Ж.Баатар: Холбооныхоо санхүүг тогтворжуулахыг зорьж байна

2015 оны 10-р сарын 07 -нд

Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул, "Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны тэргүүлэгч Ж.Баатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аймгийн МСУХ-ны тэргүүлэгчээр ажиллаад удаж байна уу?
-Тэргүүлэгчээр ажиллаад дөрвөн жил орчим болж байна. Миний хувьд холбооныхоо санхүү талыг хариуцан ажилладаг юм. Манай Хэнтий аймгийг адуугүйгээр төсөөлөх аргагүй. Тэр утгаараа ах дүүс маань бас хурдан хурц хүлгэдтэй. Би чинь адууны захад өссөн хүн болохоор уяачдын холбооны тэргүүлэгчээр ажиллахдаа дуртай байдаг.
-Холбооны санхүүг хариуцдаг гэлээ. Мэргэжил нөлөөлөөд тэр үү?
-Би СЭЗДС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн. Мэдээж энэ нөлөөлсөн. Сургуулиа төгсөөд “Эрд түмэн” компанийн нягтлан бодогчоор дөрвөн жил, 2000 оноос өнөөдрийг хүртэл аймгийн цагдаагийн газар ахлах нягтлан бодогчоор ажиллаж байна. Цагдаагийн хошууч цолтой. Ер нь уяачдын холбооны үйл ажиллагааг тасралтгүй явуулахад мөнгө санхүүгийн асуудал их чухал. Яг үнэндээ өнөөдөр санхүүгийн хувьд тогтворжсон гэж хэлэхэд учир дутагдалтай л байна. Тэгэхээр энийг тодорхой гольдрилд оруулж, санхүүгийн хувьд тогтворжуулах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм.
-Хэнтий аймагт болж буй уралдаануудыг зохион байгуулахад хичнээн төгрөгийн төсөв гаргадаг юм болоо?
-Аймаг төвдөө хаврын бүсийн наадам, өмнөд, хойд, зүүн, баруун гээд дөрвөн бүсийн наадмыг жил бүр зохион явуулдаг юм. Энд тухайн бүсийг авсан сум орон нутгийн уяачдын холбоонд аймгийн уяачдын холбоо тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Ерөнхийдөө жишиг хараад байхад бүсийн наадмын түрүү морьдыг 1-3 сая төгрөгөөр байлна гэж бодохоор бүсийн наадам 15 саяас доошгүй төгрөгний зардал гарах жишээний. Энэ бүхэнд моринд хайртай олны дэмжлэг туслалцаа их тус болдог л доо.
-Таны хувьд морь мал уяж байна уу?
-Миний ээжийн ах Цэрэнбадам гэж багийн дарга хүн байлаа. Бас нэлээдгүй малтай. Тэгээд нагац ах маань надад өөрийн адуу малаас таслан өгч, тэндээс нь би уяж уралдуулах болоод арав гаруй жил болж байна. Гэхдээ өөрөө гардан уяж амжихгүй л байна. Эхнэрийн маань дүү Баянмөнх сумын харьяат, сумын Алдарт уяач Содномын Батзаяа гол ажлыг хийдэг хүн дээ.
-Нагац ах тань ямар угшлын адуутай байсан юм бэ?
-Баянхутагийн Баячуулын хул гэж сайхан хул азарганы угшлын адуутай. Бас Жигээ, Хөхий адуутай байлаа. Улсын Аварга адуучин Базарсүрэнгийн адуунытүрээс адуу манайд ирж байсан. 1990 онд нэгдэл тарж өмч хувьчлалаар ирсэн адууг түрээс гэж хэлээд байгаа юм л даа. Би өөрөө унаган ганц хоёр адуутай, дээр нь түрээсийн адуу, ахын адуу ирж, хоорондоо холилдоод Баянхутаг төвтэй сайхан адуутай болсон юм.
-Энэ хугацаанд таны нэртэй хүлгүүд ямар амжилт гаргаад байна вэ?
-Нагац ахтай нийлж 2001 онд нэг үрээ аймгийн наадамд дөрөвлүүллээ. Сумын наадмаас бол гурав дөрвөн айрагтай болоод байгаа. Харин энэ жил /2014 он/ хүрэн морио аймгийн наадмаар айргийн гурваар хурдлууллаа. Хүрэн морь сүүлийн үед сайхан давхиж байгаа. Хаврын бүсийн наадамд тавлаж, Баянхутагийн Босоожамсрангийн “Манлай хүлэгчийн наадам”-д айргийн дөрвөөр хурдлан, намрын “Монгол адууны бахархал” ТББ-ын зохион байгуулсан наадамд аман хүзүүдлээ. Базарсүрэн гээд ахын адууны нэг л дээ. Эцэг нь Лхагваа гэдгийн том халтар азарганы төл байгаа юм. Эх хүрэн гүүг нь би хүнд өгчихсөн юм.
-Адууныхаа цусыг сэлбэж, наймаа хэр хийж байна даа?
-Өөрийн унаган адуундаа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эцэг Лхагваа гэж хүний адууны гаралтай халтар азарга авлаа. Гарсан төлүүд нь сайн байна. Мөн манай Баянхутаг сумын Алдарт уяач Нацагдоржийн адууны хул азарганы төл хул азаргыг авлаа. Дорноговийн Дэлгэрэхээс Тайж угшилтай нэг хүрэн халзан азарга бий. Дээр нь ганц хоёр Орос гүүнүүд авчирлаа.
-Цэвэр Орос гүү юм уу?
-Тийм ээ, цэвэр Орос будённый үүлдрийн хоёр гүү байгаа юм. Бас нэг Барга азарга авлаа. Барга азарганы төлүүд гайгүй давхиад л байна. Төлүүдээс нь бэлгэнд ч өглөө, зарж борлуулсан нь ч бий. Гэхдээ миний хувьд арай тарган уралдуулаад хөл гарыг нь хотойлгочихоод байх юм. Тэрнээс надаас авсан улсууд сайн давхиулаад байна.
Өөрөө аваад зогсохгүй гадагшаа бас ганц нэгийг гаргадаг юм. Өвөрхангай руу би нэлээн хэдийг зарж борлуулсан. Ямартаа ч очсон газраа ороод л байгааг хараад баярладаг.
-Нууц биш бол үнэ ханш нь хэдий орчим байх уу?
-Битүү, бага адуу болохоор нэгээс гурван сая төгрөгний хооронд л өгчихдөг юм.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Таны ажил үйлсэд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна