Уурга болон хуйв, хусуур, чөдөр хийх

2015 оны 1-р сарын 09 -нд

Уурга хийх: Уургыг бөх бат, хөнгөн болон үзэмжийг харгалзан хусаар хийнэ. Толгойг ихэвчлэн алд дэлгэм урт бургасаар хийж, түүний үзүүрт хуйв уях хэрчлээс гаргана. Богинохон ёзоортой уурганд толгой залгаж уртасгахаас гадна толгой, ёзоор хоёрын дунд мөн залгаа хэсгийг оруулах /гурван залгалт уурга/ бөгөөд тэр нь ёзоор урт уурга таталцах хүч сайн байна. Хэрэв богино бол адууны хүчинд уургачин ховх татагдаж уургаа алдахад хүрдэг ажээ. Уурганы ёзоорын эцсийн бүдүүн хэсгийг булцуу гэх бөгөөд энэ нь уургалсан морь зүтгэхэд уургачны гарын барьцг сайн болгох, уурга гараас шувтарч алдахгүйд зориулсан хэрэг билээ.
Хуйв: Малчин ардууд уурганы хуйвыг ооно, гурын хүзүүний арьс, үхрийн шир, ямааны арьс зэргийг гурамслан мушгиж, нэг үзүүрийг гогцоо, нөгөөг нь задгай хийнэ. Хуйвны урд /гогцоо/, хойд /уяа/, их бие хэсэг гэж ялгана. Урд гогцоог төө орчим урт бөх сураар битүү гогцоо гарган хийнэ. Хойд уяаг /мөн төө урт/ бөх сураар хийдэг юм. Хуйвны их бие хэсгийг буруу эрчлэн гурамслан хийнэ. Үүний урт нь алд дэлмээс хоёр алд шахам байна. Хуйв урт бол цээлдэж малын цээжээр орж, моринд уурга чирүүлж уургачин алдана. Уурганд хуйвны урд гогцоог битүү тугавчилж, хойд уяаг адуу мал зүтгэхэд улам чангарахаар задгай тугавчлан уядаг билээ. Хуйвны цээлийг уясны дараа уурганы уртын дагуу хойш сунгаж татахад хойд уяанаас мухар тохой илүү гаргахаар буюу урд сэжмийн уяанаас хойш алд орчим зайд хойд сэжмийг уяж тохируулдаг.
Хусуур: Түүнийг хулс, хотон шувууны хошуу, эрдэнийн үнэт чулуугаар хийх бөгөөд нэг ирмэг нь нимгэн, нөгөө тал зузаавтар байх нь тохиромжтой. Морины хусуурын урт хоёр төө, үүний мухар сөөм нь иш, бариул болно. Хусуурын дотор хэсэг хотговтор, гадна өнгө бие нь гүдгэр байна.
Өнгө талд хээ угалз /12 жил, хурдан хүлэг/ ахуй байдлын зөн бэлгэдлийн зүйлийг сийлж урлана. Хурдан хүлгийн хөлс авах нь ардын мэдлэг туршлагатай холбоотой. Морины үсний ширхгийг гаргахгүй, түүний дагуу хөлсөлдөг. Үүнд морины аман хүзүүний хавиас далны мөгөөрсийг чиглүүлэн, мөн мундааны хажуугаас далыг дагуулан, мундааны хойд биеэс нурууг дагуулан, гуяыг хондлойноос эхлэн борви чигт, өвчүүний толгойноос авч эгц хойш хусуураар хөлслөх аргатай билээ.
Чөдөр: Чөдрийг сур ба хялгасаар хийх бөгөөд урд хойд гурван хаа, алх, хөхөл, сум /шулуун хэсэг/ гэсэн хэсгээс бүрдэнэ. Чөдрийн хааны хэсгийг хосоор сумлах ба хоймсон мушгиж хийх үндсэн хоёр арга бий. Гурван хос сурыг нижгээдээр эрчилж, хооронд нь нэгтгэн мушгиж хийхийг гурамсан, харин хоёр хэсэг сурыг дан дангаар эрчлэн мушгиж хийхийн хоймсон чөдөр гэж тус тус ялгана. Хялгасан чөдөр нь нар, салхинд хатаж хугарахгүй мөртөө чийг авсан үед агшин морины хөлд шигдэж шарх үүсгэдэг.
Чөдрийг сум хэсгээс эхлэн зангидах бөгөөд тухайлбал, хоймсон чөдрийн сурны нэг үзүүрийг нөгөө үзүүрээс нь тавиу тавьсны баруун эрчтэй эрчилж байдаг. Чөдрийн сумны эрч ончроогүй болгохын тулд тусгай модонд хэдрэгдэж эрчийг нь жигдрүүлдэг байна.
Гурамсан чөдрийн сумны үзүүрийг тэнцүү бус гарган аль уртаар нь хойд хаа, алга болон үлдэх хэсгээр нь урд талын хоёр хаа хийнэ. Чөдрийн сумны урд гогцоонд хааг зангидаж, хааны их бие, давхар сурыг нүхэлж, түүгээр нарийн сур сүвлэн сүлжиж хааны хөхөл гаргадаг. Мөн хаа хэсгийг нүхлэн чагт хийж тогтоодог. Чөдрийн чагттай хэсгийг алга гэж нэрлэнэ. Чөдөр зангидах, чөдрийг дан буюу давхар зангидахад баруун, зүүн хааны адил алгыг заавал давхар хийнэ. Их малын хүзүүнд хэрэглэх чөдрийн сумны урт нь мушгиагаар 60 см, өөрөөр хэлбэл, чөдрийн баруун, зүүн хоёр хаа холбогдсон зангилгаанаас хойш гурван төө хэртэй байдаг юм.
Чөдрийн буруу талын сум 9-10 см, зүүн хааны сум 7-9 см, өөрөөр хэлбэл, зөв талын хааны сумыг арай богино хийх онцлогтой. Гурван алганы сурны урт нь төө, хөх тус бүрийн урт нь сөөм хэр, чагтны урт гурван хуруу байна.
Урд хоёр хааг чөдрийн сумтай туухай зангилаагаар холбож зангидах ба чөдрийн чагтыг эвэр буюу хусаар, хөхийг нарийн сураар хийнэ. Алганы битүү гогцооны үзүүрээс зайтай хөхийг нь бэхэлнэ. Чөдрийг зангидаж дууссаны дараа хэвшүүлэхийн тулд гэрийн хананд хөшиж татна.
Манлай уяач, морин спортын ууган мастер Т.Даваадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
16 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна