Аймгийн Алдарт уяач Б.Шатар: Адуу нэг гор суучихаараа болдоггүй юм билээ


Энэ оны босгон дээр Дундговь аймгийн Өлзийт сумын МСУХ шилдгүүдээ тодруулсан бөгөөд аймгийн Алдарт уяач Б.Шатарын цавьдар Шилдэг азаргаар тодорчээ. Цавьдар азаргыг түүний ач хүү Л.Отгонням уяж хурдлуулдаг бөгөөд Хэнтий аймгийн өмнөд бүс болон Дундговь аймгийн зүүн бүсэд айрагдаж, Сайнцагаан сумын 90 жилийн ойд арав гаргаж хурдлаад Гурвансайхан сумын 90 жилд айргийн гуравт хурдалжээ.
Б.Шатар Алдартын хурдан хүлгийн уяа сойлго тааруулж эхэлсэн түүх гэвэл 1958 онд Гурвансайхан, Өлзийт, Манлай сум гурван сум нийлж том наадам хийжээ. Аав нь, “цэргээс ирэх хүүд эмээл бэлдэх ажилтай, чи энэ жил Дамбийсүхийг дагаж морьдоо уя” гэж. Тэгээд тэр жил таван насны морь уяж хязаалан хар үрээгээ түрүүлгэж хасуулаад, халзан даагаа айрагдуулж байв. Уг нь хоёр сайн шүдлэн байсан ч шөнө чөдөрлөж хоноод өглөө босоход байдаггүй гэнэ. Тэгсэн шавартай нууранд адуундаа зогсож байхаар нь хөтөлж очоод уралдуулсанд 19, 20-д давхижээ. Тухайн үед Буянтынхан ихэнхдээ морьдоо нийлж уядаг байсан гэнэ. Тэр үед машин тэрэг гэж байгаагүй, хоёр морьтой хүн уралдааны замын дунд хэрд зогсож чиглүүлдэг буюу жишдэг байж. Хязаалан дээр Шатарын аав, Лувсангомбо гуай хоёр жишсэн байна. Хар үрээ ганцаараа их хол тасарч ирээд аавынх нь моринд хорогдоод явдаггүй гэнэ. Тэгэхээр нь аав нь хар үрээнээсээ зугтаж байгаад наадамчин олны бараа харагдахад гуядаад явуулчихсан чинь хөөсөн гээд хасчихсан гэдэг. Азарга будилсан нь ч бас далим болсон гэх. Адуу нэг гор суучихаараа болдоггүй юм билээ хэмээн тэрээр хэлсэн. Учир юу гэвээс хар морь их хурдан мөртлөө ер түрүүлж, айрагдаж чадалгүй морьд эргэхэд л цээжинд гарч сайхан уралдаж байгаад үзүүр дээрээ суугаад зургаалдаг адуу байжээ. Харин айрагддаг халзан даага Өмнөговийн Занданбал гэж хүний адууны удамтай Лхачин гуайн унаган адуу. Шатар уяачийн дүүд бэлгэнд өгснийг уяж, сүүлд их хурдлуулж Өлзийт, Манлай зэрэг суманд түрүүлгэсэн байна.
Алдарт 1978 онд анх аймагтаа их морь, соёолон хоёртой ирж шарга үрээгээ айрагдуулж байсан түүхтэй. Дараа нь Манлайн наадамд давхар уяагаар шарга үрээгээ аман хүзүүдүүлж, хул үрээгээ гуравлуулжээ. Тэр наадамд Өлзийт сум дөрвөн түрүүг нь хүртсэн гэдэг. Ер нь Өлзийт сумынханд Гурвансайхан сум их өгөөжтэй байдаг бөгөөд сумын наадмын таван түрүүг нэлээд айрагтай нь авч байсан удаатай. 1992 онд Өлзийт сумын 15 даага дараагаараа орж, Шатар Алдарт гурван адуутай очиж гурвуулаа айрагдаж байжээ.
Б.Шатар 1961 оноос нэгдлийн адуу авч 27 жил малласан бөгөөд 1990 онд түүний хоёр хүү нэгдэл адууг тарааж байв. Тэрээр, “Нэгдлийн олон адуу ганцаараа маллах амар эд биш, зудтай жил бол сүрхий шүү. Гэхдээ би нэгдлээс нэг ч адуу дутаагаагүй буцааж өгсөн. Намайг морь уях гэхээр сумын наадмын айраг хий гээд морьдыг маань тавиулаад гүү бариулдаг байлаа” хэмээн хуучилсан юм. Өөрөө 2004 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн төдийгүй түүний нэг хүү аймгийн Алдарт, хоёр хүү, хоёр ач нь сумын Алдарт цолтой аж. 1958 онд морь уяж эхэлснээс хойш 17 түрүү, 70 гаруй айраг хүртсэн бөгөөд 1998 онд Дагийранз гуайн гавьяатын наадамд хоёр соёолон дараагаар нь айрагдуулж, 2003 онд Хулд сумын 80 жилийн ойд хонгор халзан азаргаа айрагдуулж, хар даага түрүүлгэж, давхар уяагаар Өлзийтөд халзан азарга, хар даага хоёроо түрүүлгээд, саарал морь гуравт, хүрэн үрээ айрагдуулж байсан нь сэтгэлд нь хоногшин үлджээ.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
20 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна