уяач цол авсан. Одоогийн байдлаар Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд өөрийн нэртэй хоёр азарга түрүүлгээд байна.
-Ер нь хэдий үеэс уяачийн эрдэмд шамдах болсон бэ?
-Морь уяад арваад жил болж байна.Миний аав Бунд аймгийнхаа наадамд хэд хэд айрагдсан хурдан хонгор морьтой уяач хүн байсан. Манайхны эрчүүд аавыг дуурайгаад цөм морь уядаг.
-Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, танай гэр бүлийнхнийг өнө мөнх ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №59

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна