Хайнаагаа хагалсан нь
А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 21 -нд
Говь мэргэн вангийн хошууны Чогдон хунтайжийн туслагч отгийн Лхасран гэж залан цолтой явсан говийн тэргүүн уяач газрын холоос айж, том наадмаас хоцорч яваагүй юм байна.
Дорноговь аймгийн Алтанширээгийн Хондогын хурал орчимд нутагтай энэ хүн одоогийн хэмжүүрээр бодоход Замын-Үүд хүртэл 200-300 км илүү бараат их говийг гатлан хурдан хүлгүүдээ хөнгөрүүлэн хөдлөх үедээ Дэлгэрхэтийн манлай уяач хурдан хар азаргатай Зээ Дамба нарын уяачдыг хүлээж байгаад алсыг зорино. Уяачид бие биеээ, бас уядаг морьдоо андах биш дээ.
Дамбын хар, Лхасрангийн хонгор хоёр урьд нь олон наадамд халз тулгаран хоорондоо уралдаж үзсэн, бөхөөр бол үзүүр түрүүнд тунахтай адил. Урьд нь хоорондоо уралдахдаа гурав, гурав түрүүлсэнд эзэн уяачид хоорондоо ингэж тохирчээ.
-За яахав, аймагтаа арай дөмөгхөн наадам нь Замын-Үүдийн цэргийн наадам биз. Тэнд л очиж азарганыхаа хайнааг хагалж хэнийх нь илүүгээ үзье гэсэн нь урагшаа нэг гал болж хөдөлнө гэсэн хэрэг л дээ.
Аймаг анх Далайншандад нүүж очих үед яагаад ч юм бэ Замын-Үүдийн цэргийн наадам өргөн цараатай, сүр дуулиантай болдог, тэнд говийн гурван хийдэд суудаг говийн VII ноён гэгээнтэн голдуухан залардаг үе. Гэгээнтний хурдан морийг уядаг шинжээч хунз хэмээгдэх Ганжууртан олон ч хурдантай наадмын нэр хүндийг өргөж байлаа. Энд говь талын шилдэг уяачид, хурдан хүлгүүд жилд нэг удаа цуглаж, хурд хүчээ сорьж наадацгаана.
Тухайн цаг үеэ дагаж шодон гэзэг тавьсан жирийн нэгэн төрийн хар хүн Лхасран залан арга сүйхээтэйдээ ч тэр үү, Хондогын хурал тарах үед нэгэн мөргөлчний өргөл барьцанд өгсөн хар гүүнээс эр хонгор унага унахад үймээн самуунаас ч болсон уу, нэг л мэдэхэд Лхасрангийн адуунд нийлсэн байжээ. Хонгор азарганы гарал түүх ийм ажгуу.
Урьдын адил уяачид хурдан мориныхоо ажлыг хийсээр яваад намрын дунд сарын өлзий учрал бүрдсэн өдөр Замын-Үүдэд хүрч ирсэн байлаа. Хунз Ганжуур хойд зүгийн уяачдыг найрсагаар угтаж архи дарсаар дайлж цайлаад Лхасранд илүү дотносч,
-Олон уулзалдах биш, сайхан ярьж хоноё, манайханд морьдоо өгөөд явуулчих. Чиний хэлсэн ёсоор байлгая, санаа зовсоны хэрэггүй гэсэнд Лхасран архины ааганд болсон уу, зөвшөөрсөн юм байжээ. Лхасран айлын майханд хоноод өглөө эртхэн уяан дээрээ ирвэл хонгор азарганы хоол бага янзтай зогсоно. Азарга авчирч уясан Ганжууртны уяачаас асуувал, таны хэлснээр идүүлсэн байх гээд тодорхой эзэн олдсонгүй, өөр зүйл ч ярьсангүй.
Азарга мордохын өмнө уяачдын дунд хонгор азарганы тухай бөөн яриа үүсчээ. Энэ үед Пунцаг залан азаргыг ирж үзээд хоол нь нэг биш ээ гээд Лхасранд хэлэхдээ:
-Чи бага үд болтол сийрэгхэн газар азаргаа жаахан идүүл. Тэр болтол би наадмыг жаахан хойшлуулъя гэж.
Пунцаг залан цаагуураа танил ихтэй нэр нөлөөг мэдэх тул үгэнд нь ороод Лхасран азаргаа хөтөлж яваад сайхан ногоотой газар өөрийн биеэр хэд хазуулаад ирэхэд бага үд ч болж азарга мордлоо. Энэ өдрийн наадмын хурдан морины салхийг залангийн хурдан хонгор азарга хагалан явсаар түмний түрүү магнайд ирэхэд Дэлгэрхэтийн зээ Дамбын хар удаалан хайнаагаа Лхасран авч, наадамчин олны баяслыг төрүүлж байсан бөлгөө. Хунз Ганжуур:
-Лхасрангийн хонгор азарга чинь хэцүү амьтан байна. Бурхан багшийн ид шидийг олсон буян байна гэж дуу алдсан гэдэг.
Хонгор азаргыг унаж уралдаж байсан Ишдулам сүүлд хуучлахдаа: Хонгор азарга задгай унахад адууны талыг хумьж чадахгүй шахам гэмээр, цаашаа явж байхдаа хашин гэж жигтэйхэн. Эргээд явахаараа дийлдэнэ гэж үгүй. Урьд хоёр хөлийнхөө хооронд толгойгоо хийгээд амгайгаа соёондоо тээглүүлж аваад хуйларч өгнө дөө. Алсын бараа харж байгаад хадуурсан ч ялгаагүй олон сүрэг адууны дундуур нэг хутгаад л уралдаж явсан зүгээ ер алдахгүй тэмүүлсээр яваад олон азаргын өмнө гарч түрүүлнэ. Мөн ч гайхалтай хурдан гэснээс үзвэл үнэхээр өвөрмөц агаад унаж яваа бяцхан багачууд дийлж эргүүлэх бүү хэл, дээр нь амь дүйж явдаг байжээ. Иймээс давхар уяагаар нэг жилд 2-3 удаа түрүүлдэг гайхалтай хурдан байсанг амьд сэрүүн байгаа ахмадууд хуучилсаар... домог болтол ярьсаар л байна.
Л.Сандуй

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна