"Хутагтын хурд-2015" уралдааны түрүү, айргийн эрлийз дээд насны хүлгүүд

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 03 -нд

1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр. Хурдан хээрийг Гансүхийн Сүхбат хүү унаж түрүүлгэжээ.
2. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, Манлай уяач Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын Гоё хүрэн. Хурдан хүрнийг Н.Нэргүйбаатар хүү унаж аман хүзүүдүүлжээ.
3. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул П.Ганхуягийн зээрд. Хурдан зээрдийг Билгүүнтөгс хүү унаж айргийн гуравт хурдлуулжээ.
4. Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайханы зээрд. Хурдан зээрдийн уяа сойлгыг дүү Х.Лутсайхан нь тааруулсан бөгөөд Б.Буянжаргал хүү унаж айргийн дөрөвт хурдлуулсан байна.
5. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Ч.Ганхуягийн бор халзан. Хурдын борыг Н.Баттогтох хүү унаж айргийн тавд хурдлуулжээ.
Гэрэл зургийг А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна