Адууны хөлсөөр алдагдаж байдаг амин дэмүүд
А.Тэлмэн
Морь уях төрийн хэрэгт шамдан буй эрхэм уяачид та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. “Уяаны эрдэм” булангийн энэ удаагийн дугаарт адууны хөлсөн дэх химийн зарим элементийн талаар хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн адууны хөлсөөр дамжин ямар төрлийн элементүүд гадагшилж байдгийг тэр нь тухайн адуундаа ямар нөлөөтэйг мэдэхийг хүсвэл анхаарлаа хандуулна уу? 
Хурдан морины уяа сойлгын ажил, давхилын явцад биеийн бүх эрхтэн систем, түүний дотроос булчингийн аппарат ихээхэн ачаалалтай ажилласнаар бие махбодод дулаан их хэмжээгээр үүсч, үүнтэй холбоотойгоор дулаан ялгаруулалт эрс нэмэгдэнэ. Ингэж нэмэгдсэн дулааныг биеэс ялгаруулах, гадагшлуулах гол үүргийг хөлсний булчирхай гүйцэтгэдэг. Морь барьснаас хойш хоёр дахь өдрөөс хөлсөлж эхлэх бөгөөд ингэхдээ эсгий болон хөлс нэвтрүүлэхгүй хулдаасаар толгойноос нь бусад биеийн хэсгийг битүү нэмнэнэ. Ялангуяа хондлой, цээж рүү салхи оруулахгүйгээр дарж битүү нэмнэж хөлсөлнө. Морийг хөлслөхөөс өмнө биеийн гаднах шаврыг угааж арилгана. Энэ нь хурдан морийг хөлслөх явцад илүү үр дүнтэй. 
Ингэж хийснээр хурдан моринд зүдэргээ бага суулгадаг. Эхний үеийн шавар хөлсийг авахдаа салхигүй бүгчим өдөр 1300-1400 цагийн орчим 10 км газарт салхины өөдөөс, буцаж ирэхдээ салхины уруу зөөлөн хатируулж, цогиулж авсан 2-3 удаагийн хөлс авалтанд шавар хөлс их гарч байсан. Эхний хөлс зөөлөн авах шаардлагатай байдаг нь энд тарган морь няцрах аюултай байдаг. Учир нь няцарсан морь нь цаашид уяа сойлго авахдаа муу байдаг. Онолын үүднээс авч үзвэл: Хурдан морины эхний үеийн хөлс нь биеийн массыг бууруулах, хөлсний булчирхайн үйл ажиллагааг сэргээх, зүдэргээ суулгахгүй байх, арьсны хийн солилцоог сайжруулах ач холбогдолтой. 4-5 дахь удаагийн хөлс авалтанд хөөсөрхөг хөлс гарч эхэлсэн. Энэ үед хурдан морины тарга хүч буурч, баас хатуурч, тал ба бүтэн хомоол гаргаж байсан. Энэ нь хурдан морины уяа эвлэж байгаагийн шинж тэмдэг юм. 7-8 дахь хөлс авалтанд хөөсөн хөлс гарахаа больж ус шиг тунгалаг хөлс гарч эхэлсэн. Энэ нь морины амьсгаадах багасч хөлс нь давсгүй болж ирдэг. Уяа сойлгын явцад хурдан морины тосон ба өтгөн хөлс нь бие организмд онцгой өөрчлөлт ажиглагдаагүй. Хурдан морь ир орж уяа ханасан үед гишгүүлж байх явцад бөмбөрөн урсч буй хөлс ажиглагдсан. Энэ нь их сунгааны дараа илрэн гарсан. Үүнийг хурдан морины сүүлчийн хөлс буюу сувдан хөлс хэмээн үзэж болно. Онолоор хурдан морийг хөлслөх явцад хөлсөөр илүүдэл дулаан ялгараад зогсохгүй бодис солилцооны завсрын элементүүд түргэн хугацаанд гадагшилж түүнийг төв мэдрэлийн системийг зохицуулж байдаг. Мөн хөлсөөр завсрын хортой бүтээгдэхүүнүүд гадагшилдаг.Адууны хөлсөөр доорх төрлийн эрдсүүд алдагдаж байдаг нь судалгаагаар тогтоогдсон тул эрхэм уяачид та бүхэн анхааралдаа авч, эмчийн зааврын дагуу алдагдсан эрдсийг нөхөж байхыг сануулж байна.
Морины хөлсний тосны хүчлийн найрлагыг Чех улсад үйлдвэрлэсэн “хромыг” хий шингэний хроматографийн багажаар тодорхойлсон.
Л.Амарсайхан
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.56
хэрэв хурдан морьдын хөлсийш хусаж, мнэхгүй бол ямар нэгэн сөрөг нөлөө байх уу?
Reply