Аймгийн Алдарт уяач Д.Дашдаваа: Бор азаргаа 3000 төгрөгөөр авч байлаа

2015 оны 1-р сарын 23 -нд

Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дооровын Дашдаваа хэмээх нас сүүдэр 88 хүрч байгаа сайхан буурал 60 жил хурдан хүлгийн хөлс хусчээ. Энэ хугацаанд тэрээр нийт 50 гаруй түрүү, 100 шахам айраг хүртсэн байдаг. Нэг жил улсын Алдартад тодорхойлогдоод буцаж байсан түүхтэй. Эцгийн шийрийг хатааж хүү аймгийн Алдарт Түмэн-Жаргал, сумын Алдарт уяач Чинбат болон зээ Отгонням, Гэрэлт-Од, Дашбалбар нар хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байна. Тэрээр “Адуу гэдэг чинь гол нь удам л сайн байх хэрэгтэй” хэмээн хэлдэг, адууныхаа гүү талд их анхаарч сайжруулдаг залуу үеийн бахархал болсон ахмад уяачдын нэг юм.
Өлзийт суманд Дашдаваагийн борууд гэх бэсрэг угшил бий. Бор азарганы эцэг нь Дондогийн саарал. Буянт-Овоо багийн Дондог гэж хүний хурдан саарал азарга аймагт айрагдаж, сум орон нутагтаа олон түрүүлсэн. Эх тал нь Өндөршилийн гүрийн борууд болох гэнэ. Өлзийт сумын улаан Түмэн гэж бөх Өндөршилд түрүүлээд улаан бор даага авчирчээ. Дамбацэрэн гэдэг хүн тэр бор даагыг авч азарга тавьсан аж. Түүний төл нь Дашдаваа Алдартын бор азарга юм. Тэрээр их бор азаргаа 3000 төгрөгөөр авсан гэдэг. Бор азарга Дундговь аймагт хязаалан түрүүлж, давхар уяагаар Манлай суманд очиж Өмнөговь аймгийн түрүү үрээтэй уралдаж хол түрүүлжээ. 1976 онд соёолон Өндөршилд түрүүлж байсан бөгөөд аймагт гурав айрагдаж, Өлзийтийн 60 жилийн ой болон Гурвансайхан, Баянжаргалан сумдад түрүүлсэн адуу. Борын төлүүд Хэнтий, Дундговь Өмнөговь аймгуудад тархсан бөгөөд ихэнх нь азарга болсон аж. Их борын төл бага бор азарга гурав түрүүлж, дөрөв айрагджээ. Бага борын төл шарга азарга соёолон, хавчигтаа Дундговь аймагт айрагдаж, сумандаа ес айрагдаж түрүүлсэн бол түүний төл хүрэн азарга 2009 онд аймагт аман хүзүүүдэж, сумдад зургаа түрүүлж, зургаа аман хүзүүдэж, нэг тавласан байна. Харин хүрэн азарганы төл хүрэн үрээ сумдад тав айрагджээ. Боруудаас гадна өвгөн нэг бор халзан үрээ аймагт далд түрүүлгэж, хүрэн морь дөрвөн удаа аман хүзүүдүүлжээ.
Түүнийг анхны Говьшанхад азарга айрагдуулсан уяач гэдэг. Хүү аймгийн алдарт уяач Түмэнжаргал Говьшанхад хоёр азарга уяж очоод, хээр азаргаа аавынхаа нэр дээр, шарга азаргаа өөрийнхөө нэр дээр мордуулжээ. Хээр азарга айрагдаж, шарга азарга 14-өөр давхисан байна. Говьшанхад айрагдсан хээр азарга Төв аймгийн Баян сумын жаал Шагдарын унаган адуу бөгөөд1997 онд Луусын түмэн адууны наадамд 150 азарганд түрүүлж, давхар уяагаар Зава Дамдины Их даншигт 15-аар хурдалж байжээ. Харин сум болон жижиг наадамд олон түрүүлсэн азарга юм. Түүний төл бор адууны эхтэй хүрэн азарга 2008 онд Мандал-Овоо суманд түрүүлээд, Өмнөговь аймагт очиж аман хүзүүдэж, 2009 онд Дундговь аймагт мөн аман хүзүүдсэн.
Өлзийт сумынхан Дундговь аймгийн 40 жилийн ойн баяр наадамд сайн наадсан гэдэг. Дэрэнгийн Намсрайн хар түрүүлж, Адаацагийн Самбалхүндэвийн хээр аман хүзүү, Дашдаваа Алдартын бор гурав, түүний дүү Дамдинжавын хар азарга дөрөвлөсөн байна. Их насанд тус сумын Сандагдоржийн хээр түрүүлж, Адилбиш гуайн хурдан хээр аман хүзүүдэж, гуравт Адаацаг, бусад нь Өлзийт сумаас орж байсан аж.
Алдартын ах Балдан-Осор нь хурдан адуу их авч өгдөг байсан бөгөөд Өлзийтөд Дашдаваа гуайн үеийн аймгийн начин Мандал гэгч морь сайн уядаг, шарга, бор хоёр их мориор тун сайн нааддаг байжээ. Түүний зэрэгцээ Дондог, Дамбацэрэн, Лувсансамба нарын хурдан адуутай гойд сайн уяачид байв.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
20 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна