“Дэлтэй цэнхэр”МСУХ-ны төвийн бүсийн уралдаанаас...


Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны төвийн бүсийн уралдаан урьдчилсан хувиарийн дагуу 2015 оны 2-р сарын 26- буюу билгийн тооллын шинийн 15-ны билэгт сайн өдөр Их-Уул сумнаа амжилттай болж өндөрлөлөө. Их-Уул сумын “Их уулын хүлэг” МСУХ-той хамтран зохион байгуулсан уг уралдааны талаарх товч мэдээллийг морь сонирхогч та бүхэндээ дуулгая.
Хурдан азарганы уралдаанд 80 гаруй алтан туурт тоосоо өргөснөөс:
1. Тариалан сумын уяач Болдсайханы “Асгат” саарал азарга түрүүллээ. Сүхбаатар аймгийн Асгат сумын угшилтай энэхүү хурдан буян 2011 онд Хөвсгөл аймгийн 80 жилийн ойн баяр наадамд хязааландаа аман хүзүүдээд, 2014 оны аймгийн төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж байсан юм.
2. Аман хүзүүнд хурдалсан Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Бат-Оргилын саарал азарга Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын угшилтай адуу бөгөөд 2013 онд соёолондоо аймгийн төвийн бүсийн уралдаанд түрүүлж, сумынхаа 90 жилийн ойд аман хүзүүдэж байсан билээ.
3. Айргийн гуравт Тариалан сумын уяач Д.Ариуннарангийн “Оодон хүрэн” азарга хурдаллаа. Энэхүү хурдан буян Мөрөн сумын уяач Г.Мөнгөнхуягаас дамжиж очсон адуу бөгөөд 2011 онд соёолон насандаа аймгийн төвийн бүсийн уралдаанд түрүүлж, зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан хоймор нутгийн энэ цагийн цуут хүлгүүдийн нэг юм.
4. Айргийн дөрөвт Их-Уул сумын уяач Д.Энхтөрийн хул азарга хурдаллаа. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, МУ-ын Манлай уяач Д.Чулуунбатын унаган адуу энэхүү хурдан буян 2014 оны аймгийн төвийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж, Их-Уул суманд болсон зүүн бүсийн хурдад түрүүлж байсан билээ.
5. Тосонцэнгэл сумын уяач Ц.Сэдбазарын хүрэн азарга айргийн тавд хурдаллаа. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Батзоригийн унаган адуу.
6. Түнэл сумын уяач Н.Навчаагийн хээр азарга хараахан айрагдаж чадалгүй зургаад хурдалсан.Энэхүү хурдан буян Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Гүнширийн унаган адуу бөгөөд өнөө жилийн хаврын тэргүүн сар гарснаас хойш орон нутгийн чанартай наадмуудад хоёр түрүүлсэн юм.
7. Азарганы уралдааны долоод Мөрөн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Г.Намсрайдоржийн “Будан” давхилаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн унаган адуу гэгддэг будан азарга өнгөрсөн жилийн төвийн бүсийн уралдаанд түрүүлж, Тосонцэнгэл сумын 90 жилийн ойн баяр наадмын мөн магнайдаа тоосгүй өнгөлж байсныг морь сонирхогчид санаж буй бизээ.
8. Цагаан-Уул сумын уугуул Замлинжамцын халиун азарга наймд давхилаа.Сүхбаатар угшилтай халиун азарга үрээнээсээ хойш тогтмол дээгүүр давхиж байгаа хурдан буян билээ.
9. Тосонцэнгэл сумын уяач Д.Гэндэнсүрэнгийн Буган халтар азарга есөд давхисан.Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай халтар азарга аймгийн бүсийн наадамд хязаалан, соёолондоо тус тус айрагдаж байсан юм.
10. Тариалан сумын уяач Ц.Галсангийн Цолмон халтар азарга. МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн унаган адуу халтар азарга сум орон нутгийнхаа наадмуудад тогтмол амжилттай уралддаг юм.
Их насны 112 хурдан морь гараанаас гарч уралдсанаас:
1.Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нацагдоржийн ягаан халзан түрүүлж, түмэн эхээ дуудууллаа.Дорнод угшилтай энэ хурдан буян 2013 оны Завхан аймгийн Отгонтэнгэрийн хурд хангайн бүсийн уралдаанд соёолон айргийн гуравт хурдалж, аймгийнхаа наадамд түрүүлж байсан билээ.
2.Төмөрбулаг сумын уяач А.Баясгалангийн хар морь. Аймгийн наадамд 2012 онд айрагдаж байсан энэхүү хурдан буян орон нутгийн чанартай их бага наадмуудад түрүүлж айрагдсан нь олонтаа.
3.Мөрөн сумны уяач Л.Ганболдын халтар. Сүхбаатар угшилтай хурдан хүлэг ийн айрагдаж хонин жилийн амжилтын салхиа хагаллаа.
4.Тосонцэнгэл сумын уяач М.Хуягбаатарын “Шинэ” хүрэн. Хүрэн морь Сүхбаатар аймгийн угшилтай адуу гэгддэг.
5.Рашаант сумын уяач Мөнхжаргалын цагаан.Цагаан морь шинийн гурванд Тосонцэнгэл сумнаа болсон уралдаанд айргийн дөрөвт хурдалсан юм.
6.Тариалан сумын уяач Өлзийжаргалын хээр. Тосонцэнгэл сумын “Тосон хурд” МСУХ-ны уралдаанд аман хүзүүдсэнийг нутгийн түмэн санаж буй бизээ.
7.Рашаант сумын уяач Эрхэмбаярын Цолмон саарал.Саарал морь 2014 оны уралдааны төвийн бүсийн уралдаанд мөн эхний 10-т хурдалж байсан юм.
Хурдан соёолонгийн уралдаанд 100 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс:
1.Хөвсгөл аймгийн Түнэл сумын уяач Бямбадоржийн бор магнайдаа тоосгүй түрүүллээ.Бор үрээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Батзоригийн унаган адуу юм.
2.Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Г.Хонгорын хээр. Тариалан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн унаган адуу билээ.
3.Мөрөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Т.Нямбаатарын хээр. Дорнод угшилтай хээр үрээ хязааландаа Тосонцэнгэл сумын 90 жилийн ойд гуравт хурдалж, Бүрэнтогтох суманд аман хүзүүдэж байсан билээ.
4.Мөрөн сумын уяач Ц.Баттогтохын бор. Тариалан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Бадрахын унаган адуу. Хязааландаа “Дэлтэй цэнхэр”-ийн шилдэг хүлэг шалгаруулах уралдаанд айргийн дөрөвт хурдалж, “Хотогойдын хурд-3” хангайн бүсийн уралдаанд есөд давхиж байсан хурдан хүлэг юм.
5.Мөрөн сумын уяач К.Ганбаатарын хонгор. Хонгор үрээ даагандаа аймгийн баяр наадамд айрагдаж байсныг морь сонирхогчид санаж буй байх.
6.Тосонцэнгэл сумын уяач М.Галтбаярын халтар халзан. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын харьяат МУ-ын Манлай уяач Г.Содномын унаган адуу.
7.Тосонцэнгэл сумын уяач С.Батчулууны халтар. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын угшилтай энэ үрээ шүдлэндээ шилдэг хүлэг шалгаруулах уралдаанд айрагдаж байсан юм.
8.Хул
9.Тосонцэнгэл сумын харьяат сумын Алдарт уяач С.Түмэнцогтын хүрэн.Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын угшилтай хүрэн үрээ хязааландаа аймгийн төвийн бүсийн уралдаанд соёолон насанд уралдаад долоод давхиж байсан юм.
“Дэлтэй цэнхэр” МСУХ-ны ажлын алба Т.Наранхүү






















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна