Баярын Магнай Зурвас халзан

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 25 -нд

Уяачийн бүтэн жилийн хөдөлмөрийг шалгадаг улсын наадам. Эх орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн хурдан хүлгүүд  уясан эзний эрдэм, унасан хүүхдийн авхаалжийг илтгэн түмнээ цэнгүүлдэг билээ. АХ-ын 94 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, “Морин-Эрдэнэ” галын гишүүн Балдоржийн Баярдоржийн Зурвас халзан үрээ айргийн дөрөвт хурдалсан билээ. Ингээд эзэндээ төрийн наадмын анхны хишгийг авчирсан хүрэн халзан үрээг товч танилцуулбал:
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Ховд аймгийн Алтай  сумын уугуул, МУ-ын Алдарт уяач  Цэдэвийн Гантөмөрийн Хомоол хүрэн азарга.
Эх: Тойруулга угшилтай Баярдоржийн өөрийн унаган хүрэн халзан гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2014 онд даага:
- Төв аймгийн Жаргалант сумын баяр наадамд айргийн тав
2015 онд шүдлэн:
- Баянчандмань суманд болсон тахилга наадамд айргийн дөрөв
- АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн тав
- “Булган хангайн хурд-2015” хангайн бүсийн уралдаанд 11, үндэсний их баяр наадамд айргийн гурав

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна