Гэр бүлд биеийн тамир, спортыг нэвтрүүлэх нь чухал
Улс орон даяар “Нийтийн биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтыг ЭМСЯ-ны Биеийн тамир, спорт хөгжлийн төвөөс шат дараатай зохион байгуулж байна. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр эл сургалтыг хангайн бүсийн зургаан аймгийн дунд зохион байгууллаа. Архангай аймагт болсон тус сургалтад Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Хөвсгөл, Булган, Архангай гэсэн аймгуудын Биеийн тамир, спортын газрын дарга, дасгалжуулагч, арга зүйчид болон биеийн тамир спортыг хөгжүүлэхэд уялдаатай ажиллах бусад төрийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн 70 гаруй хүн хамрагдлаа. Энэ удаагийн сургалтын багт БТСХТ-ийн НБТСХХ-ийн дарга Ж.Тунгалаг, БТСХТ-ийн НБТСХХ-ийн Бие бялдрын сорил, стандарт хариуцсан мэргэжилтэн О.Баасан, БТСХТ-ийн БТСЭШСХ-ийн Спортын сэтгэл судлал хариуцсан эрдэмтэн судлаач, доктор, профессор Ш.Долгор, БТСХТ-ийн САУА-ны Их эмч Д.Өлзийсүрэн, БТСХТ-ийн ҮШБА-ны Зуны төрлүүд хариуцсан мэргэжилтэн Ш.Баясгалан, БТСХТ-ийн НБТСХХ-ийн Статистик, шагнал урамшуулал, спортын цол зэрэг хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа нарын албаныхан багтсан байна.
Сургалтаар Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга зам, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн үйл ажиллагаа, чиглэлийг нэн тэргүүнд оролцогчдод танилцууллаа. Биеийн тамир, спортын салбарт төрөөс баримтлах бодлогын хувьд илүү өргөн цар хүрээг хамрах болсон. Хүн амыг нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан эрүүлжүүлэх бүрэн бололцоотой гэдгийг нэгэнт шинжлэх ухаан тогтоосон. Тиймээс төрөөс энэ чиглэлд ихээхэн анхаарч, төрийн байгууллагууд бүх нийтийг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллүүлэхийн тулд уялдаа холбоогоо сайжруулан ажиллахыг чухалчилж байна. Учир нь эл чиглэлийн нэг арга зүйч, нэг биеийн тамирын багшид ноогдох хүн ам, сурагчдын тоо үнэхээр харьцангуй байгаа юм. Нэг багшид 436 сурагч оногдож байх жишээтэй. Ийм учраас бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байж үр дүнд хүрэх ёстой гэж үзсэн байна. Тухайлбал, тухайн аймгийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсролын газарууд хамтран ажиллах нь үр дүнтэй байдаг аж. Энэ бүгдийг холбож, уялдаа холбоог бодлогын хүрээнд чиглүүлэх үүрэг ЭМСЯ-ны Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай шууд холбоотой учраас тус төв жил бүр судалгааны өргөн далайцтай ажлуудыг хийж, түүнийгээ орон нутгийн мэргэжилтнүүдээр дамжуулан нийт хүн амд хүргэх зорилтын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Орон нутаг дахь багш, дасгалжуулагчийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээ, мэдээллээр хангайн бүсийнхнийг хангалаа. Ингэхдээ спортын анагаах ухааны талаар суурь мэдлэг олгохыг чухалчилж байна. Дасгалжуулагчид тамирчдаа бэлтэл сургуулилтад хамруулахдаа тухайн хүний бие организм, түүний дасах, дасгалжих хугацаа, норматив, амжилтын коппицент зэргийг спортын анагаах ухааны үндсэн дээр тулгуулан бэлтгэж байхын чухлыг хэлж байв. Ингэснээр тухайн тамирчин бие бялдрын хувьд эрүүл, сэтгэл санаа өөдрөг, тэмцээн уралдааны үед хүчний хуваарилалт, тэсвэрийн чанар өндөр байдаг байна. Нөгөө талаар Үндэсний шигшээ багийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын хүрээнд орон нутгийн багш дасгалжуулагчид өөрийн тамирчнаа хэрхэн хамруулах, ямар шалгуур үзүүлэлт, амжилт гаргасан байх шаардлагатай талаар нэгдсэн нэг ойлголттой болж байна. Тухайн аймгийн шигшээ багийг хэрхэн бэлтгэх, түүнд аймаг орон нутгийн удирдлагууд,, төрийн байгууллага, салбар хороодоос ямар хэмжээний дэмжлэг үзүүлэх боломж байдаг хийгээд, бусад аймгуудийн сайн туршлагыг энэ үеэр сонирхуулав.
Хангайн бүсийн сургалтыг зохион байгуулж буй Архангай аймагт Спортын сургалттай, дунд сургууль ашиглалтад ороход бэлэн болоод байна. Энэхүү сургууль нь хичээлийн байр, гурван спорт зал, 100 хүүхдийн багтаамжтай сурагчдын дотуур байр, цайны газар, саун, дүш, гүйлтийн талбай гээд спортын төрлүүдээр хичээллэх бүхий л талын бололцоог бүрэн хангаснаараа онцлогтой аж. Сургуулийн төсөвт өртөг тав гаруй тэрбум төгрөг болжээ. Дотуур байрны хувьд олон улсын стандартын хүрээнд нэг хүүхдэд ногдох зай талбайг бодолцож, нэг өрөөнд дөврөн сурагч байрлахаар барьсан. Гэвч орон нутгийн нөхцөл байдал, спортоор хичээллэх хүүхдийн тооноос хамаарч 200 хүртэлх хүүхдийг байрлуулах боломжтой талаар Архангай аймгийн БТСГ-ын дарга Ц.Нэргүйбаатар хэлэв. Эл сургууль цаашид дан ганц Архангай бус хангайн бүсийн спортод хайртай хүүхэд бүрийн эрдмийн, их спортын гараа болох бүрэн бололцоотой учраас сургалтад оролцсон аймгуудын хувьд сургалт, бэлтгэлийн бааз суурь болж болохыг энэ үеэр онцоллоо.
Сургалтын хоёр дахь өдөр Биеийн тамир, спортыг өдөр тутмын хэрэглээ болгох талаарх сургалтад оролцогчид хамрагдав. Хүн амын дунд таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчин, хорт хавдраар өвчлөх зэрэг нь жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Нийт хүн амын 15.6 хувь нь биеийн тамир спортоор хичээллэж байна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт 40 минутын эрчимтэй хөдөлгөөн хийхийг уриалж байгаа юм. Манай орон Номхон далайн бүс нутагт хамаардаг бөгөөд энэ бүсдээ дээрх өвчлөлүүдээр дээгүүрт орж байгаа нь бид анхаарах цаг аль хэдийнэ болсныг сануулж буй хэрэг. Хүнийг хүчээр биеийн тамир, спортоор хичээллэ гэж шаардах эрхгүй учраас иргэдийн хүсэл сонирхолд тулгуурлан биеийн тамир, спортод татан оролцуулахын чухлыг БТСХТ-ийн НБТСХХ-ийн дарга Ж.Тунгалаг онцолж байв. Ингэхдээ тухайн хүн гүйх дуртай бол тэр тал дээр, дугуй унах дуртай бол дугуйгаар дамжуулан идэвхжүүлэх хэрэгтэй байдаг байна. Тиймээс хангайн бүсийнхэнд хүн бүрийг эрчимтэй хөдөлгөөн, их спортоор хичээллүүлэхийн төлөө ажиллахаас илүүтэй нэг гэр бүлд биеийн тамир спортыг нэвтрүүлэе уриан доор үйл ажиллагаагаа чиглүүлбэл үр дүнтэй гэдгийг санууллаа. Тухайн гэр бүлд нэг л хүн биеийн тамир, спортоор хичээллэбэл гэр бүлийнхэндээ, найз нөхдөдөө, хамт олондоо үлгэр дууриалал үзүүлдэг байна. Энэхүү нөлөөлөл нь нийт хүн амын дундах биеийн тамир, спортоор хичээллэгсдийн тоог өсгөх, хүн амыг хөдөлгөөнөөр эрүүлжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.
Сургалтын талаар БТСХТ-ийн НБТСХХ-ийн дарга Ж.Тунгалагаас дараах асуултад хариулт авлаа.
Ж.ТУНГАЛАГ: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УЯЛДАА ХОЛБОО ЧУХАЛ
-“Нийтийн биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтыг танай төвөөс бүсчлэн зохион байгуулж байна. Сургалтын ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Бид энэ жил нийтдээ дөрвөн бүсэд сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд гурав дахь бүсдээ сургалтаа амжилттай зохион байгууллаа. Орон нутгийнхан маань мэдээллээс хол, тэр бүр хотод очоод биднээс заавар зөвлөгөө, мэдээ мэдээлэл аваад байх бололцоо бага, өртөг зардал өндөр байдаг. Тиймээс орон нутагт байгаа энэ салбарын багш дасгалжуулагч, арга зүйч, холбогдох салбарын мэргэжилтнүүдийг газар зүйн байрлалаар нь бүсчлэн аль нэг аймгийг нь сонгож бид мэдээ мэдээллийг өгч байгаа юм. Мөн манайх хуучин хэлтэс байсан бол шинэ бүтцээр өөрчлөгдөж төв болсон. Тиймээс төвийн үйл ажиллагаа, салбар, хэлтсийн үйл ажиллагааг орон нутгийнхандаа сурталчлан таниулах, төвтэйгөө хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар орон нутгийнхан маань бүрэн дүүрэн мэдээлэлтэй болж авч байгаа. Энэ нь бидний цаашдын үйл ажиллагаанд ихээхэн тус дэмтэй гэж ойлгож болно. Бид бүсийн сургалтыг хийхийн тулд бүтэн жил бэлддэг. Олон төрлийн гарын авлагыг судалгаа, шинжилгээ харьцуулалтын үндсэнэ дээр бэлтгэж гаргадаг. Тухайлбал, биеийн тамир, спортын салбарын хууль эрх зүйн орчинд ямар шинэчлэлт өөрчлөлт гарав, олон улсын холбогдох байгууллагуудаас ямар санал, зөвлөмж гарав, үйл ажиллагааны хувьд цаашид хэрхэн явах вэ гэх гарын авлагуудаар орон нутгийнхыгаа хангаж байгаа юм. Нөгөө талаар хил залгаа, ойролцоо аймгуудын багш дасгалжуулагчид нэг нэгнээсээ туршлага судлах, бүсээрээ хамтарч ажиллах, тухайн жилийнхээ үйл ажиллагааныхаа чиглэл, зааврыг авах гээд тал бүрийн ач холбогдолтой.
-Орон нутаг дахь биеийн тамир, спортын салбарт гарч буй өөрчлөлт юу байна вэ?
-Ер нь сүүлийн жилүүдэд манай салбар ихээхэн шинэчлэгдэж, залуужсан байна. Тиймээс тэдэндээ чиглэсэн давтан сургалтыг өгөх хэрэгтэй байна. Практик мэдлэг боловсролыг нь олгох хэрэгтэй байна. Өмнө жил сургалтад хамрагдсан хүн маань энэ жил ажлаасаа гарчихсан байх жишээтэй. Тиймээс сургалтад хамрагдсан хүмүүс маань өөрсдийн сурч мэдсэнээ орон нутгийнхандаа очоод хуваалцах, тэднийгээ уриалах үүргийг давхар хүлээдэг гэдгийг сайн ойлгуулж өгөх хэрэгтэй болж байна. Нөгөө талаар шийдвэр гаргах түвшний, удирдлагын хэмжээний төлөөлөл бидний сургалтад хамрагдах хэрэгтэй юм. Тэгж байж энэ салбарын ажил бодлогын хэмжээндээ цаашид амжилттай явна. Ер нь биеийн тамир, спортын салбарын орон нутгийн төсөв бага. Мөн боловсон хүчний орон тоо цөөн. Тиймээс бид тухайн орон нутгийн Эрүүл мэнд, Боловсрол, Нийгмийн хөгжлийн газрууд, аймгийн ЗДТГ зэрэг байгууллагатай хамтарч ажиллахыг жилээс жилд шаардаж байна. Энэ уялдаа холбоог улам бүр бэхжүүлэх нь бидний хувьд маш чухлаар тавигдаж байна. Ер нь хүний эрүүл мэндийн болоод, сэтгэл санааны хувьд эрүүл байх цаад суурь үндэс, зөв хүн болон төлөвших, нийгэмдээ дасан зохицох чадварыг биеийн тамир, спорт л олгодог. Энэ бүхнийг бид ойлгож, эрчимтэй үйл ажиллагаа явуулахыг нийгэм маань шаардаж байна.
Б.Хонгор
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна