Түмэн эх хурдан хонгор

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 26 -нд

Төрийн наадамд хоёр жил дараалан их морь түрүүлгэсэн гэдгээрээ Дорноговьчууд, тэр дундаа хүлэг морин шүтээнтэй хийморилог эрс нь эрхгүй омогшдог. 2010 онд АХ-ын 89 жилийн ойн баяр наадмын түрүү   Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, "Мандал Алтай" ХК-ийн захирал  С.Балдандоржийн хонгор морь өнөө жил наймд хурдаллаа. Улс, бүсийн наадамд хоёр түрүүлж, нэг айрагдсан Түмэн эх хонгор морины удам, угшил, амжилтын товчооныг дахин нэг сануулваас:
УДАМ, УГШИЛ
Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Чулууны унаган адуу. Түүний “Баярмаа” хээр хэмээх хурдан азарганых нь төл халзан гүүний унага юм. Чулуун хонгор морио хүргэн, аймгийн Алдарт уяач Д.Хашбатад бэлэглэсэн байдаг.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2007 онд хязаалан:
Дорноговь аймгийн Мандах сумын 80 жилийн ойд айргийн дөрөв
2008 онд соёолон:
Дорноговь аймгийн Мандах сумын баяр наадамд аман хүзүү
Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 205 жилийн ойд түрүү
2009 онд хавчиг:
Дорноговь аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүү
АХ-ын 88 жилийн ой, үндэсний их баяр наадамд 11
Ламын гэгээн Лувсанданзан­жанцаны мэлмий гийсний 370 жилийн ой хангайн бүсийн уралдаанд 12
2010 онд долоон настай:
“Хутагтын хурд” хаврын бүсийн уралдаанд  айргийн дөрөв
“Боржигон 2010” уралдаанд аман хүзүү
АХ-ын 89 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү
Говь-Алтай аймгийн 70 жилийн ой, баруун бүсийн наадамд түрүү
2011 онд найман настай:
АХ-ын 90 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 10
Өмнөговь аймгийн 80 жилийн ойд айргийн дөрөв
“Говьшанхын хурд-4” говийн бүсийн уралдаанд аман хүзүү
2012 онд есөн настай:
АХ-ын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 13
2013 онд арван настай:
АХ-ын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаа
Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд найм
2014 онд 11 настай:
АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 20
2015 онд 12 настай:
АХ-ын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 8

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна