Сумын Алдарт уяач Б.Одбаяр: Таван насны морь мордуулж, нэг түрүү, хоёр айраг хүртлээ


Булган аймгийн Хутаг-Өндөр сумынхаа 90 жилийн ойд хийморьтой наадсан сумын Алдарт уяач Б.Одбаяр ийнхүү бидэнтэй баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
-Одтой сайхан наадан сумынхаа 90 жилийн ойн баяр наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Нутгийнхаа түүхт 90 жилийн ойн баяр наадамд амжилттай сайхан наадлаа. Сэтгэл өндөр байна. Их наснаас бусад таван насны морь мордуулж, азарга дундуур, хоёр даага ес, арваар давхилаа. Таван шүдлэн мордуулсан нэг нь түрүүлж, бусад нь 11, 20 гээд дундуур давхисаан.
-Хязаалан, соёолонгийн тухайд?
-Хоёр хязаалан мордуулсан. Нэг нь таваар, нөгөө нь 17-гоор давхиж, ганц соёолон маань дөрвөөр давхиж айрагдлаа.
-Түрүүлж, айрагдсан хүлгүүдийнхээ удам угшил, амжилтын товчооныг танилцуулаач?
-Түрүүлсэн хээр шүдлэн манай өөрийн унаган адуу. Эцэг хүрэн азаргыг нь соёолон үрээ Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, МУ-ын Манлай уяач Ухна агсны том хүү Гантөмөрөөс авч байсан юм. Харин эх нь манай өөрийн гүү. Хээр үрээг дааганд нь уралдуулж чадаагүй. Энэ жил битүү үрээ анх уягдаж, түрүүлээд байгаа нь энэ.
-Хязаалан хаанахын адуу вэ?
-Банди угшилтай адуу. Ноднин Төв аймгийн Баянцагаан суманд болсон Даваахүү Тод манлайн Хөдөлмөрийн баатарын мялаалга наадамд хязааланд уралдаад долоогоор давхихад нь Дорноговь аймгийн харьяат Ижил-Од гэдэг хүнээс авсан юм. Өнгөрсөн жил мөн Замын-Үд сумын 20 жилийн ойд зургаалсан. Энэ жил ойн өмнө нэг уралдуулчихъя гэсэн аргамжаанд хойд хөлөө ороогоод, бага зэрэг доголчихсон. Сумын наадмын дараа харин Хөвсгөлд болсон “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд очиж дундуур давхисаан. Тэрнээс хойш уралдуулаагүй.
-Соёолонгийн тухайд?
-Миний хүрэн үрээг Жийп хүрэн гэдэг юм.
-Өвөрмөц нэр юм. Ямар учиртай байхав?
-Дөнгөж төрснийх нь дараа эхийг нь портерт ачаад, өөрийг нь жийпний ард хийгээд Тэшиг сум руу авч явсан юм. Тэгээд л жийп шиг хурдан адуу болох байх хэмээн бэлгэшээж ийнхүү нэрлэсэн нь оносон байна лээ. Хүрэн үрээ дааганаасаа эхлэн уягдаж, Тэшиг сумын 80 жилийн ойд гуравлаж, овооны наадамд аман хүзүүдээд,улсын наадамд явсан юм. Харамсалтай нь тэр жил /АХ-ын 90 жилийн ой/ адууны айхтар ханиад гараад уралдаж чадаагүй. Уг нь сунгаанд түрүүлсэн юм. Тэгээд дараа жил нь шүдлэндээ уягдалгүй өнжөөд, хязаалан үрээ Тэшиг сумын наадамд аман хүзүүдэж, Даваахүү гуайн Хөдөлмөрийн баатарын наадамд очиж есөөр давхисан. Энэ жилийн хувьд Тэшигийн наадамд аман хүзүүдээд, Хонгор бригадын наадамд айрагдаад, сумынхаа 90 жилийн ойд дөрөвлөсөн.
-“Хотгойдын хурд”-д уралдсан уу?
-Явсаан. 23-24-өөр давхисан. Одоо хаврынхаа уралдаанд бэлтгэгдээд тэжээгдэж байна.
-Сумын Алдарт уяач цолоо хэдэн онд ямар амжилтаар авч байсан бэ?
-Хүрэн азарга маань сумандаа гурав түрүүлсэн. Түүн дээр бусад морьдын амжилт нэмэгдээд 2012 онд сумын Алдарт уяач болсон.
-Хэдий үеэс хурдан хүлгийн уяа тааруулах болсон бэ?
-Төв аймгийн Зуунмод сумын харьяат аймгийн Алдарт уяач Бадарч гээд манай авга ах бий. 2000 онд аймгийнхаа наадамд саарал азаргаа түрүүлгэж байсан. Хөвсгөл, Булган зэрэг аймгийн бүсийн наадамд олон морь түрүүлгэсэн сайн уяач л даа. Тэр ах маань 2000 онд намайг морь унуулахаар авч явсан юм.
-Саарал азарга нь түрүүлдэг жил үү?
-Тийм, дээр ярьсан миний хүрэн азарга тэгэхэд шүдлэн үрээ аман хүзүүдэж, ахын өөрийнх нь шүдлэн гуравлаж байсан. Би Бадарч ахыгаа дагаж морь уяж сурсан даа. Хамгийн анх шарга морио Булган аймгийн Сэлэнгэ суманд болсон хүүхдийн баярын уралдаанд түрүүлгэж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл сум, аймгийнхаа наадамд тогтмол амжилттай наадаж байна.
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
15 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна