Т.Дагвадорж: Хийхээр төлөвлөсөн ажил олон байна


Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, “Их уулсын хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга Т.Дагвадоржийн ярилцлагыг хүргэж байна.
-Хурдан морьтой холбогдсон түүхээр яриагаа эхэлье?
-Би цэргээс халагдаж ирээд л жолоо мушгисан жолооч хүн. Мал эмнэлэгт 10, хүн эмнэлэгт бас 10 жил жолоочоор ажилласан.Нэгдэл нийгэм тарсны дараа зорчигч тээвэрт бас арваад жил ажилласан. Тэгж байгаад нас ахиад ирэхийн алдад морь уясан.
-Юу таныг морь уяхад хүргэв?
-Удам судар гэж яривал манай аав морь уядаг байсан. Унаган буурал морио Хуягт суманд хэд хэд түрүүлгэж айрагдуулж байлаа.
-Хуягт сумаа? Аль аймгийн сум бэ?
-Дээр үед тийм сум байсан юм. Хуягт, Зарт гэж хоёр сум нийлж манай Их-Уул сум чинь үүссэн юм шүү дээ. Аав маань засаг захиргааны шинэчлэгдээгүй байх үеийн уяач.
-Уяач аавын удмыг залгасан хүү юм байна шүү дээ?
-Багадаа нутгийнхаа Лонжид гэдэг хүний хүрэн морийг унаж сумандаа айрагдуулж байлаа.1974 онд юм байна.Мөн Хүнрэг ахынхаа бор морийг унадаг байсан. Энэ бол хүүхэд насны явдал. Харин яг ид дуртай болсон нь хоёр эмнэлгийн жолоочоор ажилласан үеэс юмуу даа. 20 жил морь дагасан хүн хорхойсохгүй гээд яах билээ./инээв/ Сүүлдээ бүр замын хажууд байсан адууг хүртэл харж явдаг болчихдог юм билээ. 2010 онд өөрийн унаган халтар морио уясан ч айрагт багтаж чадаагүй. Тэгэхээр нь ахынхаа хүргэн Отгонбаатараас суманд айрагдсан хүрэн азаргыг нь аваад уятал суманд зургаалчихсан.Тэрнийхээ дараа жил 2012 онд Овоо толгойн наадамд түрүүлж, Дүмбэнгийн овооны тахилгад тавлаад, Сэнжид балбарын овооны тахилгат гуравлан, сумынхаа баярт аман хүзүүдсэн. 2013 онд болохоор Хужирт, Овоо толгой, Зартын тахилгууд болон Цэцүүхэд болсон ургийн баяр гээд дөрөв уралдаж дөрөв түрүүлээд, сумынхаа наадамд дөрөвлөж Тосонцэнгэл сумын 90 жилийн ойд гуравласан. Харин 2014 он гарсаар Хуягтын овооны тахилгад айрагдаж, Хужиртын овооны тахилгад түрүүлчихээд байна.
-Хүрэн азаргаараа сайхан л наадаж байгаа юм байна?
-Тиймээ. Адуугаа сайжруулах үүднээс Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Баасан гэдэг хүнээс хэдэн адуу авчирсан. Одоо уяж байна. Нутаг солигдоод тэр юм уу сайн таргалахгүй юм.
-Танай ийшээ морьдоо тэжээж байна уу?
-Уг нь энэ жилээс тэжээчих гэсэн ер идэхгүй юм. Өмнө нь тэжээж үзээгүй хүн чинь дэмий л хүнээс асуух юм. Тэгэхээр өөр өөр хариулт хэлнэ. Ер нь хөдөөгийн олон уяач над шиг тэжээл гэдгийн талаар ойлголтгүй хурдан буянгууд дээрээ туршилт хийж байгаа. Тиймээс уяачдын холбоо үүн дээр анхаарч, уяачдаа сургах боловсруулах тал дээр арга хэмжээ аваасай гэж хэлмээр байна.
-Сумынхаа МСУХ-ны нарийн бичгийн даргаар хэзээнээс ажиллаж байгаа юм бэ?
-Манай суманд уяачдын холбоо гэж байгаагүй юм.Энэ жил л хэдэн хүмүүс нийлж уяачдын холбоо байгуулаад ”Их уулсын хурд“ гэж нэрлэн намайг нарийн бичгийн даргаар сонгосон.Ний нуугүй хэлэхэд холбоо байгуулагдаад удаагүй болохоор хийсэн ажил гэх юм алга. Харин хийхээр төлөвлөж байгаа гэвэл уяачдаа бүртгэлжүүлэх, оны шилдгүүдээ шалгаруулах, татвар хураамжаа тогтоон, мөнгөн хуримтлалтай болох, унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, уралдааны замаа засах, сумын Алдартын болзол хангасан уяачдадаа цолыг нь өгөх гээд ажил их байна.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар, 2014 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна