Адууны насыг шүдээр нь тодорхойлох нь
А.Тэлмэн
Улс, бүсийн чанартай томоохон уралдаануудын үеэр уяачид, зохион байгуулагчдын дунд багагүй маргаан тарьдаг зүйл бол шүдээр ялгах явдал байдаг. Тиймээс бид адууны насыг шүдээр нь хэрхэн тодорхойлох талаар мэдээлэхээр бэлтгэлээ.
Адуу бол дор дурдсан хэлбэрийн шүдтэй байдаг. Үүнд:
Үүдэн шүднүүд-дээд, доод эрүүнд тус бүр зургаан шүд байх бөгөөд дунд хоёрыг нь голын үүдэн хоёр шүд гэнэ. Харин түүний хажуу талд нь дунд шүд, түүний хоёр талд захын үүдэн шүднүүд байрлана.
Соёо-дээд, доод эрүүнд тус бүр хоёр байдаг. /гүүнд хааяа байдаг/
Араанууд-дээд, доод эрүүнд тус бүр 12 байдаг. Үүнээс үзэхэд нас гүйцсэн адуу 40 шүдтэй. /гүү соёогүйгээр 36 шүдтэй/
Адууны шүдийг сүүн ба байнгын гэж ялгана. Сүүн шүд нь унага нялх байхад нь ургаж, яваандаа унан байнгын шүд нөхөж ургана. Сүүн шүднүүд нь байнгын шүднүүдээс жижиг бөгөөд цагаан өнгөтэй байна.
Адууны насыг үүдэн шүднүүдээр нь тодорхойлно.
Энэ нь гол төлөв гурван шинжтэй байдаг. Үүнд:
Сүүн шүднүүд нь байнгын шүдээр 2.5-5 нас хүртэл нь солигдож гүйцнэ.
Байнгын үүдэн шүдний цөгцнүүд 5.5-11 насанд нь элэгдэнэ. Үүдэн шүднүүдийн үрэгдээ явдаг гадаргуугийн хэлбэр нь 12-18 буюу түүнээс дээш насанд нь өөрчлөгдөн хувирна.
Адуу 2.5 нас хүртлээ сүүн шүдтэйгээ явна. 2.5 насанд нь голын хоёр сүүн үүдэн шүднүүд нь унаж оронд нь байнгын шүднүүд ургаж эхлээд гурван настайд нь ургаж гүйцнэ.
Адууны 3.5 настай байхад дунд үүдэн шүднүүд нь цухуйж дөрвөн нас хүрэхэд нь ургаж гүйцнэ. 4.5 насанд байнгын захын үүдэн шүднүүд нь гарч таван настайд нь ургаж бүрэн гүйцнэ.
Үүнээс үзэхэд таван нас хүртэл адууны сүүн шүд нь байнгын шүдээр солигдож гүйцдэг байна.
5.5-аас 11 нас хүртэл доод, дээд эрүүний үүдэн шүднүүдийн цөгцнүүд дор заасан дэс дарааллаар элэгдэнэ.
Доод эрүүний үүдэн шүд: Зургаан настайд нь голын хоёр үүдэн шүднүүдийн цөгц
Долоон настайд нь дунд үүдэн шүднүүдийн цөгц, найман настайд нь захын үүдэн шүднүүдийн цөгц тус тус арилна.
Дээд эрүүний үүдэн шүд: Есөн настайд нь хоёр үүдэн шүдний цөгц
Арван настайд нь дунд үүдэн шүдний цөгц, 11 настайд нь захын хоёр үүдэн шүдний цөгц тус тус арилна.
Ингээд адуу 11 нас гүйцэхэд нь дээд, доод эрүүний үүдэн шүднүүдийн цөгц алга болно. 12 наснаас нь эхлээд адууны насыг мэдэхдээ, үүдэн шүднүүдийг үрж хувирч явдаг гадаргуугийн хэлбэр дүрсээр тодорхойлдог бөгөөд энэ нь дор дурдсан дэс дараалалтай байдаг. Үүнд: Эхлээд дугуй хэлбэртэй, дараа нь гурвалжин хэлбэртэй, бүр сүүлдээ зууван хэлбэртэй болдог байна.
Доод эрүүний үүдэн шүднүүдийг үрж явдаг гадаргуугийн дугуй хэлбэрүүд нь:
12 настайд нь - голын хоёр дээр
13 настайд нь -дунд үүдэн шүднүүд дээр
14 настайд нь захын үүдэн шүднүүд дээр нь ил байдаг байна.
Дээд эрүүний үүдэн шүднүүдий үрж явдаг гадаргуугийн дугуй хэлбэрүүд нь:
15 настайд нь - голын хоёр дээр
16 настайд нь -дунд үүдэн шүднүүд дээр
17 настайд нь захын үүдэн шүднүүд дээр нь ил байна.
Доод эрүүний үүдэн шүднүүдийг үрж явдаг гадаргуугийн гурвалжин хэлбэрүүд нь:
18 настайд нь - голын хоёр дээр
19 настайд нь-дунд үүдэн шүднүүд дээр
20 настайд нь захын үүдэн шүднүүд дээр нь ил байна.
Дээд эрүүний үүдэн шүднүүдийг үрж явдаг гадаргуугийн гурвалжин хэлбэрүүд нь:
21 настайд нь - голын хоёр дээр
22 настайд нь -дунд үүдэн шүднүүд дээр
23 настайд нь захын үүдэн шүднүүд дээр нь ил байна.
Үүдэн шүднүүдийн үрж хавирч явдаг гадаргуугийн зууван хэлбэрүүд адууны 24 нас хүрэхээс эхлээд үзэгддэг байна.
6 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.126.91.206
ДООД ГОЛЫН 2 ШҮДНИЙ ЦӨГЦ ЭЛЭГДСЭН БОЛ ДӨРВӨН ЗАХ,ДООД ЭРҮҮНИЙ ГОЛЫН 4 ШҮДНИЙ ЦӨГЦ ЭЛЭГДСЭН бол дор зах, бүгд элэгсэн бол дээр бүрэн, дээд ШҮДНИЙ голын 2 ШҮДНИЙ ЦӨГЦ ЭЛЭГДСЭН БОЛ нарийн бүрэн,4 ЭЛЭГДСЭН бол тар мөр,бүгд ЭЛЭГДСЭН бол шинэ ясан шүд, шүд хооронд завсар гарч жижгэрсэн бол ясан шүд умайн гэж нэрлэнэ
Reply66.181.181.161
Ок
Reply66.181.160.57
сүүн шүд байнгын шүдээр солоигдож байгаа сүүн шүд ямар байх байнгын шүд хоерын ялгаа зургаар тодорхой харуул өгөөч
Reply192.82.89.72
Малч ухаан гэж олон жилийн ажиглалт судалгаа малтайгаа байнгын хамт ойр байж л нас хүйсийг нь тодорхойлж сурч мэдсэн малч удамт өвгөдийн минь үлдээсэн өв юм даа. Бага байхад л малч ахимаг буурал идэр эрчүүд морины наймаа арилжаа хийж шүдлэж дор зах. нарийн бүрэн ясан шүд цөгц гээд л ярьж байхыг нь сонсч гүн цөгцтэй бол бага залуу. Нарийн бүрэн гэхээр хэвийж яваа. Ясан шүд гэхээр хөгшин адуу юм гэж л ойлгож байлаа даа. Одоо ч захын нэгэн эр морины шүд үзээд тодорхой хэлж мэдэхгүй ээ хө. Төвөөс хөдөө сумын төвд очиж суурьшсан нэгэн залуу эр хүнээс нэг унааны морь наймаанд авч ах дүү найз нөхөд нь за ямар насны морь авав даа гэхэд нь А их нас их нас гэсэн байдаг мань ч өрөөсөн нь өө морины шүд мэдэхгүй
Reply125.142.176.186
адууг гадны сайт дээр 30 хүртэл насалдаг зарим тохиолдолд 60 хүрэх нь ч байдаг гэхийн үнэн болов уу?
Reply202.131.243.190
Монгол ухаанаар бол бүрэн шүдтэй. нарийн бүрэн.дээр доор зах .дээр доор 4 зах дээр доор бүрэн цаашлаад ясан шүд .ясан шүд омойх гэх мэтээр нэрлэж насыг нь тодорхойлно.Одоо үед адууг эмээ нь өвөө нь ээж нь эгч нь ах нь гэх мэтээр ярих болж дээ.
Reply