Хангайн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хурдан соёолонгууд

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 03 -нд

"Булганхангайн хурд-2015" хангайн бусийн уралдаанд эхний аравт хурдалсан соёолонгуудыг танилцуулж байна.
1. Улаанбаатар хотын Хан-Уулын дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Г.Батсайханы хамар цагаан хүрэн. Уралдаанч  12 настай П. Мянганбаяр
2 .Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Д.Жамьяаны сартай ухаа. Уралдаанч  12 настай Д.Гансүх 
3. Булган  аймгийн Могод сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Базаргарьдын хээр. Уралдаанч 11 настай  У.Тэмүүжин
4. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Д.Ганхуягийн хүрэн. Уралдаанч 11 настай Ц.Мягмардорж
5. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Бат-Эрдэнийн халзан. Уралдаанч  13 настай  Ц.Ганзориг
6. Орхон аймгийн Баян-Өнпөр сумын уугуул, уяач Д.Даваасамбуугийн хээр
7. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул, уяач И.Цэнд-Очирын хүрэн
8. Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач С.Нямжавын хээр
9. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач А.Ууганбаярын халтар
10. Ховд аймгийн Чандмань сумын уугуул, уяач Т.Ихбаярын зээрд халзан ту тус хурдалжээ.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна