Төрмөл хурдан Тогоруу халтар

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 22 -нд

АХ-ын 94 жилийн ой төрийн их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд Архангай аймгийн  Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Тогоруу халтар магнайдаа тоосгүй түрүүлсэн. Дааган цагаас эхлэн уягдаж, төрийн наадамд гурвантаа уралдан, гурвантаа түрүүлсэн энэ цагийн цуут ажнай, төрмөл хурдан Тогоруу халтарын уяа сойлгыг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулуун тааруулдаг билээ. Ингээд төрийн наадмын түрүү, төрмөл хурдан хүлгийн удам, угшил, амжилтын товчооныг дахин нэг сануулъя:
Удам, угшил:
Эцэг: Монгол төрийн наадамд зургаа түрүүлсэн Амгалан төрийн ажнай шарга азарга.
Эх: Жаргалант угшилтай хээр гүү
Амжилтын товчоон:
2011 онд даагандаа:
АХ-ын  91 жилийн ой төрийн их баяр цэнгэлд түрүү
2012, 2013  онд:
Өнжсөн
2014 онд соёолондоо:
АХ-ын 93  жилийн ой төрийн их баяр цэнгэлд түрүү
2015 онд азарга:
АХ-ын 93  жилийн ой төрийн их баяр цэнгэлд түрүү

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна