Сумын Алдарт уяач Д.Чинбат: Цо саарлын угшлын адуугаар уяа эвлүүлж байлаа
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Чинбатын ярилцлагыг хүргэж байна.
-Уяачид удам залгасан байх нь олонтаа. Таны дээдчүүл хурдан морины уяа сойлго тааруулдаг байв уу?
-Тийм шүү. Миний аав сумын Алдарт уяач хүн. Эжий аав минь Сайхандулаанд гэр бүл болсон улс. Аав анх Гүнд-Ухна гэж хүнээс азарга тавих удамтай адуу авъя гэтэл саарал даага санал болгосон юм билээ. Тэр нь Цо саарлын угшилтай. Ингэж моринд орсон гэдэг. Тэр даага аавд ирээд айраг, түрүүнд олон удаа хурдалсан нь сумын Алдартын болзолд нь нэлээн жин дардаг юм. Миний хувьд зургаан настайгаасаа хурдан морь унаж, 10 хүрээд л хасагдсан. Түүнээс хойш аавдаа туслан морины ажил хийлцэж, сүүлдээ тавиач болж, тэгээд л уяач болсон. Мөн Агийн угшилтай адуу бий. Аавын саарал азарганы төл хар гүүнд Дээгий гэж хүн зээрд халзан азарга тавьж, хурдан цавьдар азарга гарсан юм. Тэрийг аавтайгаа хамтран уяж, суманд аман хүзүүдүүлж, аймагт шүдлэн үрээ түрүүлгэж, уяачийн гараагаа эхэлж байлаа. Цавьдар азарганы төл зээрд хавчиг морийг Сайншанд сумын наадамд 1999, 2000 оны гуравдугаар сарын нэгэнд түрүүлгэж байсан Зээрд үрээг жижиг наадмуудад гурав, дөрвөн удаа түрүүлгэж, ганц нэг айрагдуулсан. Мөн сумандаа нэг түрүүлгэж, нэг аман хүзүүдүүлсэн.
Бас саарал азарганаас эхтэй хурдан цавьдар азарга байлаа. Энэ цавьдар азарганы төл цавьдар морь надад олон удаа айрагдаж, түрүүлж өгсөн. Ер нь цавьдар азарганы төлүүд надад их сайн давхиж байгаа. Энэ жил /2013 онд/ ч харлаг даага сумынхаа наадамд түрүүлгэсэн. Мөн хавар халзан үрээ Улаан-Уулын наадамд болон сумынхаа наадамд аман хүзүүдүүллээ. Бас суварганы наадамд хүрэн даага аман хүзүүдэж, Зүүнбаянд дахин хоёрлосон. Ноднин Анандбазарын наадамд нэг даага гуравлууллаа. Энэ нь аавын саарал азарганы төл хар гүүнээс гарсан зээрд азарганы төлүүд байгаа юм.
-Аав тань ямар насны морьд ихэвчлэн уядаг байв?
-Аав маань бага насны адууны уяа сойлго илүүтэй тааруулна. Гэхдээ азарга ч сайн уралдуулж байсан л даа.
-Таны уяаны эрдмийн шанг аав тань татаж байв уу?
-Тэгэлгүй яахав. Аав морины хөлсийг нь шургуулахгүй, гэдсийг нь эмхнүүлж байвал болох нь тэр гэдэг байлаа. Гэхдээ одоо цаг өөр болж л дээ. Тэжээлийн адууны уяа сойлго арай ондоо. Аав тэжээдэггүй байсан болохоор морины гэдсийг чангалж уралдуулдаг байсан байгаа юм. Харин одоо тэжээлийн адууны гэдсийг сайн суллаж байж давхиулдаг.
Аавтайгаа олон наадамд цуг явж байлаа. Зээрд азаргаа шүдлэн үрээ байхад түрүүлгэж, өөр нэг шүдлэнгээ 15-аар оруулж байв. Тэгэхэд би 12-13 настай, мориноос хасагдчихсан үе. Аав адуугаа одоо тавиад идүүлчих, одоо бариад уячих гэхчилэн нэгбүрчлэн зааж зөвлөөд л. Энэ бүхэн өнөөдөр их хэрэг болдог юм.
-Адуундаа цус сэлбэж, адууны наймаа их хийж байна уу?
-Тэгэлгүй яахав. Би нутгийнхаа Өргөн, Дэлгэрэх, Алтанширээ сумдаас ихэвчлэн гүү авсан. Зарим нэг нь бэлгэнд, заримыг нь адуу малаар сольж авдаг юм. Мэдээж найз нөхдийнхөө хурдан азарганд гүү тавьж төл авах яриа хөөрөө бас байна.
-Одоогоор хичнээн айраг, түрүүтэй болоод байна вэ?
-Жижиг сажиг наадам нийлээд арав гаруй түрүү, хориод айрагтай болсон. Энэ жил /2013 он/ сумын Алдарт уяач болсон. 2013 онд үнэхээр сайхан наадлаа. Суманд дүүгийнхээ нэг үрээг, найзынхаа азаргатай хамт уялаа. Азарга түрүүлгэж, шүдлэн аман хүзүүдүүлж, би даагаа түрүүлгэсэн.
-Хамгийн холдоо хаана очиж наадаж байв?
-Аавтайгаа Чойрт болсон Боржигоны уралдаанд нэг үрээтэй очоод 30-даар давхиулж байлаа. Энэ бол аавтайгаа наадсан хамгийн холын наадам байгаа юм. Ааваасаа хойш аймаг тойрсон сумдаар их явж байна. Ноднин Дундговийн ойд шүдлэн үрээтэй очоод гучин хэдээр давхиулсан.
-Танаас өөр ах дүү нараас чинь уяж байгаа хүн бий юу?
-Бид эцэг эхээсээ долуулаа. Таван эмэгтэй, хоёр эрэгтэй бий. Эрэгтэй дүү морь малнаас илүүтэй машин тэрэг, мотоцикльд сонирхолтой. Би хүргэчүүлтэй хамтран морьдоо уядаг юм. Би өөрөө хоёр охинтой. Том нь унаач байгаад хасагдсан. Охин маань сумын Алдарт уяачийн болзлыг хангахад гол үүрэг гүйцэтгэсэн дээ. Аавдаа их олон удаа айраг авч өгсөн.
-Унаачгүйгээс морио мордуулж чадахгүй байна гэх уяачид байдаг юм билээ.
-Тийм шүү. Унаач хүүхэд ховордсон. Миний хувьд “санаа зөв бол заяа зөв” гэгчээр унаач хүүхдээр тасардаггүй. Найз нөхдийн хүүхдүүд Чинбаа ахын морийг унана гээд л хүрээд ирдэг юм. Би ч даатгалыг нь хийлгэж, хамгаалалтын хувцсыг нь авч өмсүүлээд л мордуулдаг.
-Одооны залуучууд морь унаж эдлэхээ больж гээд хөгшчүүл шүүмжлэх нь бий. Та морио унаж эдэлдэг үү?
-Тэр ч үнэн шүү. Би ч ялгаагүй дээ. Өвөл хүн амьтан гуйж унуулна уу гэхээс өөрөө унадаггүй. Ер нь адууны хорыг гаргаж байж уяна л даа. Түүхийрсэн юм уяад юу хийхэв. Тийм болохоор тэжээлд оруулахаас өмнө барьж дүү нараараа унуулчихдаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж байг.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна