Аймгийн Алдарт уяач Б.Лхагва-Очир: Өнөө жил улс бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг хүртлээ
А.Тэлмэн
АХ-94 жилийн ойн баяр наадамд өөрийн унаган хүрэн шүдлэнгээ айргийн гуравт хурдлуулсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Лхагва-Очирын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Төр түмнийхээ их баяр цэнгэлд унаган хүлгээ айрагдуулсан танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Халхын том уяачид, газар газрын шандаст хурдууд чуулсан төрийнхөө баяр наадамд өөрийн унаган адуугаа айрагдуулсандаа баяртай байлгүй яахав. Өнөө жил төрийнхөө наадамд нас насны морьдтой ирж, хязаалангаа 40 гарган давхиулж, хонгор соёолонгоо дөрвөөр, хүрэн шүдлэнгээ гурваар давхиуллаа. Мөн улсын наадмын дараа болсон “Говь шанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд хонгор халзан соёолон маань дахин айрагдаж, нэг даага түрүүлэн нөгөө нь аман хүзүүдэн улс бүсийн чанартай наадмаас нэг түрүү, таван айраг хүртлээ. Түрүүлж, айрагдсан хүлгүүд маань цөм манай хар азарганы төлийн төлүүд.
-Аав хүү хоёр зэрэгцэж зогсоод морьдоо цоллуулж байхыг харах бахтай байсан шүү?
-Говь шанхад түрүүлсэн цэгээн даага, Дүнжингаравт тавд давхисан хүрэн болон сая улсад айрагддаг хүрэн шүдлэн хоёрын төрсөн дүү нь байгаа юм. Эцэг эх нэгтэй гурван үрээ ийнхүү цөм хурдлах нь тийм ч элбэг биш байх шүү. Цэгээн даага энэ жил овооны тахилга наадамд бас нэг түрүүлсэн. Харин аман хүзүүддэг зээрд нь болохоор манай хар азарганы төлийн төл байгаа юм. Эцэг нь Ах зээрд гээд хурдан азарга байсан ч өнгөрсөн жил эндчихсэн. Харин эх нь болохоор Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Намхайн Энхсайханы адууны хонгор гүү. Энхсайхан ах улсад хул даагаа түрүүлгэж байсан шүү дээ.
-Аав хүү хоёр сүүлийн жилүүдэд амжилттай сайхан наадаж буй. Төрийн зарлигт наадмаас хичнээн айраг түрүү аваад байгаа вэ?
-Энэ жил төрийнхөө наадамд унаган хоёр адуугаа айрагдуулж, нутаг ус, дээдсийнхээ нэрийг дуудуулаад зогсох сайхан л байлаа. Өнгөрсөн хугацаанд аав бид хоёр улс, бүсийн наадмаас таван түрүү, 11 айраг хүртсэн байна лээ. Аав дөрвөн түрүү, таван айргийн амжилтаар улсын Алдарт уяач болсныг та бүхэн мэдэх байх. Энэ жил би нэг түрүү, таван айраг хүртэж амжилтаа ахиуллаа. Аавын минь олон жилийн хөдөлмөрийн үр шим гарч, унаган адуунууд хурдалж байна.
- Адуу малын арилжаа наймаа их хийж байна уу?
-Худалдаж авахын тухайд үгүй ээ. Сая хэлсэнчлэн өөрийнхөө унаган адуугаар наадаж байна. Энэ жил 30 гаруй морь уяхад сондгой тамгатай гуравхан морь байсан нь Рэнцэнпүрэв ахын адуу байсан.
-Ингэхэд орон нутагтаа наадаж байна уу?
-Аймгийн баяр наадамд манай ах аймгийн Алдарт уяач Эрдэнэтөгсийн хүрэн соёолон хол түрүүлсэн. Хүрэн үрээ манай хүрэн азарганы төл байгаа юм. Наранхүү гишүүн Дундговь аймгаас улсын баяр наадамд амжилт гаргасан хүмүүсийг урамшуулан хоёр өрөө байр, айрагдуулсан уяачдад арав, арван сая төгрөг өгсөн шүү дээ. Танай сэтгүүлээр дамжуулан бидний амжилтыг өндөр үнэлэн, уяачдыг урамшуулсан Наранхүү гишүүндээ баярласнаа илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна