100 жилийн түүхтэй Санта-Анитагийн паркаар...

2015 оны 4-р сарын 15 -нд

Аяны богц задлан, явсан газрын сонин сайхнаа дэлгэдэг уламжлалт булангийн энэ удаагийн зочид бол Америк тийш хүлгийн жолоо залаад ирсэн нийслэлийн МСУХ-ныхон байлаа. Холбооны тэргүүн Мөнхбаясгалан, тэргүүлэгч гишүүд болох Тод манлай уяач Ц.Дуламсүрэн, Б.Жанчив, Ц.Батсайхан Манлай уяач Ч.Гансүх, Ц.Баянжаргал, Б.Ганбат, Ү.Атарсайхан, Мөнх-Эрдэнэ нарын хориод улс тив алгасан уригдсан нь энэ ажээ. Тэдний аяллын эхний маршрут Лос-Анжелос хотын Санта-Анита парк байж таарсан гэнэ. Америктаа нэг номерт ордог тус парк зуугаад жилийн түүхтэй бөгөөд талын Монголын уяачид энэ удаад хүндэт зочдын нэг яах аргагүй мөн байлаа.
Ингээд ”Тод магнай” уншигч танаа аяллын гишүүн Ц.Баянжаргалаас явсан газрын сонин дуулснаа товч байна.
Санта-Анита паркад уралдахад бэлэн цэвэр англи цусны 2000 адуу “ажиллана”. Уг паркийн хажууд том хотхон орших ба жижиг жижиг жүчээнүүдэд адуугаа усанд оруулж, хооллож, тэжээнэ. Нэг жүчээнээс нөгөөд зочдыг задгай автобусаар хүргэнэ. Энд үйлчилгээнд 1600 хүн ажиллах агаад 600 орчим нь хотхондоо ажиллаж амьдардаг.
Тухайн жилийн уралдааны хуваарийг эртнээс гаргаж, интернэтээр олонд мэдээлдэг. Жишээлбэл, Санта-Анитагийн морьдын уралдаан долоо хоногт 2-3 удаа болох юм. Үүний тулд өглөө бүр адуу нь “бэлтгэлд” гарна. Манай зочдыг очсон өдөр 7-9 уралдаан болсон бөгөөд нэг уралдаанд 7-8 морь уралдана. Энэ өдрийн хамгийн хурдан морины шагналыг Нийслэлийн тэргүүн Мөнхбаясгалан гардуулсан нь хурсан олны хувьд гэнэтийн үйл явдал болсон юм. Тиймдээ Америкийн зарим нэгэн ТВ-гийн содон мэдээнд багтаад амжжээ. Монголын уяачид харийн “шонтгор” нөхдийн хувьд яалт ч үгүй сонин содон байлаа. Тэд Монгол наадамд морьд хэдэн зуугаараа нэг дор уралдана гэдгийг төсөөлөхөд бэрх байгаагаа нуугаагүй юм.
Энд уралдаан тун ч шударга болно. Ийм байлгахын тулд зохион байгуулагчдын зүгээс ч тун хариуцлагатай ажиллах аж. Шүүгчдийн өрөө тусдаа байх ба энд хэн ч нэвтрэх эрхгүй. Хэнээс ч хараат бус гурван шүүгч зурагтаар уралдааныг үзэж, санаатайгаар бусдадаа саад болсон тохиолдолд хасна. Шаардлага өндөр болохоор оролцогчид ч маргаан дагуулсан ёс бус үйлдэл хийгээд байх нь ховор гэнэ. Энэ мэт уралдааны чамбай зохион байгуулалт манай нөхдийн хувьд тун ч олзуурхууштай зүйл байсан. Тиймдээ ч “манайд ийм байдаг бол мөн ч сайхнаа” хэмээн дор бүрнээ л бодоод амжжээ. Үүний дараа: Эндээс харж байхад бидний хувьд сэтгэхүйдээ өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ. Шударга уралдъя. Монгол адуу монгол наадамд л уралдах ёстой. Холын зайн уралдаан бол нүүдэлчдийн өөр бусдад гайхуулах өв соёлын нэг. Өнөөдөр олон улсад эрлийз адууны уралдаан гэж байхгүй. Цэвэр англи эсвэл араб адууны л уралдаан бий. Гэтэл манайд эрлийз, монгол адуу маргаан дагуулсаар л байна. Энд ямар ч өнгө аяс гарахгүй байна. Яадаг юм зугаа цэнгэлийн үүднээс, нөгөө хэсэг нь улс төрийн зорилгоор, бас бизнесийн зорилгоор уяж л байг л дээ. Олон хүн уяж, оролцож, сайн мууг нь үзэж байгаад шалгарлаар тунаж үлдэнэ. Гэхдээ үүний цаана Монголын үндэсний хурдан морины уралдааныг цэвэрхэн байлгах ёстойг мартаж болохгүй гэж боддог юм. Энэ нь хүний ухамсартай холбоотой. Цусыг нь холиод сайжруулаад авчирч болно. Гэхдээ цэвэр монгол адуутайгаа уралдуулах нь зохимжгүй байгаа юм. Нөгөө талд монгол адууныхаа генийг устгачихвий гэж хаширлаж байгаа хүмүүс байна. Минийхээр энэ нь сайжруулж байгаа юм” хэмээн “хөтөч” сэтгэгдлээсээ хуваалцлаа. Энд онцлоход манай хөтөчийн нүдэнд нэг их том бондгортой хазаар өөрийн эрхгүй туссан аж. Тэгээд асуувал өлийж давхидаг моринд хийдэг юм. Морь өлийгөөд давхихдаа доод газраа харахын тулд толгойгоо тонгойлгодог гэж тайлбарлаж. Энэчлэн хадуураад агсалздаг морины хазаар нь амгайндаа цагирагтай. Манайд өлийгөөд давхидаг, хадуурдаг морины амгайг хамартай, хамаргүй гэж ярьдаг даа. Энэ нь шинжлэх ухааны талаасаа боловсронгуй болж, дэлхийд түгсэн нь энэ. Эндээс манай өвөг дээдчүүл бас л лут хүмүүс байж дээ гэж өөрийн эрхгүй бахархсан гэнэ.
Цааш үргэлжилсэн аялал Сан Францискогоос хойшоо Сакроминтой хотод өрнөлөө. 40 гаруй сая хүн амтай, өндөр хөгжилтэй энэ штатад адууны том лаборатори бий. 2006 онд байгуулагдсан тус лаборатори адууны шээснээс допингийн шинжилгээ авдаг. Адуу нь хүртэл шинжилгээ өгөөд сурчихсан. Шүгэлдэхээр шээнэ. Энд хэний адуу гэдгийг мэдэх боломжгүй. Жилд 70-аад мянган адууны шээсийг шинжилдэг бөгөөд жилийн 4 сая долларын зардалтай гэж сонирхуулсан юм. Манайд 250-300 долларын үнэтэй шинжилгээг Солонгост хийлгэдэг.
Гэхдээ сүүлийн үед үзэгчдийн тоо цөөрч байгаа тухай яригдаад байгаа. Энэ нь Санта- Антинагийн хувьд ч асуудал болж байгааг дарга нь ярьсан. Тиймдээ ч менежмэнтийн шинэ бодлого хэрэгжүүлж байгаа ажээ. Энд зөвхөн уралдаан үзэх биш гэр бүл, найз нөхдөөрөө амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн тав тухтай орчныг бүрдүүлсэн байна. Ер нь олон улсын морин тойруулга ийнхүү жишгээр ажилладаг ч өөрчлөлт хэрэгтэйг үзэгчдийн тоо харуулаад байгаа юм. Тиймдээ Санта-Анитагийнхан олон шинэлэг ажлыг эхлүүлснээ ярьж, бас сонирхууллаа.
Уралдааны бай шагналын тухайд тодорхой биччихдэг юм билээ. Үүнээс өмнө 2013 онд Парижид явж байхад түрүүлсэн морины эзэн хоёр сая шахуу евро авсан. Дэлхийд жил болгоны аравдугаар сарын нэг өдөр нэг болдог энэ уралдаан яалт ч үгүй анхаарал татах юм билээ. Энд дуудлага худалдааг нь сонирхоход нэг сая еврогоор морь авах жишээний. Ирж байгаа зочдын эхнэрүүд бас их гоё хувцаслаж ирсэн харагдсан. Ер нь хувцас зүүсгэлдээ ч их ач холбогдол өгдөг санагдсан. Сингапурт явж байхдаа бид шорт, подволктой очоод орж чадаагүй. Европт хоёр ч газрын уралдаан дээр очсон. Дэгжин хослолоор гангардаг. Харин Америк арай чөлөөтэй юм байна лээ гэсээр хөтөчийн тайлбар өндөрлөж байна.Ингээд дэлхийд алдартай паркийн фото зургийг хүргэе.
Б.Долзодмаа

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4-р сарын 14 -нд Тайлбарлагч М.Оюунбаатар: Бусдын чин сэтгэлийн хүн…
-
4-р сарын 14 -нд Монгол орныг даасан Очирваань бурхан
-
4-р сарын 12 -нд Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг ур…
-
4-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Ц.Батбилэг: Улсын бүсэд гурав ай…
-
4-р сарын 12 -нд Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх: Би морьдоо ни…
-
4-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-33: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ц.ЖАМБАЛС…
-
4-р сарын 12 -нд Тод Манлай уяач А.Батсүхийн хурдан хонгор азар…
-
4-р сарын 07 -нд Д.Сайнсайхан: Ханш нээснээс хойш онцгой үеүдэд гол…
-
4-р сарын 07 -нд Тод манлай уяач Д.Ганбаатар: Моринд хорхойсох “вир…
-
4-р сарын 07 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-32: ХААУ-НЫ ДОКТОР Д.ЗОРИГТБАА…
-
4-р сарын 05 -нд Сумын Алдарт уяач Д.БАТ-ЭРДЭНЭ: Их монгол улс байг…
-
4-р сарын 05 -нд Жанчивын хул хэмээх цуут хүлгийн түүх оршвой
-
4-р сарын 05 -нд Тод манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн: Уяаны ойр …
-
4-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач И.Амарсанаа: Худ маань “уруу т…
-
4-р сарын 01 -нд Шүдлэн буюу хоёр настай адууны шүд
-
4-р сарын 01 -нд Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулуун: Хурдан а…
-
3-р сарын 29 -нд Д.Сайнсайхан: Даллагын уут нь тухайн айл өрхийн бу…
-
3-р сарын 29 -нд Даага буюу нэг настай адууны шүд
-
3-р сарын 29 -нд Аймгийн Алдарт уяач И.Боргил: Долоотой адууг өнжөө…
-
3-р сарын 29 -нд Тод манлай уяач Цэдэндоржийн Аюуш: Адууг өөртөө с…
-
3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-31: МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ Ц.…
-
3-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач С.Намжилсүрэн: Урд зүгт уралдаха…
-
3-р сарын 25 -нд Адууг шүдлэх аргачлал
-
3-р сарын 25 -нд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Р.Раш: 1929 онд өв…
-
3-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач С.Цэдэнжав: Нагацынхаа бэлэглэ…
-
3-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбат: Өөрийн гараар хи…
-
3-р сарын 22 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-30: МОРИОР АЯЛАГЧ М.БАТЧУЛУУН
-
3-р сарын 22 -нд Тод манлай уяач Г.Сандуйжав:Тогоруу угшлын азарган…
-
3-р сарын 22 -нд Адууны шүдний зохион байгуулалт бүтэц
-
2021 оны 3-р сарын 15 -нд Сумын Алдарт уяач Д.ЮҮРЭНДОНДОГ: Улаан азаргаа түр…
-
2021 оны 3-р сарын 15 -нд Адууны нас, нэршил
-
2021 оны 3-р сарын 15 -нд Цэгээн адуугаар цэнгүүлэгч Дэлэгийн Владимир
-
2021 оны 3-р сарын 13 -нд Хүлгийг биеийн хэлэмжээр шинжихүй
-
2021 оны 3-р сарын 13 -нд Тод манлай уяач Д.Онон: Цэгээ олж хатгавал хутганы…
-
2021 оны 3-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-29: МАНЛАЙ УЯАЧ Ц.ЦЭНД-АЮУШ
-
2021 оны 3-р сарын 11 -нд Хурдан хүлгийг тэргүүнээр шинжихүй:
-
2021 оны 3-р сарын 11 -нд Аймгийн Алдарт уяач Д.Ухнай: Эсгийгээр сольсон гүү…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Д.Даваахүү: Сайн адууг хүний зэрэг…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Морь засах, түрүүлэх морины бэлгэдэл шинж, сайн эр…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач Н.Баттулга: Уяаны өв соёлыг бид …
-
2021 оны 3-р сарын 09 -нд Малын их эмч А.Ерханат: Адууныхаа туурайг тахлах а…
-
2021 оны 3-р сарын 03 -нд Монгол улсын Алдарт уяач Д.Ганхуяг: Унаган хүлгүүд…
-
2021 оны 3-р сарын 03 -нд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН 11 УЯАЧИ…
-
2021 оны 3-р сарын 03 -нд ТӨВ АЙМГИЙН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ Ш…
-
2021 оны 3-р сарын 01 -нд П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
2021 оны 3-р сарын 01 -нд Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
2021 оны 3-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
2021 оны 2-р сарын 26 -нд Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
2021 оны 2-р сарын 26 -нд “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
2021 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
202.55.188.89
Олон улсын стандартад нийцсэн морин тойруулгатай болно дэмжицгээгээрэй Монголын Морин Спорт Уралдааны Үндэсний Холбоо
Reply