Өнчин ясанд тохиолдох эмгэгүүд
А.Тэлмэн
Урьдчилан сэргийлэх
Сүүлийн жилүүдэд манай уяачдын санааг зовоож, адууг дахин уралдах боломжгүй болгож байгаа хамгийн түгээмэл эмгэг бол тохиолдох эмгэгүүд, тэр дундаа урд хөлийн эмгэг 80 хувийг эзэлж байна. Эмгэгүүд дотроо шөрмөс, яс булчин, арьс зэрэг олон хэсгийн гэмтлээр илэрдэг. Ясанд тохиолдох эмгэг адууг дахин уралдуулах боломжгүй болгодог хамгийн хор уршигтай гэмтэл юм. Өнөөдөр та бүхэнд эдгээр олон гэмтлээс хамгийн их тохиолддог оношлоход төвөгтэй гэмтлийн нэг болох өнчин ясны гэмтэл бэртлийн талаар ойлголт өгөх гэж байна. Өнчин яс байршил анатомийн хувьд их онцлогтой юм. Бидний сайн мэдэхээр шилбэний болон бэрэвхийний ясны яг нийлэх хэсгийн ард олон шөрмөсөөр хамгаалагдаж байрлах хоёр хос тойг хэлбэрийн ясыг өнчин яс гэж нэрлэнэ.
Шалтгаан:
Туурайн буруу ургалт
Буруу гишгэлт
Эрдэс бодисын дутмагшил гэх мэт маш олон төрлийн шалтгаан байгаа бөгөөд ихэнх тохиолдолд механик гэмтлүүд эзэлдэг.
Өөр нэг гол шалтгаан бол кальци, фосфор, төмөр гэх мэт эрдсүүдийн дутмагшил юм. Яагаад эрдэс бодисын дутмагшилд орж байгаа вэ гэвэл:
Адууг хөлслөх үед хөлсөөр алдаж байгаа эрдсийн ялгаралтыг нөхөж чадахгүй байгаагаас ясанд агуулагдах эрдсийн хэмжээ буурснаар яс сийрэгжиж бат бөх чанараа алдсанаас хүчтэй ачаалал даахгүй хугардаг. Мөн булчин, шөрмөс, шандаснууд уян чанараа хадгалахад эдгээр эрдэс бодис чухал нөлөө үзүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Мэдээж энэ эрдэс бодисуудыг хаанаас нөхөх вэ гэсэн асуулт гарч ирэх байх. Нэг үеэ бодвол манай улсад эдгээр эрдсийг агуулсан нэмэлт тэжээл, витаминууд олон төрлөөр худалдаалагдаж байгаа бөгөөд зааврын дагуу тогтсон хэмжээгээр өгөхөд бүрэн нөхөх боломжтой. Мөн хамгийн өндөр эрдсийн агууламжтай зүйл бол ногоон ургамал юм. Ногоон ургамал нь хөрснөөс олон төрлийн эрдсийг өөртөө хуримтлуулж чаддаг бөгөөд нэмэлт тэжээл, витаминаас илүүтэй алдагдсан эрдсийг нөхөх боломжтой.
Шинж тэмдэг
1. Доголох
2. Бэрэвхий хэсэгт хавдах
3. Барихад их эмзэглэлтэй болох
4. Хэрвээ 2 хос өнчин яс хугарсан бол яс нь дуугарах
5. Хумсалж гишгэх
6. Тэр хэсэгтээ халуун болох
7. Турж эцэх
8. Халуурах
9. Нэг хөлөндөө байнга ачаалал өгснөөр нөгөө хөл суух
Онош
1. Мэдээж хамгийн хурдан үр дүнтэй ононшлох арга бол рентген юм. Дээр дурдсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд малын эмчид хандан рентген зураг авахуулах нь хамгийн зөв зүйтэй алхам юм.
2. Хэрвээ рентген зураг авахуулах боломжгүй бол та дээр дурдсан шинж тэмдгүүдийг үндэслэн онош тавих шаардлагатай. Өнчин ясны бэртэл нь бусад шөрмөсний бэртлийг бодвол эмзэглэл маш ихтэй тариа хийх болон тос түрхэхэд үр дүн бага байдаг учраас онош тавихад энэ талыг бас бодолцож үзэх хэрэгтэй. Гэхдээ яс аль хэсгээрээ яаж хугарснаасаа хамаараад эмзэглэх, хавдах, халуурах нь янз бүр байдаг.
Эмчилгээ
Юуны өмнө өнчин яс хугарч гэмтсэн тохиолдолд адуу цаашид уралдах боломжгүй болдог учраас дахин уяа сойлго хийж адуугаа зовоохгүй байхыг анхааруулъя
1. Гадны зарим өндөр хөгжилтэй оронд багаж төхөөрөмж сайн хөгжсөн байдаг учир мэс заслын / хадах/ эмчилгээ хийгддэг. Гэхдээ энэ эмчилгээ нь зөвхөн эдгэрэлт түргэсгэх хэмжээнд үр дүнгээ өгдөг.
2. Боолт хийх аргаар эмчлэх:
Боолт хийхийн тулд эхлээд доод сагагны үеэс хагдны үе хүртэл зузаан бинт, эсвэл хөвөн зөөлөн материалаар зузаан тойруулж ороогоод дараа нь гадуур нь уян зөөлөн боолтоор маш сайн нягт чанга ороож, наалддаг боолтоор гадуур нь ороох хэрэгтэй. Гурав хоног тутам боолтыг солино.
3. Мэдээж өвчин намдаах, үрэвсэл эсэргүүцэх, халуун буулгах тариа хийнэ.
4. Эмчилгээ арчилгаа маллагааны байдлаас хамаарч 3-6 сар үргэлжилнэ. Хурдан эдгээхийн тулд хөдөлгөөн сайн хорих хэрэгтэй.
М.Мөнхбаатар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна