“МАКС АГРО” Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор ферм нээлтээ хийлээ
А.Тэлмэн
2015 оны хоёрдугаа сарын 7-ны нар ээсэн налгар сайхан өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумнаа “МАКС АГРО” эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор ферм нээлтээ хийж, түүхэн хуудсыг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, ХХАА-н сайд Р.Бурмаа, “Макс” групп, “Сүү” ХК-ийн удирдлагууд оролцсон юм. Нээлтийн үеэр “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар “Монголчууд 60 орчим сая малтай байж, саяхныг хүртэл сүүгээ гаднаас авч байлаа. Харин бид энэхүү байдлыг өөрчилж жилийн дөрвөн улирлын турш дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийг сүүгээр хангаж байна.Энэхүү эрчимжсэн цогцолбор ферм нээлтээ хийснээр цаашид сүү, сүүн бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэж байгаа юм. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь Максчуудын Монголоо гэсэн сайхан сэтгэлийн нэгээхэн хэсэг юм” хэмээн үйлдвэрийн цаашдын зорилгыг тодорхойлсон билээ. Монголд мах, үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермүүд байдаг ч “Сүү”ХК-ийн байгуулж буй энэхүү цогцолбор ферм нь ойрын 20 жилд байгуулагдаагүй томоохон байгууламж гэдгээрээ ялгарч буй юм. “Сүү” ХК өмнө нь сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн шингэн сүүний 80 хувийг хангадаг байсан бол дээрх эрчимжсэн цогцолбор ферм ашиглалтад орсноор нийслэлчүүдийг өвөл зунгүй өндөр чанартай шингэн сүүгээр тасралтгүй хангах боломжтой болж буй юм. Мөн үйлдвэрээс гарч буй эцсийн бүтээгдэхүүний чанар ч улам сайжирна гэлээ.
Дашрамд сонирхуулахад, “Сүү” ХК-ийн оруулж ирсэн Гольштейн үүлдрийн гунжнууд нь саалийн 305 хоногтоо 7500-14000 литр сүү өгдөг бөгөөд, таван сард сүүний гарц оргилдоо хүрч нэг үнээнээс хоногтоо 25-30 литр сүү авах боломжтой болдог аж. Ийнхүү монголд цэвэр үүлдрийн гунж, бяруунуудтай болсноор фермерийн аж ахуй эрхэлж байгаа малчид малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх боломжтой болж буй юм. Түүнчлэн фермийн дэргэд 700 гаруй га талбай бүхий тариалангийн талбайтай бөгөөд эндээсээ малынхаа хэрэгцээт дарш, ногоон тэжээлээ бэлтгэн үйлдвэрлэх боломжтой. Мөн хөрсний үржил шимийг тогтвортой байлгах, био бордоо үйлдвэрлэх, улмаар байгаль орчинд ээлтэй технологийн нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байна. Одоогоор фермд 40 орчим хүнийг тогтвортой ажлын байраар ханган ажилуулж байгаа бөгөөд улирлын онцлогоосоо шалтгаалан ажиллах хүний тоо цаашид нэмэгдэх бүрэн боломжтой аж.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна