“Хутагтын хурд-2015” хурдан азарганууд

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 03 -нд

Азарга-149
1. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Хархүүгийн Баатархүүгийн “ хээр. Хээр азарганы уяа сойлгыг аймгийн Алдарт уяач О.Саруулбаяр тааруулсан бөгөөд 13 настай П.Алтандаваа хүү унаж түрүүлгэжээ.
2. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Ч.Гантөмөрийн сартай хүрэн. Хүрэн азаргыг 10 настай Д.Доржрагчаа хүү унаж хурдлуулжээ.
3. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Б.Базарбуумаагийн халиун . Халиун азаргыг 15 настай Б.Эрдэнэбаяр хүү унасан байна.
4. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын Дүү хээр. Хээр азаргыг долоон настай Мөнхбаатарын Түвдэнням унаж хурдлуулжээ.
5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул аймгийн Алдарт уяач Т.Батмөнхийн хээр. Хээр азаргыг 14 Түмэнбаярын Отгон хүү унаж хурдлуулжээ.
6.Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул Л.Цагаандалайгийн хонгор. Хонгор азаргыг 12 настай Г.Хулан унасан байна.
7.Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Нэхийтийн хар. Хар азаргыг зургаан настай Төгсбаяр хүү унажээ.
8.Төв аймгийн харьяат Х.Лутсайханы хүрэн. Хүрэн азаргыг долоон настай Буянжаргал хүү унажхурдлуулжээ.
9. /бүртгэл тодорхойгүй/
10.Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул Зоригтын хул.Уралдаанч есөн настай Мөнхбат.
Мэдээллийг “Хутагтын хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга Б.Ган-Өлзий, фотог А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна