Морь уяж байхдаа...
А.Тэлмэн
Уяж байгаа морио хэдийд барих ёстойгоо залуу уяачид тэр бүр мэддэггүй. Морь барихдаа дээр дурьдсанчлан адууныхаа тарга, тэвээрэг, хүч зэрэгт тохируулах хэрэгтэй. Ахмад уяачид уяаны эхэн үед өглөө ес, арван цагийн орчим барихад гэмгүй гэлцдэг. Өөрөөр хэлбэл өдөр бүр барих цагаа аажим аажмаар урагшлуулна гэсэн үг юм. Мөн өглөөгүүр морины ажил барагтай хийдэггүйг анзаарсан бизээ. Харин оройд нар жаргахаас өмнө буюу хар чийг унахаас өмнө тавихаа мэдэж байгаа байхаа.
Өглөө морио барьсны дараа баалгах буюу гэдсийг нь хөдөлгөх гэж чухал ажил бий. Баалгахдаа багахан буюу хөнгөн хүүхдээр унуулж уяаг зөөлөн тойруулах бөгөөд мөн л өдөр ирэх тусам хугацаагаа уртасгана. Морийг хатирч хөлслөх нь тохиромжтой. Өөрөөр хэлбэл хатирч, ергөх байдлаар мориныхоо сэвсийг нь задалж, гэдсийг нь хөдөлгөн баалгана. Зарим нэг уяачид хар гүйхээр нь явуулж баасыг нь авах гээд байдаг. Энэ нь хайлмал тос хөл рүүгээ орох муу талтай юм.
Морийг хэрхэн зөв хөлслөх вэ гэдэг бас залуу уяачдын түгээмэл тавьдаг асуултуудын нэг. Хусуур хүргэх тоолонд морины мах нь шуугдаж байдаг хэмээн ахмад уяачид ярьдаг. Үүнийг сайн тооцох хэрэгтэй. Хөлслөхдөө морины гэдсийг чанга хусдаггүй. Ялангуяа анх хөлсөлж байгаа адууны гэдсийг аль болох зөөлөн хусах хэрэгтэй. Зарим уяачид чанга хусаад цоройг нь татуулчихсан байдаг. Ингэсэн адуу маш амархан хөлгүй болдог муу талтай. Хусуур хүргэх тоолонд мах шуугдаж байдаг тул тарган адууг өдөр бүр хөлсөлсөн ч болно. Гэхдээ зөөлөн маягаар хөлслөхөө мэдэж байгаа байх. Бага насны адууг арай цөөн хөлсөлнө. Ахмад уяачид амсаж байхыг та бүхэн нэг бус удаа харсан байх. Хөлсний давслаг байдал тухайн морины очийг илтгэж байдаг. Давслаг амт суларчихвал морь очгүй болох нь хэмээн ярьдаг шүү дээ. Энэ нь хурдгүй болох нь гэсэнтэй утга нэг юм.
Хөөстэй холбоотой өөр нэгэн зүйл бол хоолны хор авах буюу хөөсөн хөлсийг авах юм. Уяаны ажил жигдрээд ирэхээр тухайн шөнийн хоолны хорыг авах буюу хөөсөн хөлсийг авах болдог.
Залуу уяач, морь сонирхогчдодоо зориулан хүргэдэг “Уяаны эрдэм” булангийн энэ удаагийн дугаарыг энэ хүрээд жаргааж байна. Эрхэм уншигч та бүхэн өөрсдийн мэдэхийг хүссэн зүйлийнхээ талаар редакцийн 9509-2992, 9401-2992 дугаарын утсанд холбогдох буюу todmagnai@ymail.com гэсэн цахим хаягаар илгээн хариулт авч болох юм.
"Тод магнай" сэтгүүл №67
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна