Эрлийз дээд насанд эхний 10-т хурдалсан хүлгүүд

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 13 -нд

Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дээд насны ангиллын хурдан хүлгүүд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын шандаст 68 хүлэг бүртгүүлснээс 59 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж:
1.
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Дагвадоржийн Жамъяаны халиун. Унаач 12 настай Батбуянгийн Цэрэндаваа.
2. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Лувсандагвын Эрдэнэбаатарын хул. Унаач 11 настай Бадамцэрэнгийн Бадрахжавхлан
3.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар. Унаач 15 настай Төмөрчөдөрийн Сүх-Очир.
4.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн хонгор. Унаач 10 настай Хишигжаргалын Содномдорж
5.Төв аймгийн Борнуур сумын харъяат аймгийн Алдарт уяач Баярмагнайн Ганбатын хар. Унаач 9 настай Доржийн Анхбаяр
6. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд. Унаач 12 настай Дашцэрэнгийн Мартбаяр
7.  117 дугаартай хонгор /бүртгэлгүй/
8. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн зээрд. Унаач 9 настай Ёндонжунайгийн Билгүүнтөгс
9. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн буурал. Унаач 10 настай Батсайханы Рагчаа
10. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Чимэддоржийн Ганзоригийн хүрэн халзан. Хүрэн халзанг 10 настай Мөнхболдын Сэдэнбат нар унаж тус тус хурдлуулжээ.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна