Аймгийн Алдарт уяач И.Боргил: Миний авсан айраг, түрүү бүгд л цагаан өвсний адууны амжилт


Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн Алдарт уяач И.Боргил гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан хүлгийн хөлс авч эхэлснээс хойш олон жилийг ардаа үдээ бизээ. Энэ олон жилийн хугацаанд морьдоо хурдлуулсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-За би 1938 онд Онгон сумын Эрээн гэдэг газар төрсөн. Нас сүүдэр 76 хүрч байна. 21 наснаасаа эхлээд морьтой холбогдож, аавыгаа байхад бага насны морьд уяж тэр үедээ 2-3 түрүү авч байсан. 1960 хэдэн онд аавыг байхад цагаан даага, нэг хүрэн морь хоёр түрүүлж, аавыгаа баярлуулж байлаа. Ааваасаа хойш 30 гаруй насанд морьд овоо хурдалсан даа. Ер нь 1990 он хүртэл сумандаа айраг, түрүү алдаагүй. Нэг наадамд л 3 айраг авч байсан оргил үе 1980 оноос хойш буурсан тал бий.
-Таны аав уяач хүн байсан юм уу?
-Үгүй, би айлын өргөмөл хүү байгаа юм. Арван хэдэн настай болохын үед аав маань энэ тэндээс азарга, гүү авч адуутай болоод, тэгээд л тасралтгүй уяж эхэлсэн. Би багаасаа моринд дуртай байсан болохоор залуу байхдаа ахмад уяачдын санаа бодол, зөвлөгөөг их сонсдог байлаа. Миний адуу Дарьгангын Намжимын Дүйдэн гэдэг хүний угшлын адуу, Дүйдэнгийн хар азарга нь Халзан гаралтай байгаа юм. Халзангаас хоёр хээлтэй гүү ирсний нэг гүүг нь Онгон сумын япон Довжир гэдэг өвгөнд өгсөн юм. Нөгөө нь Наран сумын Зундаа гэдэг хүнд өгсөн гэдэг. Довжирын авсан гүүнээс эр хар унага гарсныг шүдлэнд нь Дүйдэн авсан. Тэр хар азарганы төл хонгор азаргыг шүдлэнд нь Дүйдэнгийн дүү Цэрэндоржоос би авсан юм. Хонгор азарга 7 настайдаа түрүүлсэн. Адууны маань цөм нь тэр Дүйдэнгийн харын төл миний хонгор азарганы төлүүд байгаа юм.
-Хонгор азарганаас гадна энэ тэндээс адуу авч, удам угшлаа сайжруулсан уу?
-Бий бий. Уулбаяны Итгэлт гэдэг төлөөлөгч хүүгээс хээр азарга азарга авсан. Нутгийн Жамбалдорж гэдэг өвгөнөөс хар алаг байдас, Төгсмандах гэдэг хүүгээс буган азарга аваад тэгээд миний адуу голдуу алаг болсон доо.
-Айраг, түрүүний тоо хэдэд хүрээд байна вэ?
-Нийт 32-33 айрагтай байгаа, хүнийхтэй нийлээд 7-8 түрүү байгаа. Өөрийн 6 түрүү, хүний морь уясан 2 түрүү бий.
-1990-ээд оноос өмнө айраг, түрүү алгасдаггүй байсан гэсэн. Сүүлийн үед уясан морьд тань хаагуур давхиж байна?
-Аймагт нэг даага оруулж байсан. Оныг нь сайн санадаггүй юм. Ер нь нас дээр гарахаар юмаа санахаа болих юм байна шүү дээ. Ноднин бүсэд хүрэн соёолон 13-аар оруулж, хавчиг азарга дөрвөөр оруулсан. Ноднин сумандаа хүрэн азарга айрагдсан, сумын сунгаанд бол түрүүлсэн. Аймгийн алдарт цолыг Онгон сумынхаа 70 жилээр авсан юм. Одоо хүүхдүүд залгамжлаад уяад явж байна. Дөрвөн хүү дөрвүүлээ морио уяж байна. Одоохондоо миний нэрээр л уралдуулдаг, яваандаа өөрсдөө бие дааж уралдуулах байлгүй.
-Таны үеийн уяаны онцлогийг одоогийнхтой харьцуулж харахад ямар санагддаг вэ?
-Бидний үед цэвэр өвсөөр уралдуулдаг байсан бол одоо их арчилгаа шаардагддаг, тэжээл өгдөг, тариа хийдэг болжээ. Миний авсан айраг, түрүү бүгд л цагаан өвсний адууны амжилт шүү дээ. Тэр үед өвс элбэг, ногоо цагаа сайтай, адуу өвсөө идээд тарга тэвээрээ сайн авдаг тийм л шимтэй өвстэй байлаа шүү дээ. Одоо өвс нь ч чанар муутай болохоор мал нь тамир суухгүй юм. Бага адууг бараг л уях аргагүй болоод байна.
-Та нарын үеийн буурлууд өнөөгийн уяачдын морь малаа эдлэх тал дээр нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Таны хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Тиймээ, машин техник гэж гарчихаад морь малаа унаж эдэлнэ гэж байхгүй болж. Наадамд л гэхэд морьтой ирдэг хүн ховор болоод байна шүү. Дээр үед Онгоноос Дарьганга хүртэл морио хөтлөөд л явна шүү дээ. Тэгэхэд морьтой болоод л байсан, одоо л болихоо больж дээ. Уяхад ч учир бий. Эхлээд морийг унаж онгойлгох, зун тавиад намар барьж авч унахаас л эхэлнэ. Энэ их чухал шүү. Зөв онгойлгоод эдэлгээ сайхан байх юм бол сайн л давхина гэсэн үг.
-Хол зам туулж ирэн ярилцлага өгсөнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
-Баярлалаа. Би ч гэсэн танай сайхан сэтгүүлд ярилцлага өгсөндөө их баяртай байна.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна