Увс нутгийн анхны Алдарт Жавзмаагийн Баатар

2015 оны 11-р сарын 03 -нд

Увс аймгаас төрсөн улсын цолтой анхны уяач нь Тэс сумын уугуул, Жавзмаагийн Баатар агсан юм. Тэрээр 1940 онд Тэс сумын 9-р багийн нутагт Сахилтын Жавзмаагийн ууган хүү болон мэндэлсэн бөгөөд 1960 оноос эхлэн хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болжээ.
Уяачийн гараагаа эхэлж, уяаны эрдэмд суралцахдаа халиун зүсмийн адуугаар эхэлсэн учир Алдарт дээрх зүсийг ихэд бэлгэшээдэг байсан гэдэг. Чухам тиймдээ ч түүний нэрийн хуудас болсон цуут хүлэг нь хурдан халиун морь нь билээ. Ж.Баатарын их халиун морь аймгийн наадамд зургаа, сумын наадамд зургаа нийт 12 удаа түрүүлж, тухайн цаг үеийнхээ шилдэг хүлгээр нэрлэгдэж байсан бөгөөд сум орон нутгийн чанартай бэсрэг наадамд 10 гаруй удаа түрүүлсэн гайхамшигт хурдан хүлэг юм.
Эхээс тэнцсэн Тэс нутаг, эзэн уяач Ж.Баатар хоёрынхоо нэрийг өргөж, алдрыг мөнхжүүлсэн халиун морийг орон нутаг нь дархалж “Дархан хүлэг” хэмээн өргөмжилсөн бөгөөд өдгөө ч гайхам амжилтыг нь ам дамжин ярьсаар байна.
Их халиунаас гадна Ж.Баатар Алдартын магнайг тэнийлгэж, урмыг сэргээсэн хурдан хүлгүүд бол Буган халиун, хурдан хар морьд нь юмаа. Дээрх хүлгүүд мөн л аймаг, сумын наадмуудад олонтоо түрүүлж айрагдсан нь өдгөө түүхийн шарласан хуудаснаа үлджээ. Нэгэн насны амьдралыг адууны төлөө зориулсан Ж.Баатар аймаг, сумын наадмаас 100 гаруй түрүү айраг хүртэн 1995 онд Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон агаад нутгийн олон залууст уяаны эрдмээсээ харамгүй хуваалцсан буянтан юм. Тэрээр 1995 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумнаа зохион байгуулагдсан “Морин эрдэнийн бат оршил” баруун бүсийн наадамд нутгийн олон уяачийг манлайлан очиж, Тэс сумынхаа нэрийг гаргаж байсан билээ. Алдартаар уяаны эрдэм заалгаж байсан нутгийн олон уяачид морь уях төрийн хэрэгтээ амжилт гарган, аймаг, сумын Алдарт уяачид болоод байна.
Ж.Баатар сайн уяачаас гадна шаггүй шинжээч. Хурдан хүлгийн шинж байдлыг тольдон шинжиж, адууныхаа үүлдэр угсааг сайжруулахад анхаарч, өөрийн гэсэн бэсрэг угшлыг бий болгож, тэдгээр нь Монгол улсын өнцөг булан бүрнээ тархаж, улс, аймаг, бүсийн чанартай наадмуудад түрүүлж, айрагдсаар байна.
Алдарт уяачийг залгамжилж дүү аймгийн Алдарт уяач Ж. Зандан болон түүний үр хүүхдүүд нь хурдан хүлгүүдийнх нь уяаг тааруулж, нутгийн олноо цэнгүүлж байна.
Алдартын хийморь аргамаг хурдан хүлгүүд нь:
Их халиун морь
Аймаг, сумын наадамд 12 түрүүлсэн Их халиун морь нь 17 насандаа Увс аймгийн 50 жилийн ойгоор хол түрүүлж “Мөнгөн сум” цолоор шагнуулж байсан бөгөөд 20 насандаа /1984 онд/ дахин аймгийн баяр наадамд түрүүлж “Дархан хурдан хүлэг”-ээр өргөмжлөгдөж байжээ.
Буган халиун морь
Аймгийн наадамд хоёр түрүүлж, дөрөв айрагдан, сумын наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдсан гоёмсог галбиртай хурдан морь байсан гэдэг.
Хар морь
Аймгийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдан, сумын наадамд нэг айрагдсан жинхэнэ Тэсийн голын хурдан ажнай юм.
Дээрх алдартай хүлгүүдээс нь гадна Шархал халзан, жороо хул, Арвагар хээр, Агсам хул, Хурдан саарал зэрэг олон хүлгүүдийг уяж хурдлуулж байсан билээ.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна