Дорнод аймгийн МСУХ-ны хаврын уралдаанаас...
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэргүүнтэй Дорнод аймгийн МСУХ-ны нэрэмжит дээд гурван насны хурдан морины хаврын уламжлалт уралдаан 18 дахь жилдээ хаврын тэргүүн шар бар сарын цагаан бар өдөр буюу энэ сарын 15-ны өдөр Баянтүмэн суманд амжилттай зохион байгуулагдлаа. Улаанбаатар хот болон зүүн гурван аймгийн эрдэм төгс уяачид, сэргэлэн цовоо уралдаанч багачууд, газар газрын хурд цугласан өтгөн сайхан наадам боллоо.
Их нас- 38
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Хөвчийн тал ХХК-ийн захирал, аймгийн МСУХ-ны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач Э.Доржрагчаагийн Саран хонгор морь гарсан цагаас хөтөлсөөр түрүү магнайд хурдаллаа. Тус аймгийн Баянтүмэн сумын нүдэн Болдоогийн унаган хонгор соёолон 2011 онд сумынхаа наадамд түрүүлээд одоогийн эзэндээ ирж, улмаар “Говь шанх-4” уралдаанд айргийн тав, “Молор-эрдэнэ” уралдаанд түрүүлж байсан.
2. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Т.Галбадрахын сартай хүрэн морь аман хүзүүнд хурдаллаа.
3. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат М.Тогмидын хар морь айргийн гуравт хурдлав. Хаврын тэргүүн сарын шинийн 4-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд зохион байгуулагдсан “Жавхлант шарга” МСУХ-ны нэрэмжит аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд аман хүзүүнд хурдалсан энэ цагт тодорч байгаа идэрхэн хүлэг билээ.
4. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Н.Ганзоригийн сумынхаа бага наадмуудад дөрвөн ч удаа айрагдаж байсан хурдан шарга морь айргийн дөрөвт хурдалжээ.
5. Дорнод аймгийн Матад сумын уяач Б.Энхбаатарын зээрд морь айргийн тавд хурдаллаа.
6. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уяач Н.Баянмөнхийн хул морь, 2013 онд аймгийн баяр наадамд соёолон түрүүлж байсан
7. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уяач Ж.Батсайханы хонгор морь
8. Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач Х.Насанбатын хүрэн морь
9. Дорнод аймгийн Матад сумын уяач М.Мөнхсайханы саарал морь
10. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уяач Т.Энхцогтын саарал морь. Өнгөрсөн жилийн зүүн бүсийн түрүү морь
Азарга-116
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэцогтын зээрд азарга түрүү магнайд хурдаллаа.
2. Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Д.Бямбасүрэнгийн хүрэн азарга аман хүзүүдлээ. Хэдхэн хоногийн өмнө Гурванзагал сумын МСУХ-ны 15 жил, Түмэн адууны баяр хойд бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан.
3. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Б.Батбилэгийн хонгор халзан азарга айргийн гуравт хурдаллаа. Хэдхэн хоногийн өмнө Гурванзагал сумын МСУХ-ны 15 жил, Түмэн адууны баяр хойд бүсийн уралдаанд аман хүзүүдээд давхар уяагаар энэ уралдаанд айрагдав.
4. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Д.Батэрдэнийн хар саарал азарга айргийн дөрөвт хурдаллаа. Дорнод аймгийн Матад сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Бямбасүрэнгийн унаган хүлэг 2011 онд Дорнод аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадамд хязааландаа түрүүлж, 2012 онд Дорнод аймгийн МСУХ-ны 15 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдэж, 2013 онд аймгийн МСУХ-ны уламжлалт уралдаанд айрагдсан, үнэнхүү хурдан ажнай гэдгээ дахин баталлаа.
5. Мөн Д.Батэрдэнийн хонгор азарга айргийн тавд хурдалжээ. Булган сумын наадамд шүдлэн үрээ айрагдаж байжээ.
6. Дорнод аймгийн Булган сумын харьяат, Улсын тэргүүний фермер, аймгийн Алдарт уяач С.Итгэлийн зээрд азарга
7. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат М.Отгонбаатарын хар азарга
8. Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ч.Ганболдын хүрэн халзан азарга
9. Дорнод аймгийн Матад сумын Ч.Гантогоогийн саарал азарга
10. Сүхбаатар аймгийн Наран сумын Г.Адарсүрэнгийн бор азарга
Соёолон-105
1. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат, сумын Алдарт уяач З.Хилийнхүүгийн загалт хул түрүүллээ. 2014 оны Дорнод аймгийн болон улсын шилдэг уяачаар тодорсон энэ залуу цолоо мялааж сайхан наадлаа. Түүний загалт хул азарган соёолон нь хамгийн анх 2012 онд аймгийн баяр наадамд даага айрагдаж, 2013 онд мөн аймгийн наадамд шүдлэн түрүүлээд, 2014 онд “Дорнод талын хурд 2014” зүүн бүсийн даншиг наадамд хязаалан аман хүзүүдэж, төрөлх нутаг Халхгол сумынхаа түүхт 90 жилд түрүүлсэн аргагүй хурдан ажнай билээ.
2. Хэнтийн аймгийн Батширээт сумын харьяат Ц.Энхтүвшингийн хар соёолон аман хүзүүджээ.
3. Дорнод аймгийн Баянуул сумын харьяат Ч.Баярхүүгийн хүрэн айргийн гуравт хурдаллаа. Гурванзагал сумын МСУХ-ны 15 жил, Түмэн адууны баяр хойд бүсийн уралдаанд түрүүлсэн.
4. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэцогтын хээр айргийн дөрөвт хурдаллаа.
5. Дорнод аймгийн Баянуул сумын харьяат Ү.Ганбатын хонгор халзан айргийн таваар хурдаллаа. 2013 онд хязааландаа Дашбалбар сумын МСУХ-ны уралдаанд түрүү, Хэнтий аймгийн Батноров суманд болсон хойд бүсийн уралдаан болон Баянуул сумын түүхт 90 жилийн уралдаануудад тус тус айргийн дөрөвт хурдалжээ.
6. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ж.Энхболдын хүрэн
7. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат С.Ганбатын бор
8. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Аймгийн МСУХ-ны Тэргүүлэгч С.Батмөнхийн саарал
9. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Л.Баатарын хүрэн
10. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Ж.Отгонбаатарын хул
Эрлийз дээд нас-15
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн МСУХ-ны тэргүүлэгч С.Батмөнхийн сарт хүрэн азарга түрүүллээ.
2. Дорнод аймгийн Булган сумын харьяат, аймгийн МСУХ-ны тэргүүлэгч С.Итгэлийн хээр
3. Дорнод аймгийн Цагаановоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Г.Ганчулууны халтар
4. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Г.Отгонбаатарын хээр
5. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Ч.Ганхуягын бор
Түрүүлсэн морьдыг хоёр сая, аман хүзүү нэг сая, айрагдсан бол тус бүр 500 мянга, 6-9-д хурдалсан бол 250 мянга, 10-19-д хурдалсан бол 200 мянга, 20-30-д хурдалсан бол 100 мянган төгрөгөөр байлсан юм. Азарга, их насны морьдын бүх бай шагналыг тус холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ивээн тэтгэсэн бол соёолонгийн түрүүг аймгийн МСУХ-ны тэргүүлэгч, “БД” ХХК-ийн захирал А.Хүрэлбаатар, айрагдсан болон 6-30-д хуррдалсан морьдийн бай шагналыг аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид ивээн тэтгэсэн байна.
Дээд гурван насанд түрүүлсэн морьдын эздийг аймгийн Алдарт уяач Б.Дашзэвэг, Г.Ганчулуун, М.Хүдэрчулуун нар хурдан удмын даага, сүү мэлтэлзсэн мөнгөн аягаар нэмж байлав. 2015 онд Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй үе чацуутан болж Дорнод аймагт мэндэлсэн хоёр нуган үрс С.Тэмүүгэ, Х.Сумьяабазар нарын ар гэрийнхэнд уяачдын нийгмийн хариуцлагын хүрээнд Матад сумын харьяат, аймгийн Алдарт уяач М.Жадамба, Б.Зоригтбаатар нарын зүгээс хурдан удмын даага, сүүтэй мөнгөн аяга бэлэглэлээ.
Дорнод аймгийн МСУХ-ны Нарийн бичгийн дарга Б.Батсайхан
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна