Залуу уяач Э.Ариунболд: Бүрэн хан нутгийн унага болгон хурдлах дархлаатай төрдөг
А.Тэлмэн
Улиран одсон 2014 онд бусдыгаа хошуучлан амжилттай наадсан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын залуу уяач Э.Ариунболд бидний асуусан асуултанд ийнхүү хариуллаа.
-Амжилтаараа бусдыгаа хошуучилсан танд баяр хүргэе. Өнгөрөгч 2014 оны амжилтаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Морин жилийн хаврын тэргүүн сарын уралдаанд нэг соёолон түрүүлж, нөгөө нь дөрвөөр давхин амжилтынхаа гарааг эхлээд Эрдэнэт хот болон Сант суманд болсон уралдаанд хоёр үрээ маань дахин айрагдацгаасан. Түүний дараа Орхонтуул суманд болсон аймгийн бага гурван насны морьдын уралдаанд шүдлэн аман хүзүүдэж, “Дүнжингаравын хурд-2014“, “Хангарьд” зэрэг уралдаануудад оролцож, морьдоо дундуур давхиулсан. Сумын чанартай хаврын уралдаанаас бол нэлээд хэдэн айраг авсаан. Ер нь морь уяснаасаа хойш аймаг, сумын чанартай наадмаас долоон түрүү, 12 айраг авсанаас гурван түрүү, дөрвөн айраг нь аймгийн чанартай наадмын амжилт юм.
-Хаврын уралдаануудын тухайд ийм байж. Зуны уралдаануудад хэрхэн наадав?
-Баруунбүрэн сумынхаа 90 жилийн ой болон Орхон аймгийн баяр наадамд тус тус соёолон түрүүлгэсэн. Төрөлх нутгийнхаа 90 жилийн ойд эрэмгий нас болох соёолон түрүүлгэсэн нь нутгийн уул ус, аав ээж, ах дүүсийн минь заяа түшсэнийх хэмээн бэлгэшээж байгаа. Манай сумын МСУХ, баяр наадам зохион байгуулах комиссынхны буянаар нутгийн маань 90 жилийн ой зохион байгуулалт сайтай болсныг энэ дашрамд дурьдмаар байна.
-Сумын 90 жилийн ойд түрүүлсэн халтар соёолон танай унаган адуу юу?
-Тиймээ манай өөрийн унаган адуу. Эцэг нь манай аавын Муухай халтарын угшилтай. Харин эх нь манай Намираа угшлын адуу. Халтар соёолон маань сар шинийн уралдаан болон сумын 90 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд тус тус түрүүлээд, Цагаантолгойд болсон шинийн гуравны уралдаанд дөрвөөр давхиж, бас нэг бооцоот уралдаанд айрагдсан. Халтар үрээ хоёр талын хурдны удамтай болохоор дааган цагаас нь эхлэн уяж тэр жилээ гурав айрагдаад, шүдлэндээ Орхон аймгийн баяр наадамд таваар давхиж, сумандаа түрүүлсэн. Уржнан хязааландаа сумынхаа наадамд дөрвөөр давхиад, Төв аймгийн Заамар сумын наадамд очиж аман хүзүү, Төв аймгийн 90 жилийн ой төвийн бүсийн уралдаанд очиж 392 үрээнээс 12-т давхисан. Өнгөрсөн жил соёолондоо гурав түрүүлж, хоёр айрагдлаа.
-2014 онд хоёр соёолонгоор амжилттай наадсан гэсэн. Нөгөө нь ямар үрээ юм бэ?
-Хул соёолон бий.Бас гурав түрүүлж, гурав айрагдсан. Зургадугаар сарын 28-нд Номгонд болсон Тод манлай уяач Б.Содномцогийн цолны мялаалга наадамд түрүүлж, сумандаа болсон хоёр ч овооны наадамд бас түрүүлсэн.Түүнээс өмнө хавар Сантад болсон шинийн гуравны уралдаанд тавлаад, шинийн зургааны уралдаанд /Баруунбүрэнд болсон/ дөрвөөр давхисан. Мөн суманд болсон бага уралдаанд нэг айрагдсан. Сэлэнгэ аймгийн хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн халтар шүдлэн энэ жил нэг түрүүлж, хоёр айрагдлаа. Аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, Орхон сумын наадамд түрүүлж, Баруунбүрэнд болсон хаврын уралдаанд гурваар давхисан. Халтар шүдлэн халтар соёолонгийн төрсөн дүү нь байгаа юм. Даагандаа Заамар сумын 90 жилийн ойд таваар давхиж байсан.
-Адуунд удам чухал гэдэг аргагүй үнэн юмаа?
-Тийм шүү. Сумын чанартай наадамд нэг түрүүлж, дөрөв айрагдсан хонгор халзан үрээгээ дурьдаагүй юм байна шүү. Ер нь манай Бүрэн хан нутагт төрсөн унага болгон хурдлах дархлаатай байдаг гэж боддог шүү.
-Удам дамжсан уяачдын нэг гэдийг тань мэдэж байна. Ер нь хэзээнээс бие даан морь уяж байгаа вэ?
-Бие даан морь уяад арваад жил болж байна. Миний аав аймгийн Алдарт уяач Элдэв-Очир гэж хүн бий. Энэ нутгийнхан Муухай халтар азаргаар нь андахгүй. Аавынхаа бий болгосон унаган адуугаар амжилттай наадаж байгаа нь аавын уяаны эрдэм, зааж өгсөн туршлага, ханийн маань хайр халамжийн хүч гэж боддог шүү.
-Унаган адуу хурдан ч сэлбэн тордож байх учиртай. Тэр үүрэг өөрт чинь оногдож байгаа болов уу?
-Адууныхаа цусыг сэлбэхэд нэлээд анхаарч байгаа.ММСУХ-ноос гаргаж байгаа дурэм журмыг харахад яваандаа эрлийз адуу уралдах шинжтэй болж байна. Нийгэм цаг үеийнхээ энэ шаардлагад нийцүүлэн шинэ цагийн адуутай болж байгаа. Мөн Сүхбаатар аймгаас угшил сайт монгол адуу ч авсан.
-Бидний ярилцлага хонин жилийн босгон дээр уншигчдын гарт хүрнэ. Сэтгүүлийн хуудсаар дамжуулан баярын мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна.
-За баярлалаа. Монголынхоо өнцөг булан бүрт амьдарч буй моринд дуртай хүмүүстээ сар шинийн мэнд дэвшүүлье. Та бүхний уясан бүхэн тань хурдлах болтугай.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна