Ч.Пэрлэйбазар: Түүхт ойн наадам олон болсон учир 6-7 уяач сумын цолны болзол хангачихаад байна
2013 оны Өвөрхангай аймгийн шилдэг салбар Бүрд сумын “Гүхээт хонгорын хурд” МСУХ-ны тэргүүн Ч.Пэрлэйбазартай ярилцсанаа уншигч танаа хүргэе.
-Тэргүүний ажлыг авснаас хойш ямар, ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ?
-Сум орон нутгийн бахархалт хурдан хүлэг болох Нямын Сэрээнэнгийн Гүхээт хонгор морины хөшөөг ард түмний хандив туслалцаатайгаар буюу 15 сая төгрөгөөр бүтээж өнгөрсөн оны гуравдугаар сард нээлт хийсэн. Баримлыг Хархорин сумын харьяат, уран барималч Энхтөр урлан бүтээсэн юм. Мөн энэ үеэр аймгийн зүүн бүсийн дээд гурван насны уралдааныг 25 сая төгрөгөөр бие даан зохион байгууллаа. Уг уралдаанд зургаан аймгийн 20 гаруй сумын уяачид шандаст 300 гаруй хүлэг морьдтойгоо ирж хурд хүчээ сорьсон. Зудтай, уралдахад хүнд байсан ч манай уяачдаас сумын Алдарт уяач С.Ганзоригийн хонгор морь аман хүзүүнд, сумын Алдарт уяач О.Түвшинбаярын хонгор морь айргийн дөрөвт хурдалж бахдам сайхан амжилт үзүүлсэн юм. Тэр зунаа Алагийн уралдааны үеэр миний бие болон хөгжмийн зохиолч Бямбабаяр, СТА Л.Нарантуяа нарын хамтын бүтээл болох “Гүхээт хонгор” дуугаа клипжүүлж олны хүртээл болголоо. Энэ ажлыг нутгийн уугуул, “Аж констракшн” компанийн захирал Батсуурь ивээн тэтгэсэн. Ийнхүү 2013 онд аймгийн “Аравгар хээр” холбооноос сумдын дунд зарласан болзолт уралдаанд ажил үйлсээрээ тэргүүлж “Шилдэг салбар холбоо” цом, дөрвөн сая төгрөгөөр шагнуулсан. Мөн өнгөрсөн жилээс шилдгүүдээ тодруулж уяачдын шинэ жил хийдэг болсон. Өнөө жил 12 дугаар сарын 23-нд шинэ жилийн цэнгүүнээ зохион байгуулж шилдгүүдээ тодруулна.
-2014 оны тухайд?
-Манай сумын “Од хийморь” галынхан 2014 онд одтой сайхан наадаж, Чүлтэмийн Бүргэдэйн бор азарга улсын наадамд найм, Баянхонгор аймгийн Ламын гэгээн Лувсанданжанцаны мэлмий гийсний 375 жилийн ойд айргийн гуравт, Баян-Өндөр сумын 90 жилийн ойн баяр наадамд Н.Сэр-Одын уясан хонгор азарга айргийн дөрөвт хурдаллаа. Мөн Бандийн хонгор халзан морь Булган аймгийн Рашаант сумын 30 жилийн ойд түрүүлж, МУ-ын Манлай уяач Дамбын Хишигжаргалын цолны мялаалга наадамд айргийн гурваар давхисан. Түүнчлэн “Удамт хүлэг” галынхан сумынхаа баяр наадмаас таван түрүү, гурван айраг хүртсэн бахдам сайхан амжилттай байлаа.
Энэ сарын 04-нд аймгийн холбоо хотоос нарийн мэргэжлийн эмч нар урьж уяачдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Нийт 50 гаруй уяач хамрагдсанаас хүнд өвчтэй хоёр хүнийг оношилж, хотод эмчлүүлж сувилуулаад саяхан нутаг буцацгаасан. 2014 оны ажлаараа манай холбоо зургадугаар байр эзэлж, Г.Сумъяабазар, Э.Будрагчаа нар аймгийн шилдэг уралдаанчаар шалгарлаа.
-Жилдээ хэд уралдаж байна. Тогтмол уралдаан олон уу?
-Сумын наадамтай эн зэрэгцэхүйц хоёр тогтмол уралдаан бий. Жил бүр хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Алагийн буюу азарга, их насны, шинийн зургаанд Шарлингийн их насны уралдааныг зохион байгуулдаг. Төв, Архангай, Булган, Дундговь аймгийн уулзвар нутаг учраас тогтмол уралдаануудад дөрвөн аймгийн 10 гаруй сумын уяачид хүрэлцэн ирж хурдан хүлгүүдийнхээ шандсыг сорьдог. Доод тал нь 100, дээд тал нь 200 хүрч морддог шүү. МУ-ын Манлай уяач Т.Энхбат Сант хайрханы тахилга наадмыг ивээн тэтгэж их нас, соёолон насны уралдаан зохиогддог боловч сүүлийн хоёр жил завсарлаад байна.
-Тэргүүн болсноос хойш хичнээн уяачид алдар цол олгосон бэ?
-Гүхээт хонгор морины хөшөөний нээлтийн үеэр долоон хүнд сумын Алдарт уяач цол гардуулсан. Өнгөрсөн жил зургаан уяач сумын цол авлаа. Энэ жил сумын түүхт ойн наадам олон болсон учир 6-7 уяач сумын Алдартын болзол хангачихаад байна.
-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хэр анхаардаг вэ. Төхөөрөмжтэй юу?
-“Аравгар” хээр холбооны ерөнхийлөгч Бат-Орших өнгөрсөн жил хувиасаа хандив болгон төхөөрөмж бэлэглэсэн. Үүний ач буянаар уралдаануудаа ямар ч будилаангүй зохион байгуулж байна. Түүнчлэн уяачид маань уралдаанч хүүхдүүдээ хамгаалалтын хувцас хэрэглэлээр бүрэн хангасан. Уралдаан болоход сумын Засаг даргын захирамжийн дагуу цагдаа, хүүхдийн нийгмийн ажилтан хамтарч ажилладаг.
-Холбооны зүгээс нутгийн адууны чанар чансааг сайжруулахад бодлогоор анхаардаг уу?
-Бидний гол зорилго бол уяачдынхаа эв нэгдлийг дээдэлж, ёс зүйг баримталж, шударга сайхан уралдааныг зохион байгуулах. Мөн ахмад уяачдаасаа үлгэр дуурайл авч залуу уяачдынхаа морь уях эрдэмд анхаардаг. Сүүлийн жилүүдэд шинэ цагийн адуугаар хаа сайгүй нааддаг боллоо. Манай уяачид ч нэгэн адил Сүхбаатар, Хэнтий, Дорнодоос хурдан адуу авчирч, уяж сойж, үржил селекци хийж адууныхаа чанар чансааг сайжруулж байна. Түүний зэрэгцээгээр нутгийн уугуул хурдан морины зүтгэлтнүүд уяачдаа дэмжиж шинэ цагийн адуу бэлэглэсэн. Энхбат Манлай маань мянгат малчин, сумын Алдарт уяач Түвшинбаярт Англи азарганыхаа төл хээр үрээ, аймгийн Алдарт уяач Н.Сэр-Одод охин алаг даага, сумын Иргэдийн хурлын дарга Алтанцэцэгт олон сайхан хурдтай болоорой гээд цавьдар даага бэлгэнд өгсөн нь хавчиг, соёолон байдас болж байна, ирэх хавраас үр төл нь гарч эхэлнэ.
Миний хувьд ч Дорнод, Сүхбаатараас агтны олон сайхан адууны амь насыг аварч нутгийнхаа уяачдад өгснөөр аймаг, суманд хурдалсан нь бий. Жишээлбэл, Хосбаярын саарал азарга, Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд түрүүлсэн Уянга сумын Жаргалсайханы бүүдэн морь гэх мэтчилэн олон хурдан буянг агтнаас аваачсан даа.
-Өөрийн амжилт бий юу?
-Би 2002 онд Төв аймгийн Жаргалант сумын Дашзэвэг гэдэг хүнээс хурдан хонгор морь авч, 2003 онд аймгийн наадамд айргийн гуравт давхиулсан. Тэр үед манай аймагт тойргийн уралдаан болдог байсан, хонгор морь айргаас мултардаггүй байсан шүү. Мөн сумынхаа 80 жилийн ойд цавьдар шүдлэнгээ түрүүлгэж, аймгийн чанартай хаврын бүсийн уралдаанд том хул морь, хээр үрээ хурдлуулж байсан.
-Монголын буухиа морин уралдааны холбоог үүсгэн байгуулсан гэсэн. Тус холбооны талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Сүүлийн үед уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдлын асуудал нийгэмд хурцаар тавигдаж, дээрээс нь өнгөрсөн хавар гэхэд л малын өвчин гарсны улмаас хаврын уралдаануудыг хориглож уяачид асар их хохирол амссан. Үүнтэй холбоотойгоор манай сумын уяачдаас бэлтгэл байхгүй болохоор морины уяа алдагдаад байна, морьдоо тэжээгээд уралдуулж байя гэдэг хүсэлт ирсэн юм. Ингээд миний бие дөрөвдүгээр сарын 04-нд Монголын буухиа морин уралдааны холбоог санаа нийлсэн хэсэг нөхдийн хамт байгуулж, Өгөөдэй хааны байгуулсан өртөө улаачийн албыг хойч үедээ өвлүүлэх, залуусын морь унах идэвхийг өрнүүлэх, монгол морь, монгол хүн 36 км замыг ямар хаттай, ямар хурдтайгаар туулж чаддаг юм бэ, морьтон монголчууд шуудан харилцаа холбоог яаж түгээж байсныг гадаад дотоодын жуулчдад үзүүлж сонирхуулах, дэлхий нийтэд сурталчлах зорилготой ажиллаж байна.
Энэ оны зургадугаар сарын 28-нд буюу зуны эхэн сарын шинийн гурванд Бүрд сумын Шарлингийн хар толгой гэдэг газар анхны аварга шалгаруулах буухиа морин уралдааныг таван багийн дунд зохион байгууллаа. Тавдугаар багийн Сандагдорж ахлагчтай уяачид тэргүүн байр, Болдбаатар даргатай Дөнгөтийн гуравдугаар баг дэд байр, Хишигням ахлагчтай хоёрдугаар багийн уяачид гутгаар байрыг эзэлсэн. Ирэх жил сумын аварга шалгаруулах уралдааныг Сандагдорж даргатай тавдугаар баг зохион байгуулах эрхийг авсан байгаа. Цаашдаа Нямын Сэрээнэнгийн хонгор морины нэрэмжит нэрийн дор уламжлал болгон зохион байгуулах юм. Мөн Биеийн тамир, спортын газрын календарчилсан төлөвлөгөөнд орсон. 2015 оны наймдугаар сарын 15-нд эртний нийслэл Хар хоринд Өгөөдэй хааны цом нэртэйгээр УАШ анхдугаар буухиа уралдааныг зохион байгуулна. Бүрдчүүд маань энэ уралдаанд туршлагатай оролцох байх.
-Аймаг, сумдад салбар холбоо байгуулагдах уу?
-Оны дараа аймаг, сумдад танилцуулга, зааварчилгаа өгч салбар холбоодоо байгуулна. Аймгууд идэвхтэй ажиллах байх гэж бодож байгаа. Мөн сумынхаа Засаг дарга, Иргэдийн хуралд буухиа морин уралдаан явуулах газрын хүсэлт тавьсан. Нааштайгаар шийдэж өгөх байх.
-Ер нь ямар зарчмаар уралддаг юм бэ?
-Дөрвөн уяач нэг баг болж морьдоо тойргоор уралдуулна. Өөрөөр хэлбэл, их насны морь 9 км, азарга, соёолон 6 км-т уралдана. Гэхдээ хурдан морьдыг хүүхэд биш, 16 нас хүрч иргэний үнэмлэх авсан, 45 кг-аас дээш жинтэй хүн унах юм.
-Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Нутгийнхаа нийт ард иргэд, малчид, уяачид, хурдан морь сонирхогчид, уралдаанч хүүхдүүд, тэднийг дэмжиж явдаг сайн санаат хүмүүст шинэ оны мэнд дэвшүүлж эрүүл энх байж, малаа онд мэнд оруулж, хурдан хүлгүүдийнхээ уяа сойлгыг сайн тааруулж, айраг түрүү олныг хүртэх болтугай хэмээн ерөөе.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна