Аймгийн Алдарт уяач У.Насанбаяр: Хүрэн соёолон аварга халзангийн угшилтай

2015 оны 10-р сарын 20 -нд

Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн Алдар уяач У.Насанбаяр сумынхаа түүхт 90 жилийн ойд одтой сайхан наадаж нутгийн дэвжээгээ хамгаалсан түүний баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Түүхт ойн баяр наадамд аз хийморийн бэлгэдэл соёолон айрагдуулсан танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. Сумынхаа 90 жилийн ойн баяр наадамд зургаан насны морь мордуулж, хүрэн соёолонгоо айргийн дөрөвт хурдлуулсандаа баяртай байгаа. Бусад морьд маань 20 гаргаж давхисаан.
-Хүрэн соёолонгийнхоо удам угшлыг танилцуулахгүй юу?
-Манай унаган адуу. Манай адууны дээд тал нь Галшар угшилтай юм. Өөрөөр хэлбэл Чулуун гуайн Аварга халзангийн удамтай. Хүрэн соёолонгийн эцэг нь Аварга халзангийн угшилтай суманд нэг түрүүл, хэд хэд айрагдсан адуу.
-Хүрэн үрээ хэзээнээс уягдсан юм бэ?
-Шүдлэн үрээ анх уягдаж, сумынхаа наадамд дөрвөөр давхиад, Хэнтий аймгийн 90 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд 50 гаргаж давхисан. Ноднин хязаалан үрээ сумынхаа наадамд аман хүзүүдээд, Төв аймгийн Эрдэнэ сумын 90 жилийн ойд бас аман хүзүүдсэн.
-Энэ жил хэд уралдсан бэ?
-Энэ жил хавар аймгийн сорилго уралдаанд очиж гурваар давхиад, сумынхаа ойд гурвалж, зүүн бүсийн наадамд 25-аар давхисан.
-Ингэхэд Насанбаяр Алдарт морь уях төрийн хэрэгт шамдах болсон нь хэзээнээс вэ?
-Миний аав Ухна насаараа морь уясан хүн. Дээхэн үедээ энэ хавьдаа их хурдтай гэгдэж хоёр буган мориор сайхан наадаж байлаа. 1961 онд анхны айргаа хүртсэн гэдэг байхаа. Тэгээд түүнээс хойш том жижиг наадмаас 40 гаруй айраг, түрүү хүртсэн. Би аавыг аймгийн Алдарт уяач болоход нь амжилтыг нь жагсааж бичиж байсан юм. Зарим жил тав зургаан айраг ч авсан байдаг юм. Аавыг залгамжилж манай том ах, бид хоёр морь уядаг. Би Ухна гэж хүний бага хүү нь.
-Голомт залгах отгон хүү хэзээнээс бие даан морь уяж байгаа вэ?
-1997 онд цэргээс халагдаж ирээд л морь уясан. Түүнээс өмнө аавыгаа дагаад энд тэндхийн наадамд их явдаг байсан.Бие дааж морь уяад 2002 онд анх сумынхаа наадамд соёолон морь түрүүлгэж байлаа. Түүнээс хойш сайхан л наадаж байна.
-Аймгийн баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ та?
-Аймгийн баяр наадамд хараахан морь айрагдуулж амжаагүй л явна. Гэхдээ сайхан дандаа модтой нааддаг юмаа. Сумандаа бол сайхан нааднаа. Өнгөрсөн жил хязаалан аман хүзүүдүүлж, их насны морь түрүүлгэсэн.
-Аав тань нэг жилд тав, зургаан айраг авч байсан гэсэн. Таны хувьд...
-Би нэг жил дөрвөн айраг, түрүү авч л байсан. 2008 онд хоёр соёолон дараагаар нь оруулан сайхан наадаж байлаа. Бас нэг наадамд хязаалан, соёолон айрагдууулж байсан. 2009 онд болохоор азарга түрүүлгэж, их насны морь таваар давхиулж байлаа. Энэ мэтчилэн яриад байвал алтан тууртын буянд бишгүй л баярлаж байлаа.
-Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэх болтугай. Ярилцсанд баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна