Сумын Алдарт уяач С.Ренчин:17 настай илгээлтээр гарснаасаа хойш морь уяж байна

2015 оны 10-р сарын 21 -нд

Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул, сумын Алдарт уяач С.Ренчингийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та сайхан зусаж байна уу?
-Сайхаан, та бүхэн сайн явж байна уу. “Тод магнай” сэтгүүлийн хамт олон нутаг оронд маань ирж ярилцлага өрнүүлж байгаад баяртай байна.
-Алдарт уяа эвлүүлээд хичнээн жил болж байна вэ?
-Адууны дэргэд л өслөө. Хүүхэд байхдаа хурдны морь унадаг байлаа. Найман настайгаасаа эхлээд найман жил морь унасан. Дараа нь мориноос хасагдаж 17 настайдаа илгээлтээр хөдөө мал дээр гарснаас хойш морь уяж байна. 32,33 жил болчихсон юм уу даа.
-Унаачаас уяач болсон энэ хугацаанд хичнээн айраг түрүү авсан байна вэ?
-Унаач хүү явахдаа айраг түрүү олныг авч байлаа. Уяачийн нөр их хөдөлмөрийг эртнээс мэдэрч, баяр жаргалыг нь хамтдаа хуваалцаж өслөө. Хожмоо өөрөө бие даан морь уяад 1979 онд хээр даагаа айрагдуулж анхны айргаа амсаж байлаа. Энэ хээр маань олонтаа айраг түрүүнд хурдлан намайг баярлуулж байсан буянтай амьтан байгаа юм. Уяа сойлго тааруулсан энэ он жилүүдэд сумандаа их насны морьдын гурван түрүү, бага насны морьдын 10 гаруй түрүүтэй. Ихэнх нь Ханх болон Ренчинлхүмбэ сумын баяр наадмын амжилт юм. Сумандаа болсон “Эв модны наадам”-д хязаалан үрээ аман хүзүүдүүлж байлаа. Тэр бол 1998 он байгаа юм. Энэ наадам гурван жилд нэг удаа болдог уламжлалтай. Энэ амжилтаараа 1994 билүү 95 оны үед сумын Алдарт уяач болсон.
-Эндээс сэтгэлд хамгийн тод дурсамж үлдээсэн ямар наадам байна вэ?
-Уралдсан наадам болгон л сайхан дурсамж үлдээдэг юм. Эндээс Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор Ренчинлхүмбэ суманд хул алаг соёолонгоо түрүүлгэчихээд, сумынхаа наадамд их насны хоёр морио тавьж, нэгийг нь түрүүлгэж, нөгөөг нь айргийн таваар оруулсан. Тэр л үед уяач хүний баяр бахдалыг жинхэнэ утгаар нь мэдэрч билээ. Тиймдээ ч дурсах тоолонд цаанаа таатай санагддаг юм. Мэдээж наадам болгонд магнай тэнэгэр наадахгүй шүү дээ. Алдаж онох юм бас гарна. Тэр болгон дараа нь том сургамж болдог. Мориныхоо гэдэс дотрыг нь цатгаж баллаж л явлаа.
-Танай нутагт их орой зун болдог юм байна. Морины уяа хэдий үеэс эхлэх үү?
-Тиймээ, манай нутагт их орой зун болдог. Тийм болохоор морины уяа 6 сарын 20-д гаргаж эхлэдэг. Өвөлдөө ч хүйтэн. Бүр -50 хүртэл хүйтрэх нь бий. Бас л чанга өвөл болно шүү дээ. Тийм болохоор гаднаас адуу авчирлаа гэхэд дасан зохицоход амаргүй.
-Та унаган адуугаар наадаж байна уу?
-Тийм ээ өөрийн унаган адуугаараа л нааддаг юм. Гаднаас адуу авч байсангүй. Мэдээж сум аймаг дотроо бол холио солио хийнэ л дээ.
-Хүүхдүүдээс морь уяж байна уу?
-Байнаа. Нэг хүү маань уядаг юм. Удахгүй юм дуулгах байхаа.
-Уяачийн удамт хүү морьдоо хурдлуулах бизээ. Ярилцсан танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүд №45

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна