“Тэргүүн инвест” компанийн захирал А.Батбаатар: Саарал морь маань том амжилтын өмийг нээсэн байхаа

2015 оны 8-р сарын 25 -нд

-АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд их насны морь айргийн таваар хурдлуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Сэтгэгдэл маш их өндөр байна. АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд саарал морь маань таваар давхиж, төрийн наадмын анхны айргийг авчирлаа. Та бүхэн анзаарсан бол саарал морь маань хойноос зүтгэж орж ирсэн шүү дээ. Монголчууд их морь өм нээдэг хэмээн бэлгэшээдэг. Саарал морь маань том амжилтын өмийг нээж өгсөн байхаа. Сэтгэл хангалуун сайхан байна.
-Саарал морь тань сунгаануудад хэдээр давхиж байсан бэ?
-Сунгаан дээр 20-иодоор л ирж байсан. Миний саарал морь зам холдох тусам явдаг адуу. Дулаахан нартай өдөр байсан болохоор арав дотор ирчих болов уу гээд л хүлээж байлаа.
-Хонгор нутгийн уяачдын амжилтын буухиаг үргэлжлүүлсэн саарал морины эзэн хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа вэ?
-Адуутай болоод зургаа, морь уяад гурван жил болж байнаа. 2009 онд манай найзын аав Ар жанчивлангийн Очирхуяг гээд ахаас том хээр азаргатай адууг нь худалдаж авсан юм. Өөрийн гэсэн адуу малтай болчихоор эрхгүй морь уямаар санагддаг юм билээ.Тэгээд 2012 оноос эхлэн морь уяж, Улаанбаатар хот тойрсон аймаг, сумдаар голдуу наадсан даа.
-Харьцангуй залуу уяач юм байна. Хаа, хаанаас хурдан морь авч байв?
-Сүхбаатар аймгийн Асгат, Халзан сумдаас хэд хэдэн үрээ авсаан.
-Анхны айраг, түрүү хүртсэн наадам уяачийн хувьд хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээдэг. Тийм наадмын дурсамжаасаа хуваалцаач ?
-Атарт болсон хаврын уралдаанд хүрэн үрээгээ аман хүзүүнд хурдлуулж, анхны айргаа хүртэж байлаа.Түүний дараа 2012 оны улсын наадамд хязаалангаа 30-аадаар давхиулаад их урамшсан. Түүнээс хойш том бага олон наадмаас айраг, түрүү хүртэж байнаа.
-“Морин-Эрдэнэ” галын гишүүн болсон нь хэзээ вэ?
-Жил гаруй болж байна. Манай галын уяач Батцоож бид хэд найзууд л даа. Өмнө нь албан ёсоор галд ороогүй ч найз нөхдийнхөө морийг дэмжээд хамт явдаг байсан. Тэгээд өнгөрсөн жилээс албан ёсоор галын гишүүн болсон.
-Хийморилог залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна