Аймгийн Алдарт уяач Д.Сайнбаяр:Их, бага хоёр шарга мориороо сайхан наадаж байна
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сайнбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Юуны өмнө манай сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын IV дүгээр багийн малчин Дагвын Сайнбаяр гэдэг хүн. Бага насаа өвөө эмээгийнхээ гар дээр өсөж, өвөөгийнхөө хурдан морийг унаж өнгөрөөсөн. Арай томхон болоод ах нарынхаа морины ажлыг хийж өгч, туслах маягаар уяаны ажилд оролцдог болоод, тэгээд цэрэгт явж ирээд 1995 оноос өөрөө бие дааж уяж эхэлсэн.
-Таны өвөө ямар удам угшлын адуугаар нааддаг байсан юм бэ?
-Миний өвөө өөрийн адууны бор морь, бор азаргатай Дагва гэж хүн байсан юм. Би тэр үед унаж байгаагүй, манай ах нар унаж хурдлуулж байсан гэж ярьдаг. Би бол өвөөгийнхөө нутгийнхаа Дашдоогийн Цэдэв гэдэг хүний адууны гаралтай толин сартай хул азарга болон өөрийнх нь унаган хонгор морийг нь унаж хурдлуулж байлаа. Өвөө маань азарганыхаа удам угшлыг өөрийнхөө хэмжээнд нэлээн сайжруулж үлдээсэн байдаг. Түүний жишээ нь Галшарын ангасай Банзрагч гэдэг хүнээс хурдны удмын загал байдсан гүү авчирч, нутгийн Дашдоогийн Цэдэв гэдэг хүнээс авсан толин сартай хул азаргандаа хураалгаж, нэг цөм сүрэг бий болгосон нь одоо ч нутаг орон болон зэргэлдээ сумдад тархаж, очсон газартаа айраг цагаа авч эзэн улсаа баярлуулж байгаа. Бас ойр орчмынхоо хурдан адуутай улсуудаас ч хурдан удмын адуу авч, азарга үрээ сольж хольж адууныхаа удам угсааг сайжруулсан байдаг юм.
-Өвөөгөөрөө овоглодог байх нь ээ?
-Тиймээ. Өвөөгийнх таван хүү, хоёр охинтой айл байсан. Би хоёр дахь охиных нь том хүү, өвөөгөөрөө овоглодог юм. Том хүү нь Мягмардорж гэж Аймгийн Алдарт уяач, ахмад настай хүн бий. Түүний удаах нь талийгаач Хишигдорж гэж ах маань бас Аймгийн Алдарт уяач байлаа. Хоёр дүү Түвдэнням, Отгондондог нар нь Сумын Алдарт уяач цолтой.
-Одоо эргээд бодоход танай өвөөгийн уяаны арга барил, онцлог нь юу байсан бэ?
-Манай өвөө нэгдлийн мал ахуйтай, бас тэр үед наадам ч олон байгаагүй болохоор төдийлөн олон наадаж чаддаггүй байсан. Өвөө маань өвлийн цагт морио хүүхдүүдээрээ унаж эдлүүлэн хор юуг нь зөв гаргуулж, мориныхоо ажлыг өвлөөс эхэлж хийдэг байсан шиг санагддаг юм. Тэр нь хожмоо зуны ажилд их дөхөмтэй байдаг юм билээ. Өвөл хөлсийг нь гаргаж цантуулсан морь зундаа ажил хийхэд хөндүүр авах нь эрс бага байдаг. Тэр үедээ ч би мэдээгүй, хожим морь уяснаас хойш л надад тэгж санагдаж байна даа.
-Анхны айраг, түрүү гэдэг уяачийн хувьд нандин сайхан дурсамж байдаг. Анх ямар удам угшилтай морийг уяж хурдлуулж байв?
- Өөрийн азарганы хул азарга, хул морь хоёроор анхны уяагаа эхлүүлсэн. Түүнээс хойш хоёр гурван жилийн ар дээр миний унаган хоёр шарга морь маань залгаж гарч ирж, сайхан айрагдаж цагаалж эхэлсэн дээ. Одоо болтол айраг цагаа таслалгүй нутаг орондоо сайхан наадаж байна.
-Хамгийн амжилт арвин наадсан жилүүд хэдэн он байсан бэ?
-Амжилт гаргасан он жилүүд нь 2005 оноос хойш л байсан даа. 2007 онд аймгийн Заваа Дамдины 140 жилийн ой, аймгийнхаа наадамд анх очиж соёолон морь аман хүзүүдүүлсэн. Тэр соёолон морь сумандаа айрагдаад, уул овооны уралдаанд бас айрагдаж, түрүүлж байлаа. Одоо их насны морь сайхан уралдаж л байгаа.
-Улс, бүсийн чанартай наадмуудад хэр явж байна?
-Улсын чанартай наадмууд гэвэл ноднин Мандалын хурдад очиж, шарга морь маань зургаад орсон юм байна. “Их хурд-4” уралдаанд хоёр шарга морьтойгоо очиж, нэг нь 30-д орж, нөгөө нь тавиадаар орсон доо. Өмнө нь улсын наадамд шарга морио 21-ээр оруулж байсан. Их шарга морь маань манай өөрийн адууны угшилтай. Дээд язгуур нь болохоор Осоржавын Шаравжамц гэдэг хүний адууны цус орсон эцэгтэй. Бага шарга морь нь манай эцгийн адууны эхтэй, эцэг нь Говь-Угтаал сумын Улсын Алдарт уяач Түвдэн гэдэг хүний хурдан шарга азарганы төл адуу байгаа юм.
-Танай аймаг орон нутагт Сайнбаяр уяачийг ямар адуугаар нь таньдаг вэ? Эзнийхээ алдрыг тодотгох ямар адуу байдаг вэ?
-За намайг хоёр шарга мориор маань л хүмүүс ярьдаг юм. Их шарга морио 2004 онд хязааланд нь анх сумандаа тавлуулж, долоон настай морь сумынхаа наадамд түрүүлгэж байсан. Их шарга халзан морь маань сумандаа гурав түрүүлж, Говьсүмбэр аймгийн наадамд түрүүлсэн. Бага наадмуудад бол зөндөө олон түрүүлж айрагдсан. Бага шарга морь маань сумынхаа 80 жилийн ойд 2004 онд анх даага уягдаж сумандаа есөд ороод, хязааландаа Дорноговийн Иххэтийн 80 жилийн ойд гуравт орсон байдаг юм. Тэрнээс хойш тасралтгүй сайхан айрагдаж цагаадсан. Соёолон морь Дундговийн Заваа Дамдины ойд аман хүзүүлж, их морь болсон хойноо нэг тавд давхисан. Сумандаа дөрөв түрүүлж, Говьсүмбэр аймагт нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Аймгийн бүсийн наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан амжилттай байна. Бага сага наадамд бол олон айрагдаж түрүүлсэн. Энэ адуунуудынхаа амжилтаар 2010 онд Аймгийн Алдарт уяач цол авч байлаа.
-Өвөө тань адууны цус сэлбэж хурд сайжруулах ёстой гэдгийг олон жилийн өмнө мэддэг байж. Одоо та хаанаас адуу авч хурд төрүүлж байна?
-Авч байнаа. Сүүлийн үед адууныхаа цусыг сэлбэж Сүхбаатараас, Дорноговийн Алтанширээгээс, Иххэтээс азарга, гүү авчирч адуутайгаа нийлүүлж байгаа.
-Таны морь малны ажилд тусалдаг, тав дахь үеийн залгамж халаа болохоор бэлтгэгдэж байгаа хүн бий юү?
- Одоогоор хүүхдүүд бага байна.Төрсөн дүүгийн хүүхэд, өөрийн хүүхэд хоёроороо морь унуулж байгаа. Тэр хоёр маань уяач болох байх гэж боддог. Одоо бол миний морийг унаж байсан хүүхдүүд зуны цагт амралтаараа ирж тусалж дэмждэг юм.
"Тод магнай" сэтгүүл №66
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна