Говьшанхын хурдны түүх
Дэлхийн адуу Монголоос гаралтай
Монголын адуу говиос гаралтай.
Монголчууд Хүннүгийн үеэс морь уралдуулж найр наадам хийж байсан нь өнөөг хүртэл уламжлан иржээ. Уралдаанд түрүүлсэн моринд нэр цол өгөн, улс даяараа хурдан морьдыг эрдэнэ хэмээн эрхэмлэн үздэг билээ. Одоо сум, аймаг улсын баяр наадам, даншиг, бүсийн наадам, Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд зэрэг уралдаанууд буй болсон. Монголд гурван их хурд байдаг, харин угшил олон. Дээр үед даншиг хошуу наадамд түрүүлж айрагдсан морьдын ихэнх нь Хэнтий Галшар, Өмнөговийн Говь шанх, Тэсийн голын унаганууд байсаар ирсэн түүхтэй. Одоо харин Сүхбаатар аймгийн угшилтай хурдууд хаа газрын наадамд айраг, түрүүтэй байгаа нь Манжийн дарлалд Монгол улс 200 гаруй жил болоход Манжийн хаан шинжээчдээрээ газар газраас хурдан удамтай, угшилтай адуу цуглуулан Сүхбаатар аймгийн Дарьганга, Асгат, Онгон зэрэг сумдын нутагт хурдны цөм гэгчийг бий болгосон түүхтэй. Уулбаян сумын Орлой угшил нь Говь шанхын нутгаас нэг хээр үрээ авч, азарга тавиад түүний төл гурван зээрд үрээгээр азарга тавьсан нь хаа газрын наадамд гурвуул тасархай ирдэг байжээ. Ингэж Орлой угшил үүссэн түүхтэй. Говь шанхын их хурд нь Богд хан уулын аймаг, Түшээт хан аймаг багтдаг байсан ба Дэлгэрхангай уулын хошуу 1927 онд энэ хошуунаас тасарсан. Богд хан уулын аймгийн хоёр Өлзийт уулын хошуу буюу одоогийн Манлай сум, Шанх уулын хошуу, одоогийн Их Шанхай, Цогтцэций сум, Бага Шанхайн нутаг Цогт-Овоо сум Шар хацарын хэцийн нутаг Ханхонгор сум Түшээт хан аймгийн нутаг Булган Баяндалай Хүрмэн Ноён сумд багтана. Говь шанхын хурдны голомт нутаг нь Их, бага Шанх Өгөөмөр хайрхан Унаган хайрхан Шар хацарын хэц Ширээ Шавагтай Ар улаан толгой билээ. Халхын их уяач Ханхэнтийн Гал Шарын Хар дэл жанжин бээс Пүрэвжав, Онон мөр Хаван Говь Шанхын их уяач Ц.Занданбал, Содномдаржаа, Г.Чойжил, Бэхий Юндэн нар нь нэгэн үеийн нэртэй сайн уяачид байжээ. Онон мөр Хаван адуугаа цөөхөн тооны бага малын хамт аваад Говь Шанхын нутаг Унаган хайрханд ирээд гурван жил нар зөв тойрон нутаглаад адууныхаа цусыг сэлбээд нутгийн уяачдаас бага насны адуу худалдан аваад нутаг буцсан түүх байдаг. “Д.Хүү, Б.Амгалан нарын “Цогтцэций уугуул ус суугуул нутаг 1998” номонд хуудас 31”. Говь шанхын хурд нь олон зуун жилийн ардын селекцийн аргаар буй болсон болох нь тодорхой. Үүнийг хойч үе маань улам боловсронгуй болгохоос гадна хаа газрын хурдан буюу хурдан угшилтай адуугаар адууныхаа цусыг нь холдуулан сайжруулах хэрэгтэй. Цогтцэций сум болон Говь шанхын хурдны голомт нутгийн морьд аймгийн наадамд айраг түрүүнд уралддаг туршлагатай, тэр тусмаа гадна сумдаас морь оруулалгүй тасарч уралддаг түүхтэй. 1933 онд аймгийн баяр наадамд Шанх нутаг Цогтцэцийгээс 12 их насны морьд очжээ. Морь ирэх дөхөж байтал хараа муутай уяач Бизъяа гэдэг хүн хэдэн морь ирж байна, тоолоорой гэхэд нөгөө хүн нь 13-н морь байна гэхэд Бид чинь 12 морьтой ирсэн, яахлаараа 13 болдог билээ гэжээ. Гэтэл танихгүй хээр морь түрүүлээд иржээ. Энэ наадамд Шанхаас олон морьд очжээ. Тэнд олон морь цугларсан өргөн дэлгэр том наадам болжээ. Наадмын үеэр хэсэг өвгөд Шанхын морьд ч яахав дээ өөрийнхөө нутгийнхаа зүгт ялангуяа Өгөөмөртөө ил гарвал юунд ч гүйцэгдэхгүй. Хулжийн зоон дээр гараад Шанх ил харагдана, тэгэхэд л бүх морьд тасарна даа, та нар харж байгаарай гээд ярилцаж суужээ. Яг ярьснаар нь хурга ялгасан юм шиг тасарч байсан гэдэг домог хүртэл байдаг. Гэсэр Гэлэнгийн домогт хул, Хурга тойны хурдан хээр гээд олон сайн хүлгүүд энэ нутгаас төрсөн түүхтэй. Ер нь аймгийн баяр наадамд Шанхай нутгийн буюу Цогтцэций Манлай Ханхонгор Цогт-Овоо сумдын морьд л айраг түрүүнд багтдаг байсан. Сүүлийн үе буюу 2010 онд аймгийн баяр наадамд Цогтцэций 4 түрүү 14 айраг аймгийн шигшмэл их хурдад Цогтцэций 6 түрүү 10 айраг аваад 2011 онд “Говь Шанх-4” төвийн бүсийн уралдаанд 7 айраг аймгийн хэмжээгээр 4 түрүү 11 айраг авсан. “Ажнай”-н захирал Д.Бат-Эрдэнийн дээд үе- Шанхай нутгийн нэртэй уяачдын нэг болох Хурдан бор морьт Гэндэнгийн зээ хүү Д.Бат-Эрдэнэ нь 1999 онд Говь Шанхын анхны даншиг наадмыг анх удаа Өмнөговь аймгийн Говь Шанхын голомт болох Цогтцэций сумын Цагаан-Овоогийн ард эзгүй хээр газар асар майхан гэр барьж мотор асааж наадмаа хийж байлаа. Анхны даншиг наадамд Говь Шанхаас 13 морьд айрагдаж ААУ МУАУ, Манлай, Тод Манлай уяачдын гайхширлыг төрүүлсэн билээ. Үүнээс хойш 4 жилд 1 удаа зохион байгуулагдсан Говь Шанхын даншиг наадамд газар газрын уяачид шандаст хурдан хүлгээ сойсоор ирж уралддаг заншилтай болсон. Говь Шанхын их хурд ямар вэ? гэдгийг сүүлийн 10 гаруй жил хаа газрын уяачид мэддэг болсон. “ГовьШанх-4” их уралдаан буюу Төвийн бүсийн уралдаанд Говь Шанхын нутгаас 4 түрүү 11 айраг авсан нь адууны удам угшил сайн уяачдын морь уях арга барил сайн байгаагийн тод жишээ. 2011 онд “ГовьШанх-4” уралдаанд улсын наадмын түрүү морь соёолон 2 ирсэн боловч даншиг наадамд хоёул аман хүзүүнд хурдалсан. Даншигт түрүүлсэн морь соёолон хоёул Говь Шанхын байлаа. Монголын морин спорт уяачдын холбоо үндэсний ёс заншлаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн бол Д.Бат-Эрдэнэ билээ. Монгол улсад Молор эрдэнэ шагналын хамгийн анх Хэнтий аймгийн Гал шарын Хар Дэл жанжин бэйс Пүрэвжав ноёнд олгосон 2 дахь Молор эрдэнэ шагналыг Ажнай захирал Д.Бат-Эрдэнэд олгосон байна. Говь Шанхын хурдыг зөвхөн монголчууд бус гадаадын адуу сонирхогчдын анхаарлыг татсаар байгаа баримт байдаг. Жишээ нь: Америкийн Андерсен ба Мейер пүүсийнхэн Говь Шанхын хурдаас Хятадын Шанхай хотын морин тойруулгад худалдан авдаг баримттай (А.Баярмагнай) 1994 Д.Хүү, Б.Амгалан 1993
Герман улсын ерөнхий сайдаас 1932 онд манай улсын ерөнхий сайд А.Амар гуайд ирүүлсэн нот бичигтээ Шанхын адууны тухай дурдаад энэхүү адууг худалдан авах санал болгосон байдаг. (Ч.Батжаргал, Д.Хүү, Б.Амгалан) Говь шанхын хурдуудаас хуучин шинэ Монголын их наадмуудад уралдаж нэр алдраа дуурсгаж байсныг улсын төв архив Хэнтий аймгийн Гал Шар сумын иргэн төрсөн ах дүү Донойн Цэгмид, Даваажанцан хоёрын туурвисан Морин Эрдэнэ ӨХ (1994), мөн аймгийн уран зураач Базарын Содномжамц агсаны бичсэн Халхын их хурд их наадмууд УБ (1997) Данзаннямын Даваахүүгийн Хүлэгчийн нууц (1999) номнуудаас Халхын их уяач морь шинжээч Цэрэндоржийн Занданбал (Ж.Цохио 2002) тэмдэглэв. Үүнд:
-1862 онд Халхын даншиг 7 хошуу наадам соёолонгийн уралдаанд Говь Шанхын Богд хан аймгийн Дэлгэр их Хангай уулын хошууны бор дөрөвт хурдалсныг
-1924 онд Даншиг 7 хошуу наадам хамгийн сүүлд Түргэний голд хийхэд Говь Шанхын Шанх уулын хошууны, одоогийн Говь Шанхын Цогтцэций сумын Гончигийн Чойжилын их насны хүрэн морь аман хүзүүдсэнийг
-1917 онд Улихын булан гэдэг газарт болсон даншиг 7 хошуу наадамд Говь Шанхын Шанх уулын хошууны , одоогийн Говь шанхын Хоёр өлзийт, уулын хошууны уяач Цэрэндоржийн Занданбалын хүрэн морь, даага 2 түрүүлсэн.
Мөн Занданбалын босоо гэдэг зартай хурдан азарга 6 насандаа Дэлгэр их хангай уулын даншиг 7 хошуу наадамд түрүүлээд Хүй мандалын долоон хошуу даншигт жил дараалан түрүүлдэг ноёны бор азаргатай уралдах болоод очжээ. Барианы газарт ухаа азарга ганцаар ирсэн боловч өмнөх жижиг голыг гатлаж чадалгүй саатжээ. Энэ үед ноёны бор азарга ирж харайн гарахад Занданбалын ухаа азарга араас нь харайн гарч түрүүлж ирсэн боловч бор азаргыг нэгд барьж будилуулсан гэдэг. “Халхын их уяач хурдан морь шинжээч Ц.Занданбал” 2002 Ж. Цохио номонд
-1925 онд Цэргийн ба Улс хувьсгалын их наадамд азарганы уралдаанд Богд хан уулын аймаг Хоёр Өлзийт уулын хошуу Содномдаржаагийн зээрд азарга дөрвөлснийг
-1925 онд их насны морины уралдаанд Богд хан уулын аймгийн Дэлгэр их хангай уулын хошууны Гомбосүрэнгийн хар морь түрүүлснийг
-Тус наадмын дааганы уралдаанд Богд хан уулын Дэлгэр хангай уулын хошууны Цэндийн хар дөрвөлснийг
- 1926 онд Цэргийн ба улс хувьсгалын наадамд шүдлэнгийн уралдаанд Богд хан уулын аймгийн Дэлгэр хангай уулын хошууны Лувсан мөрийн хар гурвалсныг
-1928 онд Цэргийн ба улс хувьсгалын баяр наадамд Богд хан уулын аймгийн Хоёр Өлзийт уулын хошууны Содномдаржаагийн зээрд халзан азарга түрүүлснийг
-Мөн энэ наадамд 1928 онд Богд хан уулын аймаг Жамъянхүрэлийн хязаалан улаан бор түрүүлснийг
- Мөн 1928 онд Богд хан уулын аймаг Цэрэнпунцагийн зээрд халзан морь түрүүлснийг
-1928 онд энэ наадамд шүдлэн насанд Богдхан уулын аймгийн Лувсанцэрэнгийн хээр түрүүлснийг
-Мөн 1928 онд Богд Хан уулын аймаг Равдангийн бор даага түрүүлснийг
-1930 онд Цэргийн ба Улс хувьсгалын баяр наадамд азарганд Богдхан уулын аймаг Хоёр Өлзийт уулын хошуу С.Дорлигийн зээрд гурвалсныг
-1985 онд Улс хувьсгалын баяр наадамд Түшээт хан аймаг буюу одоогийн Өмнөговь аймаг Ноён сумын уяач Лхавааны шарга шүдлэн дөрвөлснийг
-Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадамд 2010 онд МУАУ Д.Бат-Эрдэнийн ухаа азарга айргийн тавд хурдалсан. 2011он буюу “Говь Шанхын хурд-4” Төвийн бүсийн уралдаанд МУАУ Д.Бат-Эрдэнийн (ембүү) хээр азарга айргийн тавд хурдалсан, их насны жанжин бор морь айргийн тавд хурдалсан, Мөн шүдлэн хонгор үрээ айргийн гуравт хурдалсан. 1999 онд өлгөр хүрэн соёолон улсын баяр наадамд айргийн тавд, 1999 онд шөвгөр хонгор азарга “Говь Шанх 1”-д айргийн гуравт Өлгөр хүрэн тавд
2005 онд хулан хээр
2007 онд их нас согоо хээр
2010 онд Тугал ухаа улсын наадамд айрагдсан. 2010 онд Тугал ухаа Дүнжингарав бүсийн наадамд аман хүзүү
2011 онд Дүнжингарав бүсийн наадамд ажнай хүрэн их нас айргийн гуравт хурдалсан.
2001 онд аймгийн 70 жилд өлгөр хүрэн их нас түрүү арвай хээр хязаалан түрүү нийт 2 түрүү 7 айрагтай.
-2009 онд Ардын хувьсгалын 88 жилийн ойд Говь шанхын Баяндалай сумын уяач Р.Бадрахын хонгор шүдлэн түрүүлсэн. Давхар уяагаар баруун бүсийн Баянхонгорын наадамд аман хүзүүнд хурдалсан.
-2010 онд улс хувьсгалын баяр наадамд Говь Шанхын Ханхонгорын Содномын Батаагийн зээрд хязаалан айргийн гуравт хурдалсан.
-Мөн С.Батаагийн шүдлэн хүрэн үрээ 2010 онд зүүн бүсийн уралдаанд Хардэл жанжин бэйс Пүрэвжав ноёны нэрэмжит наадамд түрүүлсэн.
-Мөн С.Батаагийн шүдлэн соёолон зээрд үрээ Хутагтын хурд буюу Дорноговьт түрүүлсэн.
- Говь Шанхын Өмнөговь Булган сумын Намдагийн Хүрлээгийн хүрэн халзан азарга баруун бүсийн уралдаан буюу Булган аймгийн 70 жилийн ойн баяр наадамд айргийн тавд хурдалсан.
- 2009 онд Өвлийн Дүнжингарав наадамд айргийн гуравт хурдалсан.
- Сэлэнгэ аймгийн төвд болсон Атар газар өвлийн уралдаанд халзан азарга айргийн дөрөвт хурдалсан.
- Сүхбаатар аймгийн Алтан овоо тахилгын наадамд халзан азарга айргийн тавд хурдалсан.
- Төвийн бүсийн уралдаан буюу Говь Шанх 4 даншигт яруу саарал их нас 2011 онд түрүүлсэн.
- 2009 онд Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд соёолон бор үрээ айргийн тавд хурдалсан.
- Зүүн бүсийн уралдаанд хязаалан саарал айргийн гуравт
Р.Буянтогтох
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
192.82.67.131
Адуугаараа алдартай Түшээт хан аймаг Дэлгэрхангай уулын хошуу
Reply