С.Галдандорж: Тракторын жолооч гэдэг морь уях зав байдаггүй, тарвага шиг газар гэсэхээр гарч, газар хөлдөхөөр орж ирдэг ажил
А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 07 -нд
Сэрээнэнгийн Галдандорж хэмээх 70 шахаж буй өвгөн буурал Өвөрхангай аймгийн Бүрдчүүдийн бахархаж, эрхэмлэн дээдэлдэг нэг цагийн хурдан хүлэг Гүхээт хонгор морийг унаж хурдлуулж байжээ. Тэрээр бидэнтэй ийнхүү хуучилсан юм.
-Нутаг орны бахархал болсон Гүхээт хэмээх хонгор морийг хүүхэд ахуй насандаа унаж хурдлуулж байсны хувьд энэ хурдан ажнайн талаар олон сайхан дурсамжтай явдаг байх. Хонгор мориныхоо түүхээс манай уншигчидтай хуваалцаач?
-Нутагтаа нэр алдартай морь шинжээч Бүүвэй гэдэг хүний өөрийн охин Ханддаа өмчинд өгсөн адуу юм гэнэ лээ. Миний аав Сэрээнэн хонгор морийг нас гүйцсэн морь, ат хоёроор авч худалдаж аваад, тэр жилээ Бүрдэд арван хэдээр давхиулсан юм. Хойтонгоос нь таван жил дараалан сумандаа түрүүлсэн. Хэдэн онд билээ, Өвөрхангайд залуучууд оюутны анхдугаар фестиваль гэж болсон юм. Тэнд манай аймгийн 18 сумын түрүү морьд цуглахгүй юу. Тэгэхэд хоёр улаан юм хажуугаар яваад, хонгор морь бид хоёртой уралдах юм байдаггүй. Би хонгор морины амыг нь татаад байхаар л нөгөө хоёр чинь зөөлхөн яваад л. Амыг нь жаахан тавихаар л утаа год гээд ямар сайндаа хонгор морь их хол түрүүлсэн шүү дээ. Одоо бодоход тэр хоёр улаан юм нь Ява мотоцикль байж л дээ, хүүхэд байсан болохоор яаж мэдэхэв. Тэгээд тэр фестивальд түрүүлээд чемодан, энгэрийн тэмдэг, үнэмлэх, улсын наадамд уралдах урилгаар шагнуулж байлаа. Тэгээд улсад очиж уралдаад би гэж нэг салга юм ойчоод есөд ирж билээ. Би тэгэхэд 14, 15-тай л байсан болов уу. Ийм л түүхтэй адуу, унаач хоёр доо.
-Улсын наадамд дахиж очиж тоосоо өргөсөн үү?
-Уг нь дараа жил нь очсон, гэвч хонгор морийг нааш нь гүйлгэж алдаад, уяаг нь алдуулчихсан юм. Тэгээд 53 дээр ирлүү дээ.
-Хонгор морь шиг Айдасын давааг цогиогоороо давсан хурдан хүлэг өнөөг хүртэл гараагүй гэж ярих юм билээ.
-Тиймээ, Айдасын даваа чинь босоо, босоо хадтай юм билээ. Морьд шогшоод гарч байхад хажуугаар нь хонгор морь цогиогоороо гарч байсан юм даа. Ер нь морьд цогиж гарч байгаагүй гэж улс ярьдаг юм. Хонгор морь гараа сайтай, шороо үзүүлэхгүй, ганцаараа л сугарч гарч ирдэг онцлогтой адуу байсан юм.
-Анх хэдэн насандаа хонгор морийг унаж байсан юм бэ?
-Долоотой байхдаа унасан. Майн нэгний баяраар Хархоринд аман хүзүүдэж, нүүр гарын алчуур, гурван цаасны модон тонгорог байнд нь авч байлаа. Тэгэхэд морины бай хямдхан байсан шүү дээ. Шанхад бас аман хүзүүдэж байсан юм. Ингээд л хонгор морь бид хоёрын уралдаанууд эхэлсэн дээ.
-Удам угшлыг нь та мэдэх үү?
-Тэрийг сайн мэдэхгүй ээ. Зуданд үхсэн юм уу, ганцхан шүдлэн байдас үлдсэн юм гэнэ лээ. Тэр нь шаварт үхээд удам нь тасарсан гэж ярьдаг юм. Уг нь Бүрдэд хонгор голдуу Гүхээт хонгорын удам байсан гэсэн.
-Сум орон нутагт нь хөшөөг нь босгосон юм билээ. Хэр адилхан болсон санагддаг вэ. Бас дууны уран бүтээл ч төрсөн?
-Хөшөө нь яг ч адилхан болоогүй, гэхдээ гүхээ нь төстэй болсон санагддаг. Оонон гүхээ гэж хоёр хуруу хэртэй хөх махнаасаа дээш тасархай морь байсан юм. Түүгээр нь Гүхээт хонгор гэж нутгийн олон нэрлэсэн. Тухайн үед Эрдэнэтэд ажил явдал гараад хөшөөний нээлтэнд нь оролцож чадаагүй.
-Ер нь хэд насалсан юм бэ, хонгор морь?
-Лав л гуч гарч л Бүрдэд үхсэн санагдана. Би 20 хүрчихсэн Хархоринд байсан юмдаг.
-Нутаг амьтай л хүлэг байж дээ?
-Тиймээ. Бүрд нутаг нь болохоор гүйчихээд байдаг байсан. Нутагтаа л очиж ясаа тавьсан даа. Миний аавыг амьд байхад цөөвтөр адуу Хархоринд байсан ч тогтдоггүй байсан юм.
-Хонгор мориноос гадна аавын тань уяж хурдлуулж байсан ямар, ямар хурдан буян байсан бэ. Та аавыгаа залгаж хурдан морины уяа эвлүүлсэн биз дээ?
-Ер нь манай аав бидэр нас уяж, голдуу л дөрөв, таваар айрагдуулдаг байсан. Зээрд халзан морь, хээр азарга гээд олон, олон айраг авч байсан сайхан морьд байсан. Хэдий хурдан моринд хайртай, ойр өссөн ч би морь уяж, уралдуулж чадаагүй. 18-тайдаа Хархоринд ирээд трактор, комбайны курст суралцаж газар шороотой ноцолдоод морь уях зав байхгүй байсаар өнгөрсөн дөө. Тракторын жолооч гэдэг чинь морь уях зав байдаггүй юм шүү дээ. Тарвага шиг газар гэсэхээр гараад, газар хөлдөхөөр орж ирдэг ажил байлаа. Цаг зав байсан бол хурдан морь уяж уралдуулах л байсан байх даа.
-Эрүүл энх байж, урт насалж удаан жаргаарай. Ярилцсанд баярлалаа.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна