Аймгийн Алдарт уяач Ж.Натжав: Нас ахилаа гээд хийморь сөхрөөгүй л байна


Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жүрмэдийн Натжавын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1950 онд Өвөрбаян айрагийн Таширт хэмээх газарт төржээ.
-Хурдан морьтой холбогдсон түүхээр яриагаа эхэлье?
-Ах нь 1958 онд сургуульд орж 1965 онд сумын долоон жилийн дунд сургуулийг төгсөөд адуу малласан хүн. Сургууль соёлд явах боломж нөхцөл байсан ч миний санаа сэтгэл адуутай хамт байсан учраас яваагүй юм. Ингээд 1966-1970 онд “Шинэ амьдрал” нэгдлийн социалист хөдөлмөрийн төлөө бригад гэж байхад мянган адууг нь нутгийн хоёр ахтайгаа хамтраад хариулах болсон. Тэгээд 1970 оны үед нэгдлийнхээ адуунаас хүрэн бор хязаалан үрээ сургаж уяад айргийн тавд давхиулж анхны хишгээ хүртэж байлаа. Тэр үед нэгдлийн адуунаас 30 даага сургахад нэг даагаар шагнадаг байсан юм. Тэрийг нь биелүүлээд сумын эмнэг сургалтын аварга болж, бас ч үгүй үрээ айрагдуулан их урамшсан шүү.
-Адуунд эрэмгий нэгэн байжээ дээ?
-Ер нь л моринд сайн байсан шүү. Зургаа, долдугаар ангид байхдаа л гэрийнхээ хоёр унийг хооронд нь холбож уурга хийгээд нэгдлийн адуунаас уургалдаг. Тэрийг харсан хүмүүс “гайгүй ч уургалчихлаа” гээд үнэлдэг байсан. Түүнд урамшдаг байсан уу, эмнэг сургахдаа дуртай. Эмнэг сургалтын удаа дараагийн аварга болж диплом, даагаар шагнуулж байсан. Нас залуу, зоригтой ч байж дээ. Морин дэл дээр хийсэх ах нарыгаа дагаад эд нар шиг болох юмсан гэж боддог байсан хүн дараа нь өөрөө сумын аварга адуучин болсон доо.
-Адуу маллах арга ухааныг нутгийн ах нараасаа хуваалцаж. Морь тухайд хэнээр заалгаж зааварчлуулж байв?
-Манай аав, авга нар хэзээнээсээ бараан бүгээн адуутай. Нэг их хурдны угшил энэ тэр нь тодроогүй ч адуу нь алсаараа чанарлаг байсан. Тэгээд ч тухайн үед уралдаан наадам нь цөөн байлаа даа. Би эхээс эрэгтэй тавуулаа. Дээрээ гурван ахтай. Миний нэг ах Шагдарсүрэн гэж сүүлдээ улсын сайн малчин болсон. Одоо бурхан болоод дөрөв, таван жил болж байна. Тэр ах маань сургуульд суугаагүй, цэргээс ирээд нэгдэл нийгэмших хөдөлгөөн үүсэхэд нэгдлийн адуучин болсон юм. Ах нэгдлийн болон амины адуунаас хэдэн юм уядаг. Би түүнд тусална. Тэгсээр морь уядаг болсон доо. Өнөөдөр 65 хүрсэн ч хоёр, гурван ач гучаа дагуулаад уралдаж л байна. Морь уях сайхан шүү.
-Адуунд амьдралаа зориулсан хүн аргагүй ойроос мэдрэх байхаа?
-Тэгэлгүй яахав. 1970 оноос хойш 44 жилийн хугацаанд 200 гаруй адуу уясан байна. Ер нь би цулбуур өгөхгүй адууг нэг их оролдоод байдаггүй. Хүмүүс намайг хөгширсөн гэж бодож магадгүй л юм. Гэхдээ миний хийморь сөхрөөгүй л байна. Хичээл зүтгэлийг минь үнэлээд 2003 онд аймгийн сайн малчин, мянгат малчин, 2007 онд аймгийн Алдарт уяач цол өглөө. Наддаа бол эрхэм том цол. Би улсад морь аваачсан ч цолонд ч хүрэхгүй, нас ч хүрэхгүй шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Аймгийн Алдарт уяач гэдэг орон нутагт ханасан цол шүү дээ?
-Ах нь Яруу, Тэлмэн, Цэцэн-Уул зэрэг тойргийнхоо хэдэн суманд олон морь айрагдуулсаан. Орон нутгийнхаа баярт их морь, соёолон хоёр оруулж л байлаа. Хоёр бүдүүн морь ч дараагаар нь оруулж л байлаа. Мөн нэг жил таван насны морьтой ирээд айргийн тавд дөрвийг нь оруулж л байлаа. 1987 онд Ургамал суманд 21-тэй морио мордуулж айргийн гуравт давхиулж л байлаа.Ингээд яриад байвал олон доо.
-Унаган голдуу адуугаар наадах уу?
-Тэгнэ ээ. Шагдарсүрэн ах маань авга ахаас шар хээр морь аваад уясан, өөрт нь нэг л сайн давхихгүй байсан юм. Тэгээд би тэрийг нь авч 15 наснаас нь хойш зургаа, долоо түрүүлгэсэн. Тэр нь миний сайных гэхээсээ илүүтэй залуу хүний аз хийморь байсан байх. Адууны зүс яваандаа хувирдаг юм байна. Манай аавын адуу бараан голдуу байсан гэсэн шүү дээ. Сүүлд 1990 оноос хойш нутгийн хурдан адууны зүс нь өөрчлөгдөөд ах бид хоёрын адуу халиун хүрэн болсон. Адууныхаа чанарыг сайжруулах үүднээс би Увсын Тэс, Завханы Тэсээс азарган үрээ авчирч байлаа. Мөн эрлийз азарга ч авсан. Түүнд нутгийн хүүхдүүд гүү тавиад гарсан төлүүд нь давхиж л байна. Адууны цусыг ер нь холдуулж байх нь зөв юм билээ шүү.
-Тийм. Гэхдээ хэт холдуулах нь бас дэмий л гэдэг юм билээ?
-За магадгүй л юм. Би өөрийгөө морь шинжиж чаддаггүй гэж боддог юм. Гэтэл тэр жил нутгийн хүмүүсээс гурван бүдүүн морь авсан нь тухайн жилээ гурвуулаа түрүүлсэн. Тэгсэн нутаг нугынхан намайг онгироогоод юм асуудаг болоод байгаа. /инээв/ Ах нь багийн даргаар 12, хурлын даргаар дөрвөн жил ажилласан. Түүнээс гадна тоо бүртгэгч, нярав, түүхий эдийн эрхлэгч гээд хийгээгүй ажил байхгүй дээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг үед түүхий эдийн эрхлэгч хийж байхдаа зэргэлдээ Увсын Тэс, Завханы Тэсээр арьс шир цуглуулахын хажуугаар адуу сонирхож хардаг. Тэгээд авсан адуу ер нь дажгүй давхиад байсан шүү.
-Аль насны морийг арай илүү уядаг гэж боддог вэ?
-Соёолонгийн уяаг л сайн олоод байдаг юм. Миний соёолон болж л өгвөл давхина шүү. Соёолон морьдын уяаны онцлог нь тухайн адуу цаашаа давхих эсэх нь танигддагт байгаа юм.
-Говь-Алтай, Завхан жороо адуу олонтой гэлцдэг. Сайн жороо адууны тухай сонсож, харж байв уу?
-Дээр үед манай нутагт На захирагч гэж байж л дээ. Тэр хүний хатан 14 алдын аргамж газар хүргэлгүй жороолдог хурдан морьтой байсан юм гэнэ лээ. Манай нутгийн хөгшчүүл одоо хэр нь тэр тухай ярьдаг. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл 2000 онд эндээс шилжсэн Магсар гэдэг хүний жороо хээр морь улсад айргийн тавд хоёр ч удаа давхичихлаа. Ер нь манай нутаг эртнээсээ жороо адуу олонтой шүү. Бид л үнэлж мэдэхээ байснаас биш.
"Тод магнай" сэтгүүл №54


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
22 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна