Хаврын маллагаа


Эрлийз өсвөр адууны маллагааны онцлог нь эрт ногоолуулж тэнхрүүлэх, түүний хээл хамгаалах, унага бойжуулахад чиглэгдэнэ. Хаврын улиралд адуунд хамгийн их арчилгааа маллагаа тэжээллэг шаардагддаг үе бөгөөд адуун сүргийн нутаг бэлчээрийг уялдуулан зохицуулах, зөв сонгох нь онцгой чухал билээ. Цас ханзрах үед өвөл нь цас ихтэй байсан газрын бэлчээр соргог сөл сайтай байдаг тул юуны өмнө тийм бэлчээрийг ашиглах нь хэрэгтэй. Хаврын улиралд өдөр нь дулаан, шөнө нь хүйтэн болж агаарын температур ихээхэн хэлбэлздэг. Зарим жилд зургадугаар сард ч цочир хүйтрэлт тохиолдох ба хавар хур тунадас ерөнхийдөө багасах боловч, 4-5 сард уулархаг нутгаар 40-50 мм, ойт хээрт 25-35 мм, говьл 20-30 мм орчим хур тунадас буудаг. Мөн агаарын даралт өвлийг бодвол нэмэгдэх боловч богино хугацаанд үе үе хүчтэй шороон болон цасан шуурга тавьдаг. Ийм үед цаг агаарын мэдээ сонсон адуугаа уруудуулахгүйгээр аль болох нөмөр дулаан бэлчээрт тогтоож, манах хэрэгтэй. Алсын оторт гарсан эрлийз өсвөр адууг дөрөвдүгээр сараас эхлэн аажмаар өвс ургамал сайтай дулаан нутагт дагуулан маллах бөгөөд хавар дулаарч эхэлмэгц өвөл цас их унасан, чийг хангалттай газрын өвс ургамал сэргэн ургадаг тул нам дор газар нутгийг бараадан энгэр ээвэр газарт маллах нь зүйтэй.
Эрлийз өсвөр адуу, гүүний хээл томрох тусам эрдэс тэжээлийн хэрэгцээ шаардлага нэмэгддэг тул долоо хоногт нэг удаа заавал ханатал хужирлах хэрэгтэй. Хаврын улиралд өдөр уртсаж, цаг агаар дулаарч эхлэх боловч бэлчээрийн нөөц ихэд мууддаг.
Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд зуны улиралд бэлчээрийн ургамлын шимт чанар нь 100 хувь гэж үзвэл хаврын улиралд 30-40 хувь болж шимт чанар нь эрс буурах бөгөөд хагд өвсны навч иш нь салхины нөлөө, малын хөлөөр гөвөгдөн унаж нөөц нь багас ч хагд өвсний шимт чанарын шингэц ихээхэн буурна. Иймээс өсвөр адуу хаврын улиралд хэрэгцээт тэжээлээ дан бэлчээрээс олж идэж чаддаггүй учир турж эцэж онд ордог онцлогтой билээ. Адууны хаврын нутаг бэлчээр нь соргог өвс ургамалтай нам дор нөмөр, дулаан, ус хужирын хангамж сайтай байвал зохино. Хавар адуугаа цуглуулж хураахдаа буюу услахдаа газрын нам, намаг, шаваргүй эрэг мөргөцөггүй газрыг сонгон зөөлөн тууж услаж хужирлана. Салхи шуургатай үед адуугаа нөмөр нөөцтэй хөмөг дулаан газар оруулж манаж бөөгнөрүүлж тогтоож маллах бөгөөд хаврын улиралд агаарын харьцангуй чийг бага, өвс ургамал хагдарч хуурайшсан байдаг учир адууны усны хэрэгцээ ихэсдэг. Судалгаанаас үзэхэд хаврын улиралд нас гүйцсэн адуу өдөрт 25-35 л ус хэрэглэдэг байна. Хавар ботууль, дааган сүүл, биелэг өвс, хялгана, улалж, ерхөг, агь, хазаар өвс зэрэг ургамал эрт цухуйдаг үет ургамал болон агь голлосон бэлчээр сонгон нутаглаж, бэлчээрээ хэсэглэн хувааж ээлж дараалан ашиглах ба хавар адуу бэлчээрт 20 цаг идээшлэж 2-4 цаг унтах, зогсох, амрах зэргээр өнгөрөөж байгаагаар үзвэл 83.3 хувийг бэлчээрт идээшилдэг байна.
Ногоо цухуйх үеэр адуунд үндэс мэрүүлвэл шүд нь элэгдэх ба хээл хаях, гэдэс чихэлдэх муу талтай тул үндэс хөөх үеэр дагжуур хөрстэй хур өвс шинэ ногоо холимог бэлчээрт хариулвал амархан тэнхэрнэ. Ногоолж байгаа адууг тогтоон маллаж өдөр бүр усална. Холоос тууж усалвал тамирдаж нялх унага сульдах явдал гардаг бөгөөд ногоо сайн цухуйгаагүй үед үндэс их цавьчвал эрлийз өсвөр адуу болон бага насны адуу амархан эцэж турдаг болохыг анхаарч бэлчээрийн өвс ногоо сайтай нутагт маллавал зохино. Алаг өвс, борогтой, ус хужир сайтай бэлчээрийг дагуулан хариулвал ашиг тустай нь судалгаанаас тодорхой ажиглагдаж байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна