Монгол уяачийн морь дэлхийн аваргад түрүүллээ
А.Тэлмэн
Өнгөрсөн ням гараг монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр байлаа. Яагаад гэвэл монгол уяачийн ур ухаан дэлхийд үнэлэгдэж, уясан хүлэг нь чансаа өндөр уралдааныг магнайлсан юм. Морьтон түмний түүхэнд бичигдэх гайхам амжилтын эзэн бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн Ерөнхийлөгч, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатар юм.
Түүний Mongolian Saturdaу дуудлагат хээр морь АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо 10-р сарын 31-нд болсон Breeders cup дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зүлэгний спринт төрөлд түрүүлсэн юм.
Mongolian Saturdaу-н эцэг Any Given , харин эх нь Miss Hot Salsa дуудлагатай. 2012 оны нэгдүгээр сард болсон 1000 дааганы дуудлага худалдааны үеэр Тод манлай уяач Д.Онон, Алдарт уяач Э.Ганбат нар шинжиж гурван эр, хоёр охин даага авсны нэг нь бахархлын эзэн Mongolian Saturdaу юм. Түүнийг тухай үед 60,000 доллараар худалдан авсан бөгөөд гурван настайгаасаа /шүдлэн/ эхлэн уралдаж, одоогийн байдлаар 1 сая 110 долларын шагнал хүртээд байгаа гэнэ. Одоогийн байдлаар түүний үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь мэдээж Breeders cup юм. Тэрээр энэ тэмцээний хамгийн богино зай буюу 1100 метрт уралдан нэг сая долларын эзэн болсон билээ.
Тод манлайн хурдан морьдын нь уяа сойлгыг Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбат, арчилгаа маллагааг Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Пүрэврагчаагийн Даваадорж нар хариуцдаг бөгөөд одоогоор уралдааны 15, үржлийн 22 адуу байдаг гэнэ лээ.
Ингээд эрхэм уншигч та бүхэндээ дэлхийн аварга буюу Breeders cup тэмцээний талаар товч мэдээллийг хүргэе.
1982 онд байгуулагдсан Breeders Cup ХХК нь Хойд Америк буюу АНУ, Канадын болон бусад томоохон цэвэр цусны адууны аж ахуйнуудыг эгнээндээ нэгтгэсэн Морин уралдааны холбоо хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Энэ байгууллага морин спортыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдгийн гол цөм нь жил бүрийн эцэст тухайн жилдээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн шилдэг хүлгүүдийн уралдаан юм. Нийтдээ 13 төрлөөр явагддаг Бридерс Кап уралдааны бас нэгэн зорилго нь тухайн жилийн хамгийн шилдэг буюу “Оны хурдан хүлэг”-ийг шалгаруулах явдал юм.
Энэхүү уралдаанд оролцохоор жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс олон арван шилдэг хурдан хүлгүүд ирдэг. Товчхондоо энэ уралдаанд дэлхийн хамгийн шилдгүүд ирж оролцдог бөгөөд тэмцээнд оролцох эрхийг авах нь нэр төрийн хэрэг хэмээн үздэг байна. Жил ирэх тусам хүрээгээ тэлж, нэр хүнд нь нэмэгдсээр байгаа уг тэмцээнд сүүлийн жилүүдэд Япон, Солонгос, Хонконг, Арабаас морьд ирж оролцох болсон бөгөөд тэр утгаар нь Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн хэмээн нэрлэдэг болсон юм.
Бридерс Кап-н уралдаан нь жил бүр өөр өөр тойруулгад болдог бөгөөд энэ нь АНУ, эсвэл Канадын аль нэг морин тойруулга байдаг аж. Бридерс Кап-г өөрийн тойруулга дээр зохион байгуулах нь олимп, эсвэл хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрх авахтай адил ширүүн өрсөлдөөнтэй гэлцдэг.
1984 онд Бридерс Кап -н хамгийн анхны уралдаан Калифорнийн Санта Анита цэнгэлдэхэд болж байсан бол 2008, 2009 онуудад мөн энэ морин тойруулгад дараалан зохион байгуулагдсан байна.
“Breeders Cup” ХХК нь зөвхөн уралдаан зохион байгуулахаас гадна дэлхийн шилдэг морин заводуудын төлөөлөгчид эздүүдийн нэгдсэн уулзалт, хурал зөвлөгөөнийг энэ тэмцээний үеэр хийдэг аж.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна