Дорнодчууд “Жавхлант шарга”-д сайхан наадлаа....

2015 оны 2-р сарын 24 -нд

Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” Морин спорт, уяачдын холбооны аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны хурдан морины хаврын уламжлалт уралдаан өнгөрөгч ням гараг буюу шинийн 4-нд Баруун-Урт хотод амжилттай зохион байгуулагдлаа. Монгол орны өнцөг булан бүрээс том цолтой уяачид, хурдан морь сонирхогчид энэ уралдааныг зорин ирж түрүүлж, айрагдсан хурдан морийг шинжин, үнэ цохин худалдан авдаг бөгөөд төвийн зочид буудлууд нь дүүрч, гудамжинд нь жип машинууд багтаж ядан чихцэлдэн байдгийг та бид мэдэх билээ.
Манай аймгийн уяачид энэ довон дээр одтой сайхан наадаж ирсэн бөгөөд хамгийн анх зохион байгуулагдсан уралдаанд нь Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач /гаалийн/ Л.Энхболд их насны хүрэн морио түрүүлгэж байсан түүх уламжлагдан 2004 онд аймгийн Алдарт уяач И.Намжил гуай цагаан соёолонгоо айрагдуулж байлаа. Матад сумын харьяат МУ-ын Алдарт уяач Б.Цэндбаатар 2010 онд Тугал хул азаргаа, 2012, 2013 онд Улс халзан азаргаа түрүүлгэж, Яруу саарал, буурал цоохор зүсний их насны морьдоо айрагдуулж , Цагаан-Овоо сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Т.Батзориг 2013 онд хээр азарга айрагдуулж, их насны хүрэн морь айрагдуулж байсныг би бээр тодхон санаж байна.
Энэ удаад хурдны өлгий нутаг Сүхбаатар аймгийн буянгууд чуулсан довон дээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын хоёрдугаар багийн харьяат Мангалжавын Тогмидын уясан хар морь их насны 150 гаруй алтан тууртаас аман хүзүүнд хурдалжээ. Булган сумын харьяат “Туг” ХХК-ийн захирал Х.Чулуунбаатар гуайн унаган хүлэг энэхүү хар морь нь энэ жил дүнсэр долоон настай, өнгөрөгч 2014 оны зургаан сард анх хавчиг морь уягдаж Буяндэлгэр овооны тахилга наадамд аман хүзүүнд, Булган овооны тахилга наадамд түрүүлсэн бол, долдугаар сард Булган сумын түүхт 90 жилийн ойд 21-т хурдлаад, наймдугаар сард Халхгол сумын 90 жилийн ойн баяр наадамд дутуу эргэсэн морьдод уралдаж хасагдсан. Есдүгээр сард Баянтүмэн сумын харьяат, МУ-ын Алдарт уяач А.Дондов гуайн Алтангадас одонгийн мялаалга наадамд дахин аман хүзүүдсэн байна. Харин 2015 он гарсаар Баянтүмэн суманд болсон сунгаанд ам нь татаастай хол тасархай түрүүлж, улмаар Сүхбаатар аймагт аман хүзүүнд хурдалсан нь энэ ажээ.
Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн “Жавхлант шарга" уралдаанд их насанд түрүүлсэн буудан морь нь Дорнод аймгийн Баян-Уул сумын нэгдүгээр багийн харьяат Х.Ганхуягийн унаган хүлэг бөгөөд өнгөрсөн 2014 онд сумынхаа түүхт 90 жилийн ойд айргийн дөрөвт хурдлаад хоёр оны зааг дээр Сүхбаатар аймаг руу зарагдсан хүлэг юм байна.
Дорнод аймгийн МСУХ-н НБДарга Б.Батсайхан

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна