2013 оны шилдэг уралдаанч Б.Нямтөгс: Түрүүлдэг болохоор хул морио л унах дуртай


Хэнтий аймагт ажиллах үеэр Батноров сумын сурагч, 2013 оны шилдэг уралдаанч Б.Нямтөгстэй ярилцсанаа хүргэж байна.
-2013 оны шилдэг унаач, хэдэн настайгаасаа хурдан морь унаж байгаа вэ?
-Би дөрвөн наснаасаа морь унасан. 2011 онд Овооны наадамд будан халиун буудай морио түрүү магнайд хурдлуулсан нь миний анхны амжилт байсан. Тэгээд халиун буудай морио Хурхын 30 жилд түрүү магнайд, аймагт зам ангийн 80 жилийн ойд аман хүзүүнд хурдлуусан. Тэр жилээ хул морьтойгоо Бэрх суманд түрүүлээд, бас нэг овооны наадамд түрүүлсэн.
-Нэг удаадаа хичнээн морь унаж байна вэ?
-Энэ жил сумынхаа наадамд соёолонгоос бусад бүх насыг унасан.
-Миний дүү ямар морио илүү унах дуртай вэ?
-Түрүүлдэг болохоор хул морио л унах дуртай.
-Мэдээж уралдааны замд морио хэрхэн давхиулах уу гэдэг унаачаас шалтгаалдаг. Ямар тактик барьж уралддаг вэ?
-Урдуур л уралдахыг хичээнэ.
-Танай энд төхөөрөмж ашиглаж байна уу?
-Манайд төхөөрөмж ашигладаггүй. Харин аймгийн 90 жилийн ойгоор төхөөрөмж хэрэглэсэн. Дасаагүй болохоор морь үргээд хойхнуур эргэсэн ч яг үзүүр дээр ирж түрүүлсэн дээ.
-Нямтөгсийн хамгийн сайхан наадам хэзээ байсан бэ?
-Аймгийн 90 жилийн ойгоор үргээд холуур эргэсэн ч гэсэн хул морь хол түрүүлсэн. Тэр наадам хамгийн гоё, их баярлаж байсан.
-Тэр үед хойшоо эргэж хараад л яваад байв уу?
-Үгүй, урагшаа хараад л давхичихсан. Хамаагүй хойшоо харахаар зарим морь хулждаг, гэхдээ хул морь номхон болохоор хулждаггүй л дээ. Түрүүлнэ гэж бодоод л уралдсан.
-Улсын шилдэг унаач болохдоо шагналаа өөрөө очиж авсан уу?
-Тийм. Өгсөн шагнал нь гоё чихэр, жимс, дэвтэр номтой. Би жимсэнд дуртай.
-Морио сайн давхиулахаар аав нь яаж шагнадаг вэ. Энэ дугуйг авч өгсөн юм уу?
-Аав хувцас авч өгдөг. Харин энэ дугуйг өөрийнхөө бярууг хотын таньдаг хүнд зараад авсан юм.
-Зурагтаар гарч байгаа уралдаануудыг үздэг үү?
-Үздэг.
-Унаач хүүхдүүдтэй хэр их танилцдаг вэ?
-Батсуурь ахын унаачийг танина. Аймгийн 90 жилийн ойгоор Сүхбаатар аймгийн Мөнх-Оргил гэж хүүхэдтэй танилцсан. Манай аймагт морио айргийн таваар оруулсан юм.
-Түрүүн чавх хийгээд байсан. Юу хийх гэж байсан юм?
-Оготно алах гэж байгаа юм. Манай энд оготно ихтэй. Нүхэнд нь морь бүдрээд хөлөө авчих гээд байдаг юм. Тэгээд л .../инээв/
-Морио сайн унаарай. Бидний ярилцлагыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
23 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна